НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Трампизм санамсаргүй үзэгдэл биш
АНАЛИЗ

Трампизм санамсаргүй үзэгдэл биш

2026 оны 3-р сарын 11
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Трампизм бол барууны улс төрийн амьдралд сүүлийн хэдэн 10 жил ноёлж ирсэн либерал үзлийг дуэльд дуудсан гэж тодорхойлж болно.

Оросын АСТ хэвлэлийн газраас гаргасан “Америк дахь Трампизм. Консерваторын жин үд” (“Трампизм в Америке. Полдень консерватора”) нэртэй ном эрэлт ихтэй байна. Номын зохиогч нь Оросын Эдийн засгийн дээд сургуулийн доцент Георгий Асатрян.

Энэхүү номонд пилигрим-пуританаас эхлээд Трампын Make America Great Again (MAGA) хүртэлх Америкийн консерватизмын түүхийг өгүүлжээ. Америкийн түүхэнд өөрийгөө давтагдашгүй гэж итгэдэг үзэгдэл хэрхэн бий болсон, Америкийн элитүүд хэрхэн бий болсон, Трамп яаж алдартай болсон талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.

“Трамп бол хангалттай ухаалаг хүн, тэр янз бүрийн метафизик эрэл хайгуул, бодолд эзлэгдээгүй. Өөрөө өөрийгөө эрж хайдаг хүн гэж хэлэхгүй. Гэхдээ тэр шинжлэх ухааны, бас шинжлэх ухааны бус элдэв түүхүүдэд итгэдэг, жишээ нь, “бурхдын тоо”, “алтан солбицол”, “пи тоо” зэрэгт тэр итгэдэг. Трамп бол өөрийн агуу гэдэгт гүн итгэсэн хүн. Үүнийг нуух аргагүй. Трамп атаархуу бас амбицтай. Тэр хэзээ ч бууж өгдөггүй. Түүний амьдрал тэр чигээрээ тэмцэл. Тэр үргэлж тэмцэлдэж ирсэн. Өөрөө өөртэйгөө, эцэгтэйгээ өрсөлдөгчтэйгөө, дайсантайгаа. Трампын амьдрал нь амжилт, эд баялаг, хүлээн зөвшөөрөгдөхийн нэг том шат байсан. Тэр бусдын амжилтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэр нэгдүгээрт байх ёстой, зүгээр ч нэгдүгээрт биш цор ганц байх ёстой. Түүний энэ хүсэл нь олон хүнд жигшил төрүүлж ирсэн” хэмээн Трампыг тодорхойлжээ.

“2016 оноос хойш Трамп улс төрийн асар их туршлагыг хуримтлуулсан. Цагаан ордонд өнгөрүүлсэн нэг жил нь түүнд 10 жилтэй тэнцэх хэмжээний туршлага суулгасан. Тэнд тэр бүрэн хамгаалалтад байх шаардлагатай болсон. Учир нь түүнийг олон бөгөөд хүчирхэг дайсан хүрээлж байсан юм. Дайснуудаа ч тэр ялсан гэж хэлж болно. Дайснууд нь түүнд төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэхэд саад болж, улс төрийн амлалтуудаа биелүүлж чадаагүй. Вашингтоны намгийг хатаана гэж тэр амалсан, хатаасан. 2024 оны сонгууль болоход нөхцөл байдал тэс ондоо байсан. Ардчилагчид засаглаж байх үед Трамп цагийг дэмий өнгөрөөгүй. Тэр балчиг руу орно гэдгээ мэдэж байсан. Хаашаа явж байгаагаа, ямархуу үл таалагчдын ертөнц рүү орохоо тэр мэдэж байсан, хоёр дахь удаа Ерөнхийлөгчид өрсөлдөхдөө тэр их бэлдсэн. 2024-2025 онд Трампын бүрдүүлсэн баг өмнө багаас хамаагүй хүчтэй байж, ялах итгэл төрүүлж байсан. Эхний хугацаандаа Трамп мэдээллийн хортой урсгал, буруутгал, дайралтыг хангалттай амссан байсан. Сонгуулийн сурталчилгааны үеэр болсон аминд нь халдах оролдлого ч түүнийг зогсоогоогүй. Харин ч түүний уурыг илүүтэй хүргэж, эсрэгээр өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, түүний сонгосон улс төрийн зам гэдгийг итгүүлсэн, бараг ямар нэг далдын хүч түүнд тусалж байгаа мэт болгосон”.

“Хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн үеэс Трампизм гэдгийн тухай ярих хэрэгтэй. Трампын хоёр дахь ялалт санамсаргүй зүйл байгаагүй, элдвийн дайралтыг үл хайрхан түүнийг тойрон хүрээлэгчид, дэмжигчид түүнд итгэсээр байгаа. Трампизм бол консерватив үзэл суртал. Консерватикм бол Америкийн нийгэмд удаан хугацаанд системчлэгдээгүй, урсгалаараа байсан Энэ үзэл суртал нь уламжлалт үнэт зүйлсийн төлөө, америк соёлыг тунхаглаж ирсэн. Трампыг дэмждэг хүмүүсийн дийлэнх нь шашинд итгэдэг, үгүйдээ тэгж харагддаг нь санамсаргүй зүйл биш. Тиймээс Трампын засаг захиргааг шашинлаг, консерватив гэж тодорхойлж болно. Эдийн засгийн үзлийн хувьд барууны гэж хэлнэ. Трампын засаг захиргаа зүгээр баячуудын биш бүүр супер баян америкчуудын захиргаа”.

“Суралцаж, дасан зохицож болно гэдгийг Трамп бүхий л амьдралынхаа турш нотолж яваа нэгэн. Ингэхдээ тэс өөр болно гэсэн үг биш. Нарциссхувиа бодогч, бүдүүлэг, ичгүүргүй шинж түүнд үргэлж байсан. Энэ төрхөө олон нийтэд, хэвлэлийнхэнд харуулдаг байсан. Харин Америкийн хүчтэй хэсэгт тэр тэс өөр төрх харуулж ирсэн. Гэхдээ бас бүгдэд нь биш, түүнийг дэмжих хэсэгт нь. Энэ бол амжилттай яваа хүмүүст түгээмэл байдаг шинж. Чиний тойрогт байхгүй хэнийг ч үл хайхарна гэсэн үг. Үзэл бодол, улс төрийн чиг баримжаа,, ертөнцийг үзэх үзэл өөр хэн нэгнийг Трамп шууд таних чадвартай. Трампизм хэзээ ч Америк даяар ажиллаагүй. Трампизм үргэлж өөрийн Америкийг хайж олж байсан. Өөрийн Америкийн төлөө ажиллахын зэрэгцээ өөрийн дайсан, найз биш гэсэн хүмүүсийн амьдрах суурь үзлийг устгаж ирсэн”.

Фукуяамагийн “Түүхийн төгсгөл”-ийн байр суурийг няцааж ирсэн. Трампизм бол барууны улс төрийн амьдралд сүүлийн хэдэн 10 жил ноёлж ирсэн либерал үзлийг дуэльд дуудсан гэж тодорхойлж болно. Чухам тийм учраас Трамп болон түүний дэмжигчид либеральчуудыг үзэн яддаг. Ингэснээр Трампизм геополитикийн нэгдмэл бүтцэд тооцогдож байсан барууны коллективист үзлийг хагаралдуулсан. Улмаар НАТО, Европ болон АНУ-ын геополитикийн консенсус, нэгдмэл либерал байдал, эдийн засгийн интеграц, худалдааны харилцан хамаарал нь идеологийн шинжтэй хүнд цохилтод өртсөн. Энэ нэгдмэл бүтэц бүрэн задарчаагүй байна. Өмнө нь тэд гаднын дайсантай тэмцэлдэж байсан бол одоо дотооддоо тэмцэлдэж байна. Түүнээс гадна глобал либералийн гол дайсан нь цөмийн зэвсгийн сөргөлдөөнийг зогсоох, түгээхийн эсрэг зогсох учиртай гол улс болж таарлаа.

Ингэснээр Трампизм барууны нослох үзэл суртал болох глобал либерилизмын дайсан боллоо. Трампизмын ялалтын нэг шинж тэмдэг нь энэ ноёлох үзлийн ялагдал байх болно. Америкийн консерватизм нь Америкийн либерализмын сөргөлдөгч байх болно. Америкийг сургах Трампын хүсэл нь либерал Америкийг устгаснаар бүтэх зүйл”.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20