НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
О.Цогтгэрэл АН-ыг цэвэрлэх ёстой?!
АНАЛИЗ

О.Цогтгэрэл АН-ыг цэвэрлэх ёстой?!

2025 оны 12-р сарын 25
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Дэд сайд нарын томилгоогоо эргэж харахгүй бол Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулна гэдгээ Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Түүний засгийг огцруулах бланк дээр 20 гаруй хүн гарын үсэг зурсан байна. Эрх баригчдын бодлого, шийдвэрт сөрөг хүчин хяналт тавьж, хариуцлага тооцох үүрэгтэй Энэ утгаараа О.Цогтгэрэлийн акцыг буруутгаж боломгүй. Гэвчиг, Засгийг огцруулах шалтгаан болсон дэд сайдын асуудал бол "дэд сэдэв" гэдгийг нуухгүй.

Нөгөөтэйгүүр Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр сууринд эргэн ирж, Засгийн газарт хяналт, хариуцлага ярьж байгаа нь салхи эргэсний шинж.

Чухамдаа Л.Оюун-Эрдэнийн үед Ардчилсан нам акц хийх нь байтугай, асуулт асуух ч эрхгүй болсон байсан. Асуулт тавьж, шүүмжлэл хэлсэн болгон Арвантаван давхрын "эрүү шүүлт"-эд өртөж, АТГ болон цагдаа, татварынхны занаанд ордог байв. Бодит жишээ гэвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийг шүүмжилсэн АН-ын гишүүн Ж.Баярмаа, МАН-ын гишүүн Д.Энхтүвшин нар хууль шүүхийн дарамтад багагүй өртөж явсан. "Огцрох амархан" жагсаалд оролцсон УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн гэр бүлийг АТГ-аас дуудаж байцаасан байдаг. Мөн АН-ын дарга асан Л.Гантөмөр түүнийг намаас хөөх сануулга өгөхөө ч мэдэгдэж байсан билээ.

Парламентын сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Ардчилсан нам хамтарч, найман сайдын суудал авсан. Ингэснээр парламент нь Засгийн газартаа хяналт тавьж чадахгүйд хүрсэн юм. Эсрэгээрээ хамтарсан Засгийн газар УИХ-аар хүссэн бодлого шийдвэрээ гаргуулдаг, Ерөнхий сайд нь чуулганы индэр дээрээс парламентын гишүүдийг загнадаг байлаа. Ийм л “диктатур”-тай Хамтарсан Засгийн газарт АН хяналт, хариуцлага ярих нь бүү хэл "ам ангайх" эрхээ хязгаарлуулсан.

Атал Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудлыг АН-ын дарга нь гаргаж тавьж буй нь ямартай ч сөрөг хүчний айдас алга болсны илрэл Монголын улс төрд ардчилал эргэн сэргэж байна. Эрх баригчид хяналтад орж байна.

Л.Оюун-Эрдэнэ огцорсноор улс төр, эдийн засагт их олон зүйл өөрчлөгдсөн. Д.Амарбаясгалан Бор тээгийн ордыг хууль бус аргаар авсан арга тактик ил болсон. Л.Оюун-Эрдэнийн "Рио Тинто"-гоос авсан 20 сая ам.долларын баримтууд олон нийтэд ил болсон. Оффтейк гэрээгээр халхавчилсан "Бодь групп"-ын бартерын нүүрснээс олон сая долларыг унагаасан баримтуудыг төрийн нууцаас гаргасан. Гэх мэтчилэн.

Л.Оюун-Эрдэнэ огцроогүй бол энэ бүх баримтууд ил болохгүй байсан нь ойлгомжтой. Хувийн өмчийг хурааж, нийгэмчлэх бодлого, шийдвэрээс нь болж үндэсний хөрөнгө оруулагчид Монголоос дайжих нөхцөл үүсчихсэн байсан. Үзэл санаа, үнэт зүйл өөр нэгнийг авлигын хуулиар айлгаж, дарамталдаг шинэ үеийн хэлмэгдүүлэлтийн эхлэл ч тавигдсан байв.

Нөгөө талдаа Л.Оюун-Эрдэнэ огцроогүй бол О.Цогтгэрэл Ардчилсан намын даргаар сонгогдохгүй. Ерөнхий сайд асны арын өрөөнд АН-ын даргад О.Алтангэрэл, Э.Одбаяр нарын аль нэгийг томилох тохироо ч хэдийнэ хийгдсэн байсан худлаа хардлага биш юм. Нэг нь Женкогийн "тэжээсэн бяруу", нөгөө нь Л.Оюун-Эрдэнийн АН дээр “аваачиж” тавьсан БЭТ гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд гадарлана.

Өнгөрөгч зургадугаар сард МАН-ын Бага хурлаас Ардчилсан намтай хамтрахгүй гэсэн шийдвэр гарсан нь Монгол Улсын хувьд магадгүй мафийн дарангуйллаас салах хамгийн зөв шийдвэр байсныг нуухгүй. Арчилсан нам сөрөг хүний байрандаа эргэн ирсэн нь энэхүү шийдвэрийн хамгийн гол үр дүн байлаа.

Үндсэндээ, АН-ын дарга О.Цогтгэрэл Г.Занданшаатарын Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж буй нь угтаа эрх баригчид эргээд хяналтад орж байна гэсэн үг.

Гэхдээ түүний Г.Занданшатарын засгийг унагаахдаа биш Засгийн газартай тохироо хийх зорилготой харагдаж байна. Тэр нь өршөөл үү, өөр бусад асуудал уу гэдэг нь анхаарал татаж байна. Тэр тусмаа УИХ-ын чуулганы хуралдаанд тоотойхон "морилсон" Х.Баттулга камерын өмнө харагдах болсон ч олон нийтэд багагүй хардлага төрүүлж буй юм. Экс Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга зурагтын камерт харагдаад эхэлбэл Монгол Улсын эрх ашигт хорлонтой.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын Харбины гэрээг шалгах Түр хороо байгуулах тухай саналыг УИХ-ын Байнгын хороод дэмжсэн.Үүнтэй зэрэгцээд Засгийн газрыг огцруулах акц идэвхжих болсны цаад шалтгаан нь Харбины сонсголыг саатуулах, сатааруулах гэсэн захиалгатай үйлдэл байхыг үгүйсгэхгүй.

Монголыг Хятадын хавханд оруулж, Харбины гэрээг байгуулахад хүргэсэн хамгийн гол буруутан нь Женко.Баттулга юм. Монголын төмөр замын төслүүдийн унагааж, эцэстээ Зүүнбаян болон Гашуунсухайтын мухар төмөр замаас олон сая ам.доллар унагаасан гэх асуудал Харбины сонсголын үеэр хөндөгдөх нь тодорхой байв.

Тиймээс О.Цогтгэрэлийн эр зориг хийгээд ухаан нь хүрдэг бол АН-ыг Х.Баттулгын нөлөөнөөс гаргах ёстой. АН ч Х.Баттулгын нөлөөнөөс гарах цаг болсон. Эцэст нь хэлэхэд, О.Цогтгэрэлд хоёр л сонголт байна, тамга атгасан дарга байх уу, тамгаа Х.Баттулгад алдах уу?

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20