НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төмөр замын ХРОНОЛОГИ: Х.Баттулга ба хулгай
ФАКТЧЕК

Төмөр замын ХРОНОЛОГИ: Х.Баттулга ба хулгай

2026 оны 4-р сарын 28
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

1. 2008 онд Монголын Засгийн газраас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” компанид олгосон байдаг. Гэвчиг С.Баярын Засгийн газарт Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдож очсоныхоо дараа 2010 онд “Монголын төмөр зам” компанийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өөрийн бие хамгаалагч Б.Батзаяаг тавьсан агаад Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс”-ээс шилжүүлэн авчээ.

2. 2012 онд Монголын Засгийн газар дахин “Энержи ресурс” компанитай Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээ байгуулав. Уг гэрээнд 2015 онд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгах, 19 жилийн дараа Засгийн газарт шилжүүлэхээр тусгасан байдаг. Харамсалтай нь, энэ гэрээ парламентын сонгуулийн дараа мөн ондоо цуцлагдсан.

УИХ-ын сонгуульд АН ялснаар Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар, түүний хувийн "өмгөөлөгч" А.Гансүх Зам тээврийн сайдаар томилогдсон байдаг. Мөн бие хамгаалагч Б.Батзаяа нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж байв.

3. 2013 онд Чингис бондын $280 саяар Гашуунсухайтын төмөр замын төслийг эхлүүлж, Ерөнхий гүйцэтгэгчээр нь БНСУ-ын “Самсунг Си энд Ти”, туслан гүйцэтгэгчээр Монголын 13 компани ажилласан. Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд $199 саяыг шилжүүлж, уг мөнгөний 70% нь оффшор бүсээр дамжин Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүсийн дансанд орсон баримт хэвлэлээр дэлгэгдэж байсан билээ. Мөн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан монгол компанийн захирал хөрөнгө мөнгөө авч чадаагүйгээс болоод амиа алдсан гэх яриа бий.

4. 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгой ордыг эргэлтэд оруулах олон улсын нээлттэй тендер зарласан. Тендерт Хятадын “Шинхуа энержи”, Монголын “Энержи ресурс “, Японы “Сүмитома” нар шалгарсан. Хөрөнгө оруулагчидтай хийх гэрээг З.Энхболд, Х.Баттулга нар хамтран зогсоосон агаад төслийн хүрээнд Чингис бондын хөрөнгөөр овоолсон шороонд олон улсын аудит оруулах асуудал хөндөгдсөн байдаг.

5. 2016 онд Эрүүгийн цагдаагийн газраас Гашуунсухайтын төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Самсунг Си энд Ти” компанийн хоёр захирлыг мөнгө угаасан хэрэгт баривчилсан агаад 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа тэднийг Монголын шүүхээс 40 сая төгрөгөөр торгоод нутаг буцаасан.

6. 2017 онд Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсон Х.Баттулга Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын төслийг гардан гүйцэтгэсэн бий. Түүний “барьсан” Гашуунсухайтын мухар төмөр замыг урд хөрштэй холбохын тулд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Харбины гэрээг байгуулсан.

7. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга (асан) Д.Амарбаясгаланд өргөн барьсан юм. Уг тогтоолын төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж, 2024 оны 12-р сарын 27-нд баталсан.

8. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан гэрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосны өртөгт Монгол Улс Хятадын “Чайна энержи” компанид 2025-2040 он хүртэл нийтдээ 247 сая тонн нүүрсийг 30%-ийн хямдралтай нийлүүлэхээр суулгаж өгсөн. Үүний алдагдал нь хамгийн багадаа 100 их наядаар хэмжигдэж байна.

9. УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин, Ж.Золжаргал нар Харбины гэрээгээр түр хороо байгуулж, нээлттэй сонсгол хийх саналыг УИХ-аар дэмжээгүй агаад дэмжээгүй гишүүд дотор Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ц.Туваан, Л.Мөнхбаясгалан нар багтсан.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсон асуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой сэдэв билээ.

Jul 2, 2026

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20