НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Тамхины хяналтын тухай хуулийн төсөл дараагийн шатандаа шилжлээ
МЭДЭЭ

Тамхины хяналтын тухай хуулийн төсөл дараагийн шатандаа шилжлээ

2026 оны 6-р сарын 26
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын өчигдрийн (2026.06.25) нэгдсэн хуралдаанаар хийж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураан, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороо руу шилжүүллээ.

Зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижирийн гаргасан санал дэмжигдэж, тамхины амт болон тамхины өөрийн үнэрээс бусад бүх төрлийн үнэр, амт оруулсан тамхин бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох зохицуулалт хэвээр үлдлээ.

Энэ нь зөвхөн цахилгаан тамхи биш. Халаадаг тамхи, хамрын тамхи, никотинтой уут, мөн амт оруулсан янжуур зэрэг үнэр, амт нэмсэн бүх төрлийн бүтээгдэхүүнд хамаарах юм.

Өнөөдрийн зах зээлийн бодит нөхцөлөөс харахад янжуур тамхины зах зээлийн 60 гаруй хувь нь гаа болон бусад үнэр, амттай бүтээгдэхүүнээс бүрддэг. Халаадаг тамхины хэрэглээний дийлэнх, цахилгаан тамхины бараг бүх зах зээл мөн адил амттай бүтээгдэхүүн дээр суурилдаг.

Ийм нөхцөлд хууль хэрэгжиж эхэлбэл зах зээлийн томоохон хэсэг нэг өдрийн дотор хууль ёсны худалдаанаас шахагдах эрсдэл үүснэ. Эрэлт хэвээр байхад нийлүүлэлтийг бүрэн хориглох бодлого нь хэрэглээг зогсоох уу, эсвэл хууль бус худалдаа, хил дамнасан наймаа, онлайн хар захыг нэмэгдүүлэх үү гэдэг хамгийн том асуулт хэвээр байна.

Хуулийн төсөл одоо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэгдэх бөгөөд энэ үе шатанд дээрх зохицуулалтын эдийн засаг, хууль сахиулах байгууллагын чадавх, хууль бус зах зээлд үзүүлэх нөлөөллийг бодит тооцоо, судалгаанд үндэслэн дахин нягтлах шаардлагатай байна.

Насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах зорилго чухал. Гэхдээ энэ зорилгод хүрэх арга нь хууль ёсны зах зээлийг бүхэлд нь хаах биш, насны хатуу хяналт, лиценз, хууль бус худалдаатай тэмцэх бодит хэрэгжилт байх ёстой.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль  электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.

Oct 23, 2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо