НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ухаалаг утасны зах зээл дэх анхааруулга
АНАЛИЗ

Ухаалаг утасны зах зээл дэх анхааруулга

2026 оны 3-р сарын 9
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Олон улсын дата корпораци" (International Data Corporation) өнгөрсөн хоёрдугаар сарын тайландаа санах ойн чипийн үнэ огцом өссөнөөс гар утасны төхөөрөмжийн үнэ нэмэгдэж, 2026 онд дэлхийн ухаалаг гар утасны зах зээл түүхэн дэх хамгийн том уналтад орох төлөвтэй байгааг онцолжээ. Уг судалгаанд ухаалаг гар утасны нийлүүлэлт 12.9%-иар буурна гэж тооцоолжээ. Энэ нь 10 гаруй жилийн хамгийн доод түвшингийн үзүүлэлт аж.

Энэ уналт нь хямд ангиллын android утас үйлдвэрлэгчдэд хамгийн хүчтэй нөлөөлнө. Харин Apple болон Samsung зэрэг томоохон компаниудад “ашигтай” байж магадгүй байна. Акулуудын хувьд жижиг өрсөлдөгчид өрсөлдөөн шахагдах, эсвэл гарах үед зах зээлийн хувь хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой гэж тайланд дурдсан байна.

Мэдээллийн технологийн судалгааны IDC агентлагийн Дэлхийн хэрэглэгчийн төхөөрөмж хариуцсан дэд ерөнхийлөгч Франциско Жеронимо "Бидний харж байгаа зүйл бол түр зуурын хямрал биш, харин санах ойн (memory) нийлүүлэлтийн сүлжээнээс үүдэлтэй цунами адил цохилт байж магадгүй”-г онцолжээ.

Meta, Google, Microsoft зэрэг технологийн компани хиймэл оюун ухааны (AI) дэд бүтцийг эрчимтэй өргөжүүлж байгаа нь санах ойн чипний нийлүүлэлтийн ихэнх хэсгийг сорж байна. Үйлдвэрлэгчид хэрэглэгчийн төхөөрөмжөөс илүү ашиг өндөртэй дата төвүүдэд зориулсан эд ангиудыг эн тэргүүнд үйлдвэрлэж байгаа нь үнийг өсгөхөд хүргэснийг дэлхийн технологийн экспертүүд анхааруулж буй юм.

"Санах ойн чип буюу DRAM" нь ухаалаг гар утсанд маш чухал хэрэгсэл бөгөөд эрчим хүч их зарцуулдаг аппликейшнуудыг сааталгүй ажиллуулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Хямд утас үйлдвэрлэдэг, жишээлбэл $100-аас доош үнэтэй гар утас үйлдвэрлэдэг компаниуд өртөг зардлаасаа болж хэрэглэгчдээ алдах эрсдэлтэй байгаа бол эсрэгээрээ санхүүгийн чадавх сайтай, дээд зэрэглэлийн (premium) зах зээлд байр сууриа бэхжүүлсэн Apple болон Samsung компаниуд зардлын огцом өсөлтийг нөхөхийн тулд илүү өндөр ашигтай загварууд руу шилжиж, хэрэглэгчдийг илүүтэй татах магадлал өндөр байна.   

Иймээс Apple болон Samsung компаниудын ухаалаг гар утасны дундаж борлуулалтын үнэ 2026 онд 14%-иар өсөж, дээд амжилтад хүрнэ гэж таамаглаж байна.

Дээрх “томчууд” урт хугацааны гэрээтэй тул чипний хомсдолд харьцангуй бага өртөх, зардлын өсөлтөөс шалтгаалан шинэ загваруудынхаа (жишээ нь, iPhone 17, Galaxy S26) үнийг тодорхой хэмжээгээр нэмэх төлөвтэй байна.

APPLE: ҮНИЙГ БАРИХ "НУУЦ" ТАКТИК

Apple нь санах ойн чипний үнийг Samsung компаниас хоёр дахин өндөр үнээр худалдан авахаар яаралтай гэрээ байгуулсан байна. Тус компани зардлын энэхүү огцом өсөлтийг хэрэглэгчдэд шууд үүрүүлэхээс илүүтэйгээр өөртөө шингээх (absorb) стратегийг баримталж байна.

Apple-ийн iPhone 17e шинэ загварын багтаамж 128GB-аас 256GB болж өссөн ч үнэ нь өмнөх загвартайгаа ойролцоо (670 ам.доллар) хэвээр байгаа нь зах зээлд "далд үнийн хөнгөлөлт" гэж үзэгдэж байна. Мөн AI ажиллагааг сайжруулахын тулд iPhone 17-ийн суурь RAM-ыг 12GB болгож нэмэгдүүлсэн аж.

SAMSUNG: ТЕХНИКИЙН "ТУЛААН"

Samsung компани өөрөө чип үйлдвэрлэгч боловч өөрийн гар утасны салбартаа (mobile division) хөнгөлөлт үзүүлээгүй байна.

Galaxy S26 шинэ цувралынхаа үнийг бүс нутгаасаа хамаарч $70-150-аар нэмсэн. Тухайлбал, Galaxy S26 Ultra-ийн үнэ өмнөх загвараасаа мэдэгдэхүйц өндөр үнэтэй худалдаанд гаргажээ. Зардлаа хэмнэхийн тулд Samsung зарим загвартаа өөрийн exynos 2600 чипсетийг ашиглаж (ойролцоогоор 30%-д нь), qualcomm-ийн үнэтэй чипээс хамааралтай байдлаа бууруулж байна.

Нөгөөтэйгүүр, Galaxy S26 ultra нь 16GB RAM-тай гарч байгаа нь iPhone 17 Pro Max (12GB RAM)-аас илүү үзүүлэлт юм.

“Олон улсын дата корпораци" (International data corporation) тайландаа гар утасны зах зээлд нүүрлэх хямрал ирэх онд бага зэрэг намжиж, зах зээл 2%-иар багахан сэргэх, харин 2028 онд 5.2%-ийн өсөлттэй болох төлөвтэй байна. Гэсэн хэдий ч зах зээл өмнөх үеийн хэвийн түвшиндээ буцаж очих магадлал бага байгааг дурджээ. IDC-ийн “Mobile phone tracker” судалгааны ахлах захирал Nabila Popal “Санах ойн чипийн хямрал нь түр зуурын уналт төдий биш. Энэ нь зах зээлийн бүтцийг бүхэлд нь өөрчилнө” гэжээ. Тэрбээр $100-аас доош үнэтэй ухаалаг гар утасны сегмент (нийтдээ 171 сая төхөөрөмж) нь 2027 оны дунд үеэр санах ойн үнэ тогтворжсон ч гэсэн урт хугацаанд ашиггүй бизнес болж хувирна гэж анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters, “International data corporation”

Х.ХАНДМАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20