НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Айлчлал: Н.Учрал, В.И.Матвиенко нар хэлэлцээ хийв
АНАЛИЗ

Айлчлал: Н.Учрал, В.И.Матвиенко нар хэлэлцээ хийв

2026 оны 2-р сарын 13
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлэхдээ "Монгол Улсын Их Хурлын даргын хувиар анхны гадаад айлчлалаа ОХУ-д амжилттай хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаа"-гаа илэрхийлээд сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө байдгаа тодотгов. Энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын парламентын хамтын ажиллагааны чухал механизм болох Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын хоёрдугаар хуралдаан амжилттай хэрэгжсэнийг онцлов.

Хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, экспорт, импортын зөрүүтэй харьцааг багасгах, эдийн засгийн харилцан үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр чухал хөшүүрэг болохыг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв. Түүнчлэн Орос, Монголын бизнесийн төлөөллүүд, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах эрмэлзэл, сонирхол ихээхэн өндөр байгааг айлчлалын үеэр зохион байгуулсан бизнес хэлэлцүүлэг, эдийн засгийн форумаас харж болно гэлээ. Иймд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчноор дэмжих, Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулахад анхаарч, ажиллаж байгаагаа хэллээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнө эртний уламжлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хэлхээ, холбоо чухал үүрэгтэйг тэмдэглэлээ. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл: 1924-1945 он” сэдвээр докторын зэргээ хамгаалсныг дурдаад өдгөөгөөс 81 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад баталгаажуулсан Ялтын гэрээг баталсан түүхт энэ өдөр уулзаж буйд билэгшээж байна" гэлээ. Иймд “Их засаг” сургуулийн үүдэнд баримал болон баригдсан “Гитлерийн Германы эсрэг эвсэл” буюу Рузвельт, Черчилль, Сталин нарын зургийг харуулсан 1945 оны “Правда” сонины эх хувийг дурсгав.

Парламентын залуу спикерийн хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан хамтын ажиллагааны яриа хэлэлцээний бодитой хэрэгжилтийг чухалчлан, манлайлж байгаад талархал дэвшүүлэв. УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулахад чиглэсэн, өндөр түвшний, ажил хэрэгч уулзалтуудаар дүүрэн үргэлжилж байгааг онцоллоо.


Талууд эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, байгаль орчин, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглээд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч, үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов. 

Уулзалтын үеэр хөрш орнуудын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, мөн Монголын их өрийг дарахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенког төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга Н.Учрал гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”