НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Үгийн утгаар наадаж, хошигнолоор дайруулсан Чарльз хааны АНУ дахь айлчлал
МЭДЭЭ

Үгийн утгаар наадаж, хошигнолоор дайруулсан Чарльз хааны АНУ дахь айлчлал

2026 оны 4-р сарын 30
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Их Британийн Цог жавхлант хаан Чарльзын АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр хэлсэн гүн утга агуулгатай  үгс, оновчтой хошигнол нь сүүлийн өдрүүдийн трэнд сэдэв болж байна.

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг угтан хийж буй 4 хоногийн айлчлал өнөөдөр өндөрлөнө. Ялангуяа Хаан Чарльзын Конгресст хэлсэн үг танхимд ихээхэн таалагдаж, босч зогсон алгаа ташицгаажээ. Энэ нь Их Британийн хаан ширээнийхэн 35 жилийн дараа Конгресст үг хэлсэн явдал болсон бөгөөд 1991 онд хаан Чарльзын ээж хатан хаан Елизавета үг хэлж байжээ.

Конгресст хэлсэн Чарльзын үг нь боловсон ёсны дээд түвшинд бэлтгэгдсэн хэмээн бичиж байна. Чарльз хэлсэн үгэндээ АНУ болон Английн түүхэн онцгой харилцаа, хамаарлыг маш эелдгээр сануулсан хэрэг болжээ.

Өнөөгийн дэлхий ертөнцийг хаан Чарльз “тогтворгүй бөгөөд аюултай” хэмээн тодотгоод энэ нөхцөл байдал хоёр орны холбоотон байхын чухлыг ойлгуулж байна гэв. “Хэдэн зууны туршид бүтээн бий болгосон манай хоёр орны эвсэлд бид америкчуудад гүн талархаж байна, энэ холбоо нь жинхэнэ утгаараа онцгой юм. Британи-Америкийн холбоо нь хаалттай байдал руу улам бүр чангааж буй аливаа оролдлогыг үгүйсгэх болтугай хэмээн залбирах болно” хэмээн Чарльз хэлжээ.

Хааны Трампад өгсөн бэлэг ч түүний хэлсэн үгний утгыг давхар баталлаа. Дэлхийн хоёрдугаар дайны Номхон далайн эрэгт анх буусан Английн тэнгисийн флотын хөлөг онгоцонд хэрэглэж байсан хонхыг Трампад бэлэглэсэн юм. “Хэзээ нэгэн цагт та нар бидэнтэй холбогдох шаардлагатай болбол хонхоо дуугаргаарай” хэмээн Чарльз хэлжээ.    

Чарльзын үг хоёр орны харилцааны эмзэг сэдвүүдийг бүгдийг хөндсөн, гэхдээ үүнийгээ тун урнаар илэрхийлсэн. Трампын тарифын эсрэг Их Британи АНУ-ын технологийн компаниудад ногдуулах татварыг нэмээд байгаа бөгөөд хэрвээ энэ татвараа цуцлахгүй бол худалдааны харилцаагаа тасална хэмээн Трамп айлгаад байгаа. “Хоёр орны дараа дараагийн үеийнхний харилцаагаа үргэлжлүүлэх баттай суурь нь худалдааны харилцаа юм” хэмээн Чарльз онцолжээ.

Мөн тэрбээр НАТО-гийн онцгой үүргийг, бас АНУ, Австрали, Их Британийн хамтарсан шумбагч онгоц зохион бүтээх AUKUS төслийг дэлхийн түүхэн дэх хамгийн амбицтай төсөл хэмээв. Украины асуудлаар хэлэхдээ “шударга, бат бэх энх тайвныг хангахын тулд хамгийн эрэлхэг зоригтой Украиныг туйлбартай бөгөөд шийдэмгий дэмжихийг уриалахын зэрэгцээ АНУ шиг агуу үндэстний үйлдэл нь даян дэлхийд онцгой ач холбогдолтой хэмээн байр сууриа эерүүлжээ.

НАТО, Украин, Ираны асуудлаар баримталж байгаа байр суурийн зөрөлдөөнөөс болоод Ерөнхий сайд Кир Стармер болон Трамп нарын харилцаа хүйтрээд байгааг хааны айлчлал ихээхэн зөөлрүүллээ гэж шинжээчид бичиж байна.

Трамп ч мөн өөрийн зүгээс хаан Чарльзад хариу барилаа. “Конгресст хэлсэн гайхалтай үгсийнх төлөө би хаан Чарльзэд баяр хүргэхийг хүсч байна. Тэрбээр манай Ардчилсан намынхныг суудлаас нь босгож чадлаа, би үүнийг хэзээ ч хийж чадахгүй байсан” хэмээн Трамп хэлжээ.

Цагаан ордныг үзэх үед ордны зүүн жигүүрийг сэргээн засварлаж байгааг хараад “Британичууд 1814 онд Цагаан ордныг засварлах оролдлого хийж байсан шүү” хэмээн хошигносон нь тэ жил британичуудыг Цагаан ордныг галдсан хэргийг ийнхүү ёжилсон хэрэг байжээ.

Мөн өөр нэг хошигнолыг хэвлэлүүд бараг бүгд мэдээлэв. “АНУ байгаагүй бол европчууд өнөөдөр германаар ярьж байх байсан” хэмээн Трампыг хэлэхэд Чарльз “Хэрвээ бид байгаагүй бол та нар өнөөдөр францаар ярих байсан гэдгийг зүрхлэн хэлье” хэмээн хариу барьжээ.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн шинэ цахим хуудас нь зах зээлийн бодит цагийн мэдээлэл, хөрөнгө оруулагчийн заавар, IPO, компанийн тайлагнал, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч төвтэй нэг бүтэц дор нэгтгэн хүргэж байна.

Aug 21, 2026

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20