НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төрийн хан хуурыг эгшиглүүлсэн Монгол Төрийн золголт болов
МЭДЭЭ

Төрийн хан хуурыг эгшиглүүлсэн Монгол Төрийн золголт болов

2026 оны 2-р сарын 18
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

"Сүрээр дарагч" хэмээх гал улаан морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө (2026.02.18) Монгол төрийн золголт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 08.30 цагт ёслол төгөлдөр боллоо. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн золголт хийв. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар ёс заншлын дагуу амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн ёсолж, ерөөл билгийг хэлэлцэн, идээ ундааг дээжлэн шинэллээ. 

Төрийн золголтод уламжлал ёсоор төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлдэг журамтай. Билгийн тооллын шинэ жилийн эхэнд буюу цагаан сарын шинийн нэгний морин цагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хан хуурыг төрийн хан хуурч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнэ хөглөн татаж цэнгүүлэв. Гал морин жилдээ төр улс төвшин, түмэн олон амгалан жаргалантай байхыг бэлгэдэн "Морины явдал" аялгуу, "Төр түмэндээ өргөх айлтгал магтаал"-ыг хуурдан аялгууллаа.

Шинийн нэгний билэгт сайн өдөр Төрийн золголтод Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж морилон ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий Сайд нарт бараалхан золгож, сар шинийн мэндийг айлтгасан юм. 

Урган төлжиж, ундран дүүрэхийн бэлгэдэлтэй Цагаан сарын баяраар Монгол төрийн тэргүүн болон Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар нутаг нутгийн төлөөлөл, 80-95 насны есөн ахмадыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд урин золгож, хүндэтгэн мэндчиллээ.

Өнөө жилийн золголтод Увс аймгийн Хяргас сумын уугуул, 95 настай А.Цэрэв, Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, 93 настай Л.Адъяа, Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, 91 настай Ш.Гунгаадорж, Улаанбаатар хотын уугуул, 91 настай А.Дулмаа, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул 85 настай Ж.Хайдав, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, 83 настай Н.Алиасүрэн, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, 82 настай Ц.Дашдорж, Баянхонгор аймгийн Номгон сумын уугуул, 80 настай Д.Должин, Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, 80 настай Ш.Дэлгэржаргал нарыг хүндэтгэн урьж, тохой өргөн золголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (2026.08.24) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Aug 24, 2026

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20