2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Монгол дахь Оросын капиталын гол цайз болсон "Улаанбаатар төмөр зам"-ын (УБТЗ) хувь нийлүүлэгч РЖД санхүүгийн хүндрэлд байгааг Оросын хэвлэлүүд мэдээлж байна.
Санхүүгийн хүндрэлээс гарах нэг арга зам болгон РЖД өөрийн охин компани болох ФГК буюу “Федеральная грузовая компания”-ийхаа 49%-ийг зарж магадгүй хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. ФГК-гийн хувьцааны 49%-ийн ханш нь ойролцоогоор 44 тэрбум рубль болно хэмээн “Коммерсант” бичжээ.
ФГК нь РЖД-гийн ачаа тээврийг гүйцэтгэдэг компани. Төмөр замын операторын хувьд Оростоо хоёрдугаарт орох хүчин чадалтай компани.134,3 мянган ачааны вагонтой. Өнгөрсөн 2025 оны эхний 9 сарын байдлаар ФГК 54,3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх онтой нь харьцуулахад 30,3%-иар буурсан үзүүлэлт юм.
ФГК-г худалдах нь РЖД-г санхүүгийн хүндрэлээс аврах төлөвлөгөөний нэг хэсэг юм. Энэ 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг РЖД-гийн Захирлуудын зөвлөл 713,6 тэрбум рублиэр 2025 оны 12-р сарын 29-ний өдөр баталсан. “Коммерсант”-ын мэдээлснээр ФГК-гийн хэдэн хувийг зарахыг эцэслэн шийдээгүй байгаа ч 49% байх болов уу гэсэн мэдээллийг РЭД-д ойр эх сурвалж өгчээ. РЖД шийдвэр гаргасны дараа энэ асуудлыг Оросын Төрийн өмчийн хороо болон Оросын Төмөр замын хэрэг эрхлэх газар эцэслэн шийдэх учиртай. Үүний дараа худалдах процесс явагдах бөгөөд энэ процесс 2026 оны сүүлийн хагасаас наашгүй юм.
РЖД 2025 онд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө 890,9 тэрбум, 2024 онд 1,5 их наяд рублиэр тус тус баталж байсан.
Орос-Украины дайнаас хойш РЖД-гийн Европ руу хийх ачаа тээвэр зогссон нь санхүүгийн байдалд нь нөлөөлж байгаа. РЖД-гийн цэвэр ашиг өмнөх 2024 онтой харьцуулахад 26 дахин буурч алдагдал нь 4 их наяд рубль хүрсэн хэмээн "Ройтерс" саяхан мэдээлсэн.
2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр РЖД-гийн ачаа эргэлт 5,6% буурч 1,116 тэрбум тонн болжээ. Нефтийн бүтээгдэхүүн, үр, улаанбуудайн тээвэрлэлт буурсан бол бордоо, өнгөт металийн тээвэрлэлт нэмэгдсэн байна. Маршрутын хувьд ашиг өгч байгаа чиглэл нь дорнын буюу зүүн чигийн экспортын тээвэрлэлт байжээ.
Энэ боломжийг монголчууд ашиглах хэрэгтэй, УБТЗ-д шинэ хөрөнгө оруулагч хайх хэрэгтэй гэсэн байр суурийг зарим шинжээч илэрхийлж байгааг анхаарч үзэх нь зөв юм.
УБТЗ-ыг шинэчлэн сайжруулах нь Монголын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой. АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар одоогийн төмөр замтай зэрэгцүүлэн хос төмөр зам барих Монголын саналыг Оросын талаас хүч түрэн няцааж байсан түүхтэй. Ингэснээр УБТЗ нь өнгөрсөн зуундаа үлдсэн үйлчилгээний нэг болоод байгааг бид бүгд мэднэ.
Оросын экспортын ачаа тээвэрт ч УБТЗ онцгой ач холбогдолтой. Гэсэн УБТЗ нь РЖД-гийн нэгэн адил хөрөнгө оруулалт, сайжруулалт шаардсан нөхцөл байдалд байгаа.
РЖД-гийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Сергей Павлов өнгөрсөн зун Оросын “Гудок” сонинд өгсөн ярилцлагадаа УБТЗ-ын дотоод болон олон улсын ачаа тээвэр өсөн нэмэгдэж байгаа учраас дэд бүтцийг шинэчлэх шаардлагатай байгааг онцолсон байсан.
Өнгөрсөн 2025 оны эхний 11 сарын байдлаар 30 сая 491 мянган тонн ачаа УБТЗ тээвэрлэсэн нь өмнөх 2024 онтой харцуулахад 102,7 мянган тонноор илүү юм. Ачаа тээвэрлэлтийн төрлөөр авч үзвэл нийт ачаа тээврийн 11%-ийг импортын ачаа, 35%-ийг экспортын ачаа, 36%-ийг дотоодын ачаа, 18%-ийг транзит ачаа эзэлж байна.
2024 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсгийн гуравдугаар хуралдаанаар УБТЗ 2030 он гэхэд 50 сая тонн ачаа тээвэрлэхээр гурван улс харилцан тохиролцсон байдаг.
Энэ зорилтыг одоогийн дэд бүтцээр хийх боломжгүй. УБТЗ-ыг шинэчлэх хөгжлийн баримт бичгийг Оросын талаас боловсруулж байгааг Сергей Павлов ярилцлагадаа онцолсон бөгөөд түүний хэлснээр УБТЗ-ыг шинэчлэхэд 1.1 тэрбум ам.доллар буюу 4 их наяд төгрөг шаардлагатай юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3