НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
УИХ-ын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлт”-ийг хэрхэн тодорхойлов
АНАЛИЗ

УИХ-ын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлт”-ийг хэрхэн тодорхойлов

2026 оны 2-р сарын 27
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Ардын намын дарга Н.Учралын  МАН-ын Бага Хурлын II хуралдаанд дэвшүүлсэн “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ”-ийг хүргэж байна.

НЭГ ДЭХ ЗАМ:  ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

Хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлнө. 

ХОЁР ДАХЬ ЗАМ:  ЭРХ ЗҮЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

Хуулийн хулгай, хийдэл давхардал, дүрэм журмын гох дэгээнээс чөлөөлнө.

ГУРАВ ДАХЬ ЗАМ: НОГООН ХӨГЖЛИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ 

Сэргээгдэх эрчим хүчний дундаршгүй их нөөц, өгөгдөлдөө түшиглэн, түлш шатахуун, тог цахилгааны импортын хараат байдлаас чөлөөлнө. 

ДӨРӨВ ДЭХ ЗАМ: АВЛИГЫН ЭСРЭГ ЧӨЛӨӨЛӨЛТ

Монгол хүн, монгол өрх айл бүрийг тонон дээрэмдсэн авлигаас ард түмнээ, ардчилсан төрөө, Ардын намаа чөлөөлнө.

ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ: ЗӨВШӨӨРӨЛ НЭРТЭЙ ХОРИГЛОЛТЫГ НУРААНА

  1. Зөвшөөрөл нэртэй хориглолтын системийг нурааж эдийн засгийн эрх чөлөөний замыг элдэв саадаас чөлөөлнө. 254 тусгай зөвшөөрлийг 180 болгож эрс цөөлж чөлөөлнө. Мянга гаруй зүсээ хувиргасан бичиг 134 энгийн зөвшөөрөл+ 32 мэдэгдэл болгож чөлөөлнө.

  2. Зээлийн өндөр хүүгийн ачаа дарамтаас ард иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ чөлөөлнө. Европ, Азийн банкуудыг Монголд урих нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх замын эхэн юм.

  3. Хувийн хэвшлийн эрх зүйн байдлыг дордуулдаггүй, төр гэнэдүүлж шийдвэр гаргаж, орон зай, зах зээл, төлөвлөгөөг нь нураадаггүй, хөрөнгийг нь хурааж, хөөдөггүй байхыг хуульчилна.

  4. Данхар бүтэцтэй, үрэлгэн төсөвтэй, өмч хөрөнгөө тоолж дийлдэггүй төрөөс хувийн хэвшил, иргэндээ зах зээл, орон зайг нь чөлөөлнө. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль нэртэй боловч нэдэр дээрээ төр хувийн хэвшлийн түлхэлцлийн хуулийг өөрчилнө.

  5. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, нэгтгэн нийлүүлж, татан буулгаж, төсвийн хэт тэлэлтийг хязгаарлаж, хувийн хэвшилдээ өсөн дэвших орон зайг нээнэ. Аж ахуйн нэгжүүд жижиг нь томордог, том нь дэлхийд өрсөлддөг өртөө замыг нээн чөлөөлнө

  6. Гааль, татварын байгууллага зааж захиргаадах биш, зөвлөн тусалдаг түнш байх зарчим руу шилжинэ. НӨАТ, хувь хүний орлогын албан татвар 2 их наяд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 700 тэрбум, нийтдээ 2,7 их наядаар ачаалал хөнгөрнө. Жилийн 400 сая хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч татвараа хялбар тайлагнадаг болж, 1% татвар төлнө.

ЭРХ ЗҮЙН ЭРХ ЧӨЛӨӨЛӨЛТ:  ИРГЭНЭЭ ТӨРӨӨС ЧӨЛӨӨЛНӨ

  1. Хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн хуулиудыг цэгцлэн чөлөөлнө. Цаашид Үндсэн хуульд заасан үндсэн эрх, үндсэн зарчмыг давж гишгэсэн нэг хууль, нэг заалт цаашид УИХ-ын босгыг давахгүй. 

  2. Технологийн дэвшил ашигласан, иргэний шууд хараа хяналтыг тогтооно. Хүний эрхийг хөндсөн хуулийн аливаа хязгаарлалтыг зөвхөн зайлшгүй байх зарчмаар дахин хэмжиж үнэлж чөлөөлнө.

  3. Хууль тогтоомж бүрийг гагцхүү Үндсэн хууль дээдлэх зарчимд буцаан захируулна. Эрх зүйн орчны ЧӨЛӨӨЛӨЛТ бол зөвхөн хууль засварлах өнгө будгийн засал биш, Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхэд нийцүүлж, хууль журмын гох дэгээнээс чөлөөлөх ойлголт юм. 

НОГООН ХӨГЖЛИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ: ИМПОРТЫН ХАРААТ БАЙДЛААС ЧӨЛӨӨЛНӨ

  1. Эх дэлхийдээ ээлтэй эдийн засаг, эко үйлдвэрлэл, тогтвортой хөгждөг хөдөө аж ахуйг дэмжих, сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нь ногоон чөлөөлөлтийн замын чиг шугам.

  2. УИХ 2026 оны 12-р сарын 26-нд “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах тухай”  Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол, “3х100” хөтөлбөр бол ногоон чөлөөлөлтийн эхний баримт бичиг байлаа. 

  3. “100 мянган нарны гэр” санаачлагаар 2035 он гэхэд Чингэлтэйн 83 өрхийн гаргасан мөрөөр гэр хорооллын 100 мянган айл нарны хавтан, халаагуур, хураагуур хосолсон систем суурилуулан, буулгах яндан, нэмэрлэх цахилгаан, олох орлого бүхэн нийлж ногоон чөлөөлөлтийн өргөн зам болно. 

  4.  “100 МВт тархмал эх үүсвэр” санаачилгаар аймаг, орон нутагт бие даан ажилладаг, нарны панелиас өөрийгөө бүрэн цэнэглээд хураадаг систем суурилуулж чөлөөлнө. 

  5. УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэн батлах Эрчим хүчний тухай хууль, Дулаан хангамжийн тухай хууль, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулиуд, ногоон хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын шинэ тогтолцоог бүрдүүлэх нь ногоон чөлөөлөлтийн замыг зураглал, бодлого шийдлийн багц юм.  

  6. Нүүдлийн соёл уламжлалаа хадгалж суугаа малчдаа нэмэлт орлоготой болгох “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр бэлчээрийн доройтлыг бууруулж, бэлчээрийн доор агуулагдаж буй нүүрстөрөгчийн шингээлтийг үнэлүүлж хэмжүүлээд, Швейцар, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй, газар нутаг багатай орнуудтай байгуулсан гэрээний дагуу малчин өрх, хөдөөгийн иргэн, хүссэн хэн бүхэн доллар валютаар ашиг олох шинэ чөлөөлөлтийн замыг нээх болно. 

АВЛИГЫН ЭСРЭГ ЧӨЛӨӨЛӨЛТ: АРДЫН НАМ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛНЭ

  1. Авлигын эсрэг чөлөөлөлтийн нэг чиг шугам нь төрийн албаа тогтолцоогоор нь өөрчлөн шинэчлэхэд оршиж байна.

  2. Төрийн албаны хуулийг иргэндээ үйлчлэх албаны мөн чанарт нийцүүлэн шинэчилнэ. 

  3. Төрийн байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд оруулж, олон давхар тайлангаас чөлөөлнө. 

  4. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг бүтээмж, гүйцэтгэл, үр дүнгийн нэгдсэн тогтолцоонд оруулж чөлөөлнө. Дарга нарын албаас  иргэндээ үйлчилдэг алба болгон шинэчилж чөлөөлнө. 

Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна. 

1-рт, Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, 

Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, 

Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. 

-Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. 

-Улс төрийн нам шүүх биш боловч ёс зүйн өндөрлөгтэй, сахих дүрэм журамтай, сахилга хариуцлагын өндөр босготой байх учиртай. 

-Эрх чөлөө бол хэн нэгний олгодог зөвшөөрөл биш. Эрх чөлөө бол хүн бүрийн эрхэмлэн хамгаалж, тэмцэн олдог эрхэм нандин үнэт зүйл юм. Эрх чөлөөний зам бол иргэн төрийн итгэлцлийн зам юм.

Авлигын эсрэг чөлөөлөлтийг ардын нам өөрөөсөө эхэлнэ. 

Ардын нам авилгачдаас чөлөөлөгдөж ард түмэндээ эргэн ирнэ. 

Ардын нам эрх чөлөөг хамгаалж түмнийхээ сэтгэлд, иргэдийнхээ итгэлд дахин төрнө

Эрх чөлөөний нар Монгол хүн бүрийг алагчлалгүй ивээх болтугай! 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20