НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Трампын төлөвлөгөө Путины гарт очно
АНАЛИЗ|Геополитик

Трампын төлөвлөгөө Путины гарт очно

2025 оны 12-р сарын 1
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Дөрвөн жил шахам үргэлжилж буй Орос-Украины дайн намжиж магадгүй гэсэн үйл явдлууд өрнөж байна.

Трампын 28 зүйлт Энхийн төлөвлөөгөөнд суурилсан яриа хэлэлцээ АНУ-Украин-Европын холбооны хооронд үргэлжилсээр байна. Өнгөрөгч Ням гаригт (2025.11.30) АНУ-ын Флорида мужийн Майамид АНУ болон Украины төлөөлөгчид уулзлаа.

“Украинд энхийг тогтоох хэлэлцээр сайн явагдаж байна. Төлөвлөгөөг эцэслэх боломж харагдаж байна” хэмээн Трамп Майамигийн уулзалтын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлжээ.

Хэлэлцээрийн ид үеэр буюу өнгөрсөн Баасан гаригт Зеленьский өөрийн шадар туслахын нэг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак албан тушаалаа өгч байгааг мэдэгдсэн. “Украины Ерөнхийлөгчийн Тамгын газарт халаа сэлгээ хийгдэнэ. Тамгын газрын дарга Андрей Ермак огцрох өргөдлөө өгсөн” хэмээн Зеленьский уламжлалт оройн мэдэгдлийнхээ үеэр хэлсэн нь цочир хэрэг байсан. Уг албан тушаалд очоод 5 жил болж байгаа Ермакийн гэрт Баасан гаригийн өглөө Украины Авлигатай тэмцэх үндэсний товчоо нэгжлэг хийсэн. Ермак мөрдөгчдийг уриалгахан гэртээ оруулж, ажиллах боломжийг олгосон хэмээн Украины хэвлэлүүд мэдээлсэн. Украины Авлигатай тэмцэх үндэсний товчоо үүнээс хоёр долоо хоногийн өмнө тус улсын эрчим хүчний салбарын томоохойн авлига, албан тушаалын хэргийн араас орсоноо мэдэгдсэн билээ.

Украины хэлэлцээрт “хэд хэдэн хүндрэл байгаагийн нэг нь авлигын асуудал хэмээн Трамп онцолжээ.

Энхийн төлөвлөгөөг одоогийн байдлаар АНУ болон Украин, мөн Европын холбоо хэлэлцэж байгаа бөгөөд харилцан тохиролцсон хувилбараар энэ долоо хоногт Оростой хэлэлцээ хийх товтой байгаа. АНУ-ын талаас Оростой хийх хэлэлцээрийг тусгай төлөөлөгч Стив Уиткофф ахалж буй бөгөөд Трампын хэлснээр энэ долоо хоногийн эхний өдрүүдэд тэрбээр Москвад очиж Ерөнхийлөгч Путинтэй уулзах юм. AFP агентлагийн мэдээлснээр Уиткоффийн Москвад газардах өдөр нь 12-р сарын 2 юм.

Майамигийн уулзалтад АНУ-ын төлөөлөгчдийг ахалсан Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “уулзалт үр бүтээлтэй боллоо, гэхдээ шийдэх олон асуудал урд байна” хэмээн уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлжээ.

Уулзалт дөрвөн цаг орчим үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Женевт болсон уулзалтуудаар яригдсан асуудлуудад ахиц гарсан гэжээ.

Трампын анхны төлөвлөгөө 28 заалттай байсан бол Женевийн уулзалтын дараа 19 болсон хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа.

Ямар ч хэлэлцээр, тэр тусмаа харилцан зэвсэг хэрэглэсэн зөрчлийг зохицуулах хэлэлцээр аль аль талаас буулт хийхийг шаарддаг. Трампын энхийн төлөвлөгөөг харахад Украин болон Оросын талаас бууулт хийсэн харагдаж байгаа ч илүүтэй их буултыг Украин хийх болж байгаа.  Украин тусгаар тогтнолоо хамгаалж, үүнд нь АНУ болон Европын орнууд баталгаа болно гэдэг Украины хувьд хамгийн гол заалт. Дөрвөн жилийн дайны эцэст 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс өмнөх байдал руу хэзээ ч буцаж чадахгүй гэдэгтэй Украин эвлэрч байна. Оросын эзлэн авсан газар нутгийг алдахаас өөр аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Путин ч эдийн засгаа сүйрлийн ирмэгт авчрах хүртэл золиос гарган байж өнөөдрийг хүрлээ. Трампын төлөвлөгөө ямар үр дагавар дагуулах вэ, бусдын газар нутаг руу зэвсгийн хүчээр довтолж эзлэн авахыг ял шийтгэлгүй өнгөрөөх жишиг тогтоож байгаа нь хуулийн дэг журам, шударга ёсыг уландаа гишгэсэн хэрэг гэсэн байр суурийг барууныхан илэрхийлсээр байна.

Энхийн төлөвлөгөө хэрхэн өөрчлөгдөж, хэн нь юутай үлдэхийг энэ долоо хоногт Москвад болох уулзалт шийднэ.

Трампын төлөвлөөгөөний талаар Путин юу хэлэв?

Өнгөрсөн долоо хоногт Владимир Путин Киргизэд айлчилсан бөгөөд айлчлалын төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Трампын төлөвлөгөөний талаар байр сууриа илэрхийлсэн.

-Аляскийн уулзалтаас өмнө ямар ч төлөвлөгөө байгаагүй, зүгээр маш олон асуулт л байсан. Аляскийн дараа 28 заалт бүхий хэлэлцэн тохиролцох асуудлын жагсаалт гарсан. Үүнийг бидэнд өгсөн. Дараа нь АНУ-Украины Женевийн уулзалт болсон. Энэ уулзалтаар тохирсон зүйлүүдийг ч бидэнд бас өгсөн. Энхийн төлөвлөгөө нь ирээдүйд хийх хэлэлцээрийн үндэс болно гэдэгтэй бид ерөнхийд нь санал нэгдсэн. Эцсийн хувилбар гараагүй учраас миний зүгээс энхийн төлөвлөгөөний талаар ярих нь эелдэг бус юм.

-Украины цэрэг эзэлсэн газраасаа гарсан нөхцөлд дайны ажиллагаа дуусна, гарахгүй бол бид зэвсгийн хүчээр гаргана.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20