НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
У.Хүрэлсүхийн өвлүүлж үлдээх ёстой Үндсэн хуулийн LEGACY!
АНАЛИЗ|Улс төр

У.Хүрэлсүхийн өвлүүлж үлдээх ёстой Үндсэн хуулийн LEGACY!

2025 оны 10-р сарын 30
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа 2027 онд дуусна.

Өдгөө 57 настай тэрбээр 59 настайдаа Ерөнхийлөгчийн суудлаас бууна. Армийн улс төрийн орлогчоос улсын Ерөнхийлөгч болтлоо улс төрд чанагдсан У.Хүрэлсүх Төрийн тэргүүнээс буулаа гээд тэтгэвэртээ суухгүй нь лав. Тэгээд ч хуульд заасан тэтгэврийн нас нь болоогүй байгаа. Тиймээс хоёр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиас Монголын улс төр бүрэн хамааралтай, У.Хүрэлсүхийн орыг хэн “залгамжлах” нь, мөн түүний дараагийн стратеги юу болох нь маш сонирхолтой байна.

Нэг.

Үндсэндээ, дараагийн Ерөнхийлөгчид МАН-аас хэнийг  дэвшүүлэх нь У.Хүрэлсүхийн стратеги байх нь гарцаагүй шиг Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засгийн хувь тавилан түүний улс төртэй холбогдох нь ч ойлгомжтой. У.Хүрэлсүх шүдгүй арслан биш Монголын номер нэг хүн болсон. МАН дахь нэр нөлөө, бяр хүч нь түүнд хэвээрээ байгаа.

МАН-ын үнэмлэхүй олонхын үед, дангаараа засагласан өнгөрсөн найман жилд УИХ-аас Үндсэн хуульд хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь 2019 он хийгээд 2024 он байлаа. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад танхимаа чөлөөлөх, томилох эрх мэдэл олгосон бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэвээр үлдээсэн. Гэхдээ урьд нь дөрвөн жилийн хугацаатайгаар хоёр удаа сонгогдох эрхтэй байсныг 2019 оны өөрчлөлтөөр хязгаарлаж, зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэж Үндсэн хуульд суулгаж өгсөн юм. Эцэг хуулийн энэхүү хүчин төгөлдөр заалтаар Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон.

1992 оны Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Ерөнхийлөгчөөр сонгогдох насны доод босго нь 45 нас байсныг 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр 50 нас хүрсэн байх, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэх шалгуур тавьсан юм.

Парламентад суудалтай таван нам дээрх шалгуурт нийцсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг горилж буй хүн ч цөөнгүй, титмийн төлөөх тэмцэл улс төрийн намууд дунд болон нам дотроо хэдийнэ эхэлсэн.

Хоёр.

Михайлд нэг бодол бий гэгчээр У.Хүрэлсүх ирээдүйн улс төрөө хэдийнэ зурчихсан яваа нь тодорхой. Тактик боловсруулахдаа ч сайн, таамаглах аргагүй гэнэтийн нүүдэлдээ ч гарамгай. “Таавчиг ээж”-ээс болж түүнийг Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулчихна гэж Х.Баттулга ч таамаглаагүй юм. Тэр уурандаа Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж, УДШ-д өөрийн биеэр аваачиж өгч байлаа.

У.Хүрэлсүхэд бусад улстөрчдөд тэр бүр байдаггүй зан чанар бий. Хэзээ ухарч, хэзээ довтлохоо сайн мэддэг. У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн тарни мэт үг нь “Ухаан эс хүрвээс зориг эс хүрнэ”. Яг энэ үгээ улс төрд мөрдлөг болгож яваа.

Түүн шиг парламентын гаднаас парламентыг хоёр хуваан УИХ, Засгийн газрыг цугт нь атгасан улстөрч лав Монголд байхгүй.

УИХ, Засгийн газрыг намтай төртэй нь атгачихсан М.Энхболдыг ширээн дээрээ чирч буулган, МАН-ын толгой явсан хотын фракцыг гөлөг болгож чадах тэнэг эр зориг У.Хүрэлсүхээс гарсан, С.Баярыг давсан стратегич болсноо тэр энэ үйлдлээрээ харуулсан. Л.Оюун-Эрдэнэд нам, засгийн тамгыг өвлүүлсэн нь У.Хүрэлсүхийн зурсан улс төр байсан нь мэдээж. Харин түүний дараагийн стратеги юу вэ. Гэдэг нь Монголын улс төрийн анхаарлыг тэмдэг болсон.

Гурав.

Үндсэн хуульд зааснаар У.Хүрэлсүх ганцхан удаа сонгогдох эрхтэй. Гэвчиг У.Хүрэлсүхийн нэрээр, түүний гараар могой бариулах сонирхол бусад улстөрчдөд байж мэднэ. Тэр нь Үндсэн хуулийн 30.2-т заасан  “….зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг өөрчлөх хүсэл.

Нэн ялангуяа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төрийн тэргүүний тамгыг дахин атгах гэж Төрийн ордонд эргэн ирсэн гэвэл бузар гүтгэлэг болохгүй биз.

Гэвчиг, ҮХНӨ-ийг парламентын гишүүдийн 75 хувь нь буюу УИХ-ын гишүүдийн 95 нь дэмжсэн тохиолдолд гар дүрэх эрх нээгдэнэ. Х.Баттулгын захиалгаар ҮХНӨ-ийг дэмжих улстөрч парламентад цөөхөн байх. Тэгээд ч У.Хүрэлсүх ҮХНӨ-ийг дэмжвэл дараа, дараагийн Ерөнхийлөгч нарт буруу үлгэрлэл болно гэдгийг мэдэхтэйгээ байлгүй. Тэр тусмаа өөртөө биш өрсөлдөгч хэн нэгэнд дарангуйлагч болох замыг нь нээж өгөхөд хүрнэ. Үндсэн хууль бол үндэсний аюулгүй байдлын хамгаалагч. Үндэсний аюулгүй байдал бол ардчилсан парламентын засаглал юм. Хувь хүний биш хуулийн засаглалыг бэхжүүлэхээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн амаараа Үндсэн хуульд тангарагласан шүү дээ!

2025.04.16

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20