НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Таны өдрийн цайнд нуугдаж буй "бяцхан зочид"
АНАЛИЗ|Лайфстайл

Таны өдрийн цайнд нуугдаж буй "бяцхан зочид"

2025 оны 12-р сарын 19
Г.Эрдэнэбаяр

Г.Эрдэнэбаяр

Биологич

Дүрдэг цай нь орчин үеийн хүний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон бөгөөд маркетинг нь ч утгаа алдаж “эрүүл”, “байгалийн”, “антиоксидантаар баялаг” ундааны бэлгэдэл мэт ойлгогддог болоод удаж байна. Гэвч сүүлийн арван жилүүдэд энэ энгийн мэт хэрэглээний цаана хүний биед үл үзэгдэх, тооцоолж баршгүй хэмжээний микро болон нано хуванцар (micro- and nanoplastics) нэвтэрч байж болзошгүйг мэдээлэл гарах болов.

Ялангуяа синтетик материалаар үйлдвэрлэсэн дүрдэг цайны уут халуун усанд орж, өндөр температурын нөлөөгөөр задарч, тэрбум тэрбумаар хэмжигдэх бичил хуванцар хэсгүүдийг цайнд ялгаруулдаг болохыг судлаачид анхааруулж байна.

Энэхүү асуудлыг анх олны анхааралд хүчтэй оруулсан судалгаа бол 2019 онд McGill их сургуулийн судлаач Laura M. Hernandez-ийн удирдсан багийн Environmental Science & Technology сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл юм. Тэд полимер (нийлон болон PET төрлийн) материалаар хийгдсэн нэг ширхэг дүрдэг цайг 95°C халуун усанд 5 минут дүрэхэд нэг аяга цайнд ойролцоогоор 11.6 тэрбум микропластик, 3.1 тэрбум нанопластик ялгарч байгааг лабораторийн нарийвчилсан шинжилгээгээр тогтоосон байдаг. Hernandez болон хамтран судлаачид “энэ хэмжээ нь өмнө нь хоол хүнс, ундаанаас илэрч байсан микропластикийн түвшнээс хэд дахин өндөр” болохыг онцолж, дүрдэг цайг микропластикийн хамгийн өндөр өртөлтийн эх үүсвэрүүдийн нэг байж болзошгүй хэмээн дүгнэсэн нь шинжлэх ухааны ертөнцөд ихээхэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Механизмын хувьд, халуун ус нь полимер бүтэцтэй уутны гадаргууг сулруулж, молекулын түвшинд задрал үүсгэдэг бөгөөд үүний улмаас бичил ширхэгүүд уусмалд шилжинэ. Дүрэх явцад гардаг механик хөдөлгөөн, уутны нүх сүвийн суналт, үйлдвэрлэлийн явцад хэрэглэсэн наалдамхай бодисууд ч ялгарлыг нэмэгдүүлдэг болохыг /Hernandez et al. (2019)/ микроскоп, спектроскопийн аргуудаар нотолсон байдаг. Үүнээс гадна “цаасан” гэж нэрлэгддэг зарим уут ч бодит байдал дээр целлюлоз–пластикийн холимог бүтэцтэй байх тохиолдол цөөнгүйг дараа дараагийн судалгаанууд харуулсан.

Эрүүл мэндийн хувьд микропластик нь зөвхөн биед орж ирснээр зогсохгүй, эсийн түвшинд нөлөөлөх боломжтой эсэх асуулт хамгийн их анхаарал татаж байна. Испанийн Universitat Autоnoma de Barcelona-ийн судлаач Elena García-Rodríguez болон түүний хамтрагчид 2023–2024 онд хийсэн туршилтаар цайнаас гаралтай нано болон микропластик хэсгүүд хүний гэдэсний хучуур эсээр шингэж, зарим тохиолдолд эсийн доторх нуклеус хүртэл нэвтэрч байгааг тогтоосон нь онцгой анхаарал татсан үр дүн байв. García-Rodríguez нарын тайлбарласнаар ийм бичил хэсгүүд нь дангаараа физик саад учруулахаас гадна гадаргуундаа гормон төст бодис, хүнд металл, органик бохирдуулагчийг зөөвөрлөх боломжтой тул урт хугацаанд үрэвсэл, оксидатив стресс, дархлааны хариу урвалд нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байна. Гэсэн ч эдгээр нөлөө нь бодит амьдрал дээр ямар хэмжээнд илэрч буйг тогтоохын тулд олон жилийн хүн амд суурилсан судалгаа зайлшгүй шаардлагатайг судлаачид онцолдог.

Энэхүү дэлхий нийтийн асуудал Монгол Улсад ч шууд хамааралтай. Монголчууд уламжлалт цайны соёлтой хэдий ч сүүлийн жилүүдэд дүрдэг цайны хэрэглээ эрчимтэй нэмэгдсэн нь импортын статистикаас тодорхой харагддаг.

Дэлхийн Банкны WITS болон олон улсын худалдааны мэдээллийн сангуудын нэгдсэн өгөгдлөөр, Монгол Улс 2023 онд зөвхөн хар цай (HS 090240)-ны ангиллаар, ойролцоогоор 350–400 мянган ам.долларын үнэ бүхий, 50 гаруй тонн цай импортоор авсан байна. Харин цайны бүх төрлөөр авч үзвэл (ногоон, хар, амталсан, ууттай болон задгай) импортын нийт хэмжээ 4 сая ам.доллароос давсан гэж олон улсын худалдааны тайлангууд дурддаг. Эдгээр тоо нь жил бүр Монголын зах зээлд сая сая ширхэг дүрдэг цайны уут эргэлдэж байгааг илтгэх бөгөөд хэрэв тэдгээрийн тодорхой хувь нь синтетик полимер ууттай байвал микропластикийн өртөлт бодитой асуудал болох үндэслэл хангалттай юм.

Дэлхий нийтээр дүрдэг цайны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа өнөө үед Hernandez болон бусад судлаачид синтетик ууттай цайнаас илүүтэй loose-leaf буюу задгай цай хэрэглэх, зэвэрдэггүй ган шүүлтүүр ашиглах, эсвэл уутны материалын найрлагыг үйлдвэрлэгчээс тодруулахыг зөвлөж байгаа юм. Зарим туршилтаар уутыг эхлээд бүлээн усаар богино хугацаанд зайлж, дараа нь цайгаа найруулах нь микропластикийн ялгарлыг тодорхой хэмжээнд бууруулж болохыг ч харуулсан байдаг.

 
Г.Эрдэнэбаяр

Г.Эрдэнэбаяр

Биологич

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”