НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Туулын хурдны зам” төсөл зогслоо: 500 тэрбумын хариуцлагыг хэн хүлээх вэ
АНАЛИЗ

“Туулын хурдны зам” төсөл зогслоо: 500 тэрбумын хариуцлагыг хэн хүлээх вэ

2026 оны 4-р сарын 22
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Засгийн газрын өнөөдрийн (2026.04.22) хуралдаанаар 2.3 их наяд төгрөгийн өртөгтэй “Туулын хурдны зам” төслийг зогсоох шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Н.Учрал албан ёсоор мэдэгдэв. Эцэст нь, “Хатан Туулаа хамгаалья” уриан дор нэгдсэн иргэдийн, иргэний нийгмийн байгууллагынхаа талд Засгийн газар шийдвэр гаргав. Учир нь, сүүлийн хэд хоногт төслийг “зогсоолоо, нээлээ” гэх эргэлзээтэй шийдвэрүүд дараалан гарсан.

УИХ-ын гишүүд “Туулын хурдны зам” төсөл дээр ажлын хэсэг байгуулах санал өнгөрсөн долоо хоногт гаргасан боловч Байнгын хорооны хурал дээр ганц саналаар унагасан. Засгийн газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт төсөлд хяналт тавих үүрэг өгч, үйл ажиллагааг зогсоогоод байсан юм. Гэтэл 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрынхаа эсрэг талд зогсч “Туулын хурдны зам” төслийн 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөгөөг хянан баталсан” гэж мэдэгдсэн. Ингэснээр төслийг цаашид үргэлжлүүлэх шийдвэр гарсан гэж хотын удирдлагууд иргэдийн “даапаалж” эхэлсэн.

Иргэд энэ хугацаанд ундны усны эх үүсвэр болсон Туул голын экосистемийг хамгаалж, “Хатан Туулаа хамгаалья” хөдөлгөөн өрнүүлж, сар гаруй идэвхтэй тэмцсэн. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт элдвээр гүтгүүлсэн ч нээлттэй мэдээлийн сангаас хотын удирдлагуудын хуудуутай мэдээллийг ч дэлгэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ч хандсан..

Гэхдээ Засгийн газраас “Туулын хурдны зам “ төслийг зогсоох шийдвэр гарлаа гээд асуудалд цэг тавихгүй. Ерөнхий сайд Н.Учрал "Хууль хяналт хотын удирдлагуудыг шалгаж, эцсийн цэг хатгатал Туулын хурдны замын төслийг зогсоолоо" гэсэн нь хотын удирдлагуудад хариуцлагын асуудал яригдах нь тодорхой болсныг илэрхийлэв.

Нийслэлийн удирдлагууд  “Туулын хурдны зам” төслийн гүйцэтгэгчээр шалгаруулсан “ХаоЮань” группдээ аль хэдийнэ 500 тэрбум төгрөг шилжүүлчихсэн. Ажилчдыг нь оруулаад ирсэн. Тэгэхээр энэ хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг асуудал ч үүснэ.

Түүхий төслийг амиараа хамгаалан зүтгүүлсэн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хариуцлагаа хүлээх үү эсвэл бусад руу чихээд сугарах уу.

Б.ГЭРЭЛЭЭ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”