НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төрийн өмчит компанийн ТУЗ хэмээх бэлгэдлийн, бэлэглэлийн алба!
АНАЛИЗ

Төрийн өмчит компанийн ТУЗ хэмээх бэлгэдлийн, бэлэглэлийн алба!

2026 оны 6-р сарын 16
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хоёр өдрийн турш Улаанбаатарын хулгай, луйврын талаар улсаараа хэлэлцэж, хотоороо сонслоо. Дэлгэгдсэн баримт, шинжээчдийн нотолгооноос харахад Улаанбаатар хотод авлига, хулгай утгаараа цэцэглэжээ. Зассан зам, тавьсан боржуур, төлөвлөсөн төсөл болгон төлөөлөгчдийн түрийвч болсон нь илт.

Жишээлбэл, “Улаанбаатар түншлэл” гэх нийслэлийн өмчит компанийг жилийн өмнө байгуулсан.  Зорилго нь тодорхойгүй, нэр нь ойлгомжгүй тус нийслэлийн өмчит компанийн ТУЗ-д НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан, Т.Даваадалай, Б.Сэмжидмаа нар хэдийнэ тухалсан байна. Төлөөлөгч нэртэй, төсвийн мөнгөнд хуруугаа дүрдэг хүмүүс зөвхөн тэд ч биш. Нийслэлийн хөрөнгө оруулалттай "Хүннү" хотын хөгжлийн корпораци гэж цаасан дээрх компанийн ТУЗ-ийн гишүүдээр нь Т.Даваадалай, М.Батбаяр, Б.Гүнболд, Н.Дугар, Б.Жигмэддорж, А.Мөнхболд, Т.Мөнхсүлд, Б.Сэргэлэнбаатар, Ч.Төгсдэлгэр нар ажиллаж, багагүй урамшуулал ч авч. Цаашлаад "Эмээлт" аж үйлдвэрийн паркийн захирлаар нийслэлийн төлөөлөгч Б.Мягмар ажиллаж байна. Эмнэлгийн ажилчдын эрх ашгийг хамгаалж байсан хүн аж үйлдвэрийн захирал болно гэдэг төлөөлөгчдийн амыг албан тушаалаар “мялаах” зорилготой арга заль гэдэг нь нэн ойлгомжтой. Тус компанийн ТУЗ-д Ж.Сандагсүрэн, Б.Мөнхбаатар, Т.Отгонболд, Ц.Пүрэвхүү, Г.Билгүүн, З.Батырбек нарын хуучин, шинэ танилууд багтжээ.

Гэвчиг, ганцхан нийслэл дээр ийм гажуудал нүүрлэчихсэн юм биш. Монголын  төрийн болон нийслэл, орон нутгийн өмчит компаниудын ТУЗ бол яам, тамгын газар, орон нутгийн дарга нарын хувааж иддэг “бялууны хэрчим” болоод удаж буй. Жишээ нь, Оюутолгойн ТУЗ дээр гэхэд л Л.Оюун-Эрдэнэ Харвардын фракцийнхнаа аваачиж тавьсан. Хоёр англи эртэй хаалтын гэрээ байгуулсан гэх дуулианд нэр нь холбогдсон Б.Солонгоотой зуузай холбон давхиад байгаа Э.Баясгалан гэх бүхгүй Оюутолгойн ТУЗ-д таван жил ажилласан байдаг.

Төрийн өмчит компаниудын ТУЗ дээр яам тамгынхан “үүрлэчихдэг”, улирлын, жилийн урамшуулал нэрээр чамгүй хөрөнгө, мөнгө ч тоншчихдог нь гэм биш болсон.

ТУЗ нь компанийн үйл ажиллагааг зөв голдиролд нь оруулж, гүйцэтгэх удирдлагад хяналт тавих үндсэн үүрэгтэй бүтэц. Атал төрийн болон нийслэл, орон нутгийн өмчит компаниудын ТУЗ нь хяналт тавих биш, харин ч хууль ёсны нэр зүүж, төсвийн мөнгийг хуваарилан авдаг авлигын гол үүр уурхай болж хувирсан байна.

Компани нь алдагдалтай ажиллаж байхад ТУЗ-ийнхөн урамшуулал нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр туйлж суудаг гажуудал Монголоос өөр хаана ч байхгүй.

ТУЗ нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгогдсон, компанийн стратеги, бодлогыг тодорхойлж, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг хамтын удирдлага. Нэг ёсондоо аливаа компанийн ТУЗ нь компанийнхаа хөгжлийн стратеги, зорилт, бизнесийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах, жил бүрийн төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээг шийдвэрлэх, компанийн дотоод журам, засаглалын бодлогыг тогтоох, CEO болон удирдлагын багийг томилох, чөлөөлөх, тэдний цалин хөлс, урамшууллын хэмжээг тогтоо, захирлуудын ажлын үр дүнг үнэлж, тэдний үйл ажиллагаа хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцэж буй эсэх, мөн санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх үүрэг бүхий субьект.

Даанч ТУЗ хэмээх бүтэц Монголд төрийн дарга нарын түрийвч төдийгүй гүйцэтгэх захирлынхаа мануухай болчихсон.

Төрийн болон нийслэл, орон нутгийн өмчит компанийн ТУЗ-ийнхэнд дээр дурдсан эрх, үүргээ эдэлдэг хүн нэгээхэн ч байхгүй гэвэл хүн гүтгэсэн болохгүй. Хэдэн зуун саяын урамшуулал аваад суудаг “бэлгийн морь” төдийгүй бэлгэдлийн, бэлэглэлийн чанартай л албан тушаал болсон.

Тэгэхээр төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийг хуулийн хүрээнд шинэчлэх, өөрчлөхгүйгээр төрд нүүрлэсэн авлига, хулгайтай тэмцэх боломжгүй.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20