НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Айлчлал: УИХ-ын дарга Н.Учрал ЕЭЗХ-ны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв
АНАЛИЗ

Айлчлал: УИХ-ын дарга Н.Учрал ЕЭЗХ-ны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

2026 оны 2-р сарын 10
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-ад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулсан техникийн семинарыг нээж, үг хэллээ.

ЕЭЗХ болон түүний гишүүн орнууд нь Монгол Улстай худалдаа, эдийн засаг, соёлын хувьд түүхэн хэлхээ холбоотой, стратегийн чухал түншүүд болохыг онцлон тэмдэглээд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай хийж буй гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа боломжит түвшинд хүрч чадаагүй байгааг УИХ-ын дарга нээлтийн үгэндээ дурдлаа.

Иймээс бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бэхжүүлэх зорилгоор Худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 6-р сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо байгуулж, өнгөрсөн оны 12-р сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулсныг тэмдэглэв. Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Монгол Улсаас Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэх тооцоололтой аж.

Тэрбээр хэлэлцээрийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд дэлхийд ноолуур үйлдвэрлэлээр тэргүүлж буй Монгол Улсын хувьд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэв. Аж ахуйн нэгжүүдэд зориулсан энэхүү техникийн семинарын хүрээнд гарал үүслийн дүрэм, тарифын хөнгөлөлт, гааль, техникийн зохицуулалт, стандарт, баталгаажуулалт зэрэг худалдаанд шууд нөлөөлөх асуудлуудыг тодорхой, ойлгомжтой, ажил хэрэгчээр танилцуулснаар Монголын бизнес эрхлэгчдэд Евразийн зах зээлд нэвтрэх, экспортын боломжоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно гэв.

УИХ-ын дарга Н.Учрал үргэлжлүүлэн стандартчиллын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай тодорхой санаачилгуудаас дурдлаа.

Түүнчлэн энэхүү хэлэлцээр нь зөвхөн тарифын болон тарифын бус зохицуулалтаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил гаалийн хүндрэлүүдийг бууруулах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцолсон юм. Үр дүнд нь  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурч, хүртээмж сайжирна гэдгийг тодотголоо.

Энэхүү хэлэлцүүлгийг Эдийн засгийн хөгжлийн яам, ЕЭЗХ, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж, ЕЭЗХ-той байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж оролцох ХХААХҮЯ, Гаалийн Ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Ургамал хамгааллын газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв болон бизнесийн төлөөлөл оролцсон. Тухайлбал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, арьс шир, барилгын материал, цемент, уул уурхай, шатахуун, худалдаа, чанарын стандарт, тээвэр ложистик, эмийн салбарын төлөөллүүд оролцож хэлэлцүүлгийн хүрээнд асуулт асууж, хариу авав.

Монгол Улс, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Хэлэлцүүлгийн үеэр хоёр улсын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгууж, соёрхон баталгаажуулсан юм. Уг санамж бичигт Монгол Улсаас Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, ОХУ-аас Холбооны итгэмжлэлийн газрын дарга Дмитрий Вольвач нар гарын үсэг зурцгаав.

Ингэснээр хоёр улсын худалдаанд учирч болох техникийн саад, тотгорыг багасгах бодитой шийдэл, томоохон алхам болсныг семинарт оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл экспортод гаргаж буй бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр цаг хугацаа, эдийн засгийн асар их давуу талтайг хэлж байлаа. Итгэмжлэлээр дамжуулан дотоод, гадаад худалдаа, экспортын тодорхой асуудлыг зохицуулдаг олон улсын жишгээр талууд ийнхүү нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Тухайлбал, хамтарсан үнэлгээ зохион байгуулах, лаборатори, баталгаажуулалтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, стандартын зөрүүтэй байдлыг арилгах, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах зэрэг ажлууд багтжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20