НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Тэрслүү үг: Тэгвэл авлигачдынхаа өмнөөс ядуурцгаа!
АНАЛИЗ

Тэрслүү үг: Тэгвэл авлигачдынхаа өмнөөс ядуурцгаа!

2026 оны 4-р сарын 19
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Өнгөрөгч баасан гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан гэж тус бүр 2 жилийн хорих ял оноосон нь нийгэмд бас нэгэн хурц маргаан тарив. АН-ын удирдлага болон бүлгийн зарим гишүүд хэвлэлийн бага хурал яаралтай зарлаж, З.Энхболдыг улс төрийн зорилгоор ялласан гэж буруутгаж байгаагаа мэдэгдлээ.

Тэгвэл олон нийтийн сүлжээнд З.Энхболдод оноосон ял хөнгөдсөн гэж буруутгах хүмүүс олонхи байлаа. Учир нь, өрх толгойлсон цагдааг ₮100 мянгын авлигын хэрэгт буруутгаж, шүүхээс 2 жилийн хорих ял оноосныг АН-ын ХЕХ-ны дарга З.Энхболдод оноосон ялтай харьцуулахад “хүнд” гэх шүүмжлэл ч дагалдсан юм.

Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрын даргаар нь ажиллаж асан З.Энхболд албан тушаалаа урвуулан ашиглаж, Хятадын хөрөнгө оруулалттай, төрсөн дүү З.Хишигтогтохын хамаарал бүхий “Страто” болон “Их дэлгэмэл ингүүн” зэрэг компанид илт давуу байдал олгосон байна.

“Страто” компани нь З.Энхболдыг ЕТГ-ын дарга байхад Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд нүүрс угаах үйлдвэр барьж, Тавантолгой ордоос түүхий нүүрсийг зах зээлийн үнээс хямдхан худалдан авч, угаагаад урагшаа зардаг. Жилдээ ₮750 тэрбум+ашиг олдог байсан. Тавантолгойн ордоос түүхий нүүрсийг “Страто” компанийн нүүрс угаах үйлдвэр рүү тээвэрлэх ажлыг “Их дэлгэмэл ингүүн” компани хариуцаж ирсэн. Тус компанид авто зам түр эзэмших эрхийг Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан дур мэдэн өгсөн. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км байгалийн цогцолбор газрыг дайран өнгөрөх шороон замыг улсын чанартай замын ангилалд хууль зөрчиж аваад, “Их дэлгэмэл ингүүн” компанид уг замыг эзэмших эрх олгосон нь баримтаар нотлогдсон байдаг.

Атал тэднийг ардын баатар байсан гэх нь холгүй магтаж, улс төрийн хоригдол болсон гэж матрын нулимс унагаах хүмүүс ч байна. Ийм улс авлигадаа идэгдэхээс ч аргагүй бололтой.

Монгол Улсын авлигын индексээр дэлхийд 124 дүгээрт жагсах болсон. Мэдээж, энэ нь Л.Оюун-Эрдэнийн хэлсэн шиг төсөөллийн тоо биш. Энэхүү индекс нь Монголыг олон улсад илэрхийлэх товч мессеж юм. Авлига, хулгай Монголд жирийн үзэгдэл болсон, жинхэнэ авлигачдаа жирийн иргэд нь танихаа байтлаа төөрөлдсөн. Төөрөлдсөн ч гэж чухамдаа тэднийг “төөрөлдүүлэх” хар технологи өнгөрсөн 10 жил амжилттай хэрэгжсэн, үр дагаварт нь монголчууд өнөөдөр тог ч үгүй, ус ч үгүй болох нь холгүй сууж байна.

Үнэндээ, “монгол ялсан” он жилүүдэд Монгол Улс хэдийнэ ялагдсан. Азийн бар улс байх “алтан” боломжоо ч алдсан. Уйлаад яахав, энэ бүгдэд иргэд бид өөрсдөө л буруутай. Баялгийн жинхэнэ хулгайч нараа эх оронч гэж эндүүрснээ одоо ч зарим нь ойлгоогүй хэвээр байна.

Махны үнэ магнаг боллоо гэлцэх. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч буй нь өнгөрсөн жилүүдийн популизмын өртөг юм. Үүнийг бид цалингаасаа төлнө. Популистууд болон женконистууд, хулхины эх орончдоо дагаж намирахын хэрээр бидний амьдралын өртөг, зардал өсдөг. Товчхондоо, монголчууд хүртэх ёстойгоо хүртэж дуусаагүй л байна.

Ерөнхий сайд асан Н.Учрал өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцсан агаад ирэх өвөл хөлдөж үхэхгүйн тулд үнийг үе шаттай нэмэхээс аргагүйд хүрснээ учирлаж сууна. Ингээд дөрвөн жил “аргалах”-аас өөр ажил хийгээгүй Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнгийн балаг, багийн нөхдийнх нь авлигын өртөгийг иргэд ийнхүү халааснаасаа гаргахаар болж байна.

Эрчим хүчний салбар мөнгөгүйдээ дампуурсан юм биш л дээ. Мөнгийг нь эрчим хүчний сайд, дарга нар нь хуваагаад идсэн нь эхнээсээ баригдаж, хууль, шүүхийн үүд сахиад сууж байна. Арван аймгийн дулааны станц барих мөнгийг гадны компанитай нийлээд идчихсэн авлигачдаа өмөөрч, уянгалдаг улсыг “үхэр монгол” гэх нь аргагүй.

Төвийн бүсийн эрчим хүчний 70%-ийг хангадаг ДЦС4-т засвар хийхэд ₮504 тэрбум шаардлагатай. Энэ мөнгө эрчим хүчний салбарт алга. Хэзээ мөдгүй тог, цахилгаангүй болох гэж байж хотын дарга нь 2.3 их наядаар Туулын хурдны зам барина гээд 500 тэрбумыг буух эзэнгүй, буцах хаяггүй компанид шилжүүлчихсэн байх жишээний. Эрх ашгийнхаа эрэмбэ дарааг мэддэг улсад энэ мөнгөөр эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд анхаарна. Харин үхэр монголчуудын хувьд хурдын замтай байхад тог цахилгаанаар яах вэ гээд сууж байна. Эрчим хүч бол эдийн засгийн тулах цэг. Тоггүй бол амьдралгүй. Монголд хурдны зам баригдлаа гээд эдийн засгийн үр ашиг нь бага. Харин эрчим хүчний аюулгүй байдлаа хамгаалъя гэвэл эхлээд цахилгаан станцууддаа хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

Хоржоонтой нь, Туулын хурдны замаар түгжрэлгүй давхина гэж хоосон мөрөөдөлд цатгалдаж суугаа монголчууд “сүх далайтал үхэр амгалан” гэгч л болж байна.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20