2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14


Татварын багц хуулийн шинэчлэн найруулсан төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өчигдөр /2026.05.07/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өргөн мэдүүллээ. Энэхүү шинэчлэл нь “татвар-төсөв” гэсэн хатуу гинжин хэлхээг уян хатан хандлагаар өөрчилнө гэж санаачлагчид үзэж буй. Мөн зөвхөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа биш эдийн засгийн хүндрэлтэй цаг үед 180 мянга гаруй аж ахуйн нэгжийг татварын дарамтаас чөлөөлж, иргэдийн худалдан авах чадварт бодит дэмжлэг болох учиртай.
Шинээр өргөн барьсан хуулийн төслөөр нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж байсан НӨАТ төлөгчийн босгыг 50 саяас 400 сая төгрөг болгож өсгөсөн байна. Жилийн борлуулалт нь 400 сая төгрөгт хүрэхгүй жижиг, дунд бизнес эрхлэгчид НӨАТ-ын тайлан гаргахгүй, үнийн өсөлтөд дарамтлуулахгүй гэсэн үг.
Түүнээс гадна НӨАТ-ын төлбөрийг 2 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломж олгосон нь компаниудад ч бэлэн мөнгөний дэмжлэг болно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай(ААНОАТ) хуульд оруулсан өөрчлөлтөөр 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол татвараас 90 хувиар хөнгөлөх нь. Үр дүнд нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байраа хадгалж, санхүүгийн эх үүсвэр тухайн компанид үлдэнэ. Мөн технологийн компаниудын хувьд виртуал бүсэд бүртгэлтэй бол 100 хувь татвараас чөлөөлөхөөр тусгасан нь дижитал эдийн засагт өрсөлдөх давуу байдлыг бий болгож чадна гэж үзсэн байна.
Хувь хүний орлогын албан татварт орох нааштай өөрчлөлт нь, хялбаршуулсан горимоор 1%-ийн татвар төлөх босгыг 1 тэрбум төгрөгт хүргэв.
Иргэд өөрийн өмчилсөн орон сууцыг худалдан борлуулахад 2 хувийн үл хөдлөх хөрөнгийг татвар төлдөг байсныг бүрэн чөлөөлөхөөр тусгасан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Татварын ерөнхий газрын мэдээлснээр Татварын ерөнхий хуулийн шинэчлэлээр татвар төлөгчдөө дэмждэг, зөвлөн тусладаг тогтолцоонд шилжиж буй. Хуульд ч энэ тухай тусгажээ. Тухайлбал, санхүүгийн хүндрэлд орсон бол дансыг бүхэлд нь биш хэсэгчлэн хааж, аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг хангана. Хариуцлагатай татвар төлөгчийг урамшуулж, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Үндсэндээ Татварын багц хуулийн шинэчлэл нь “Төр бүгдийг хянаж, төсөв бүрдүүлэх гэж татвар хураах” бус “Төр хувийн хэвшлээ дэмжиж, хамтдаа томорч чадна” гэсэн зарчимд суурилах гэнэ.
Татварын багц хуулийн шинэчлэн найруулсан төсөл иргэд, аж ахуйн нэгжид ирж буй татварын дарамтыг бууруулж, хувийн хэвшлийг тэлэх замаар эдийн засгийг эрүүлжүүлэх “амьсгал” болно гэж бизнес эрхлэгчид олон жил хүлээлээ. Тиймээс УИХ-ын 2026 оны хаврын чуулгандаа багтан хэлэлцэж, батална гэж итгэж буй.
Сануулахад, Татварын ерөнхий хуулийг 2019 онд шинэчлэн найруулсан ч төр бүх орлогыг хянах, төсвийн зарлагыг нөхөхийн тулд татвар авах болсон нь бизнесийн өсөлтийг боомилж, аж ахуйн нэгжийг дансаа хаалгаж, хаалгаа барихад хүргэж байна гэх гомдол ихэссэн байдаг.
Ерөнхий сайд Н.Учрал кабинетаа бүрдүүлсэн даруйдаа анхны хуралдаанаараа Татварын өртэй 12100, НДШ-ийн өртэй 3800 аж ахуйн нэгжийг дансыг нээх шийдвэр гаргасан. Ингэснээр аж ахуйн нэгжид “амьсгал” авах боломж олгосон бөгөөд татвар төлөх хувь хэмжээ нь нэмэгдсэн аж.
Н.БАЯР

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14