НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Украин: Өвлөөс өмнө дайныг дуусгах нь зөв бөгөөд бодитой!
АНАЛИЗ

Украин: Өвлөөс өмнө дайныг дуусгах нь зөв бөгөөд бодитой!

2026 оны 6-р сарын 2
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Киев тулалдааны талбарт олж авсан давуу байдлаа ашиглах ёстой гэсэн В.Зеленскийн уриалгыг К.Буданов дэмжив.

Мягмар гаригийн өглөө Киев хот хүчтэй халдлагад өртлөө.

Дайны 1560 дахь өдрийн гол үйл явдлууд.

ОХУ-ын эсрэг хийж буй дайныг өвлөөс өмнө эцэслэн шийдвэрлэх хэлэлцээрт хүрэх нь "бодитой" үр дүн хэмээн Кирило Буданов мэдэгдэв. Украины Тагнуулын ерөнхий газрын дарга асан, эдүгээ Володимир Зеленскийн Тамгын газрын даргаар ажиллаж буй тэрбээр Даваа гаригт хэлэхдээ: -"Энэ бол ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгавар. Энэ дайныг аль болох хурдан, боломжтой бол өвлөөс өмнө дуусгахыг хичээх явдал юм. Миний бодлоор энэ нь туйлын зөв, цагаа олсон, бодит зорилт" гэжээ.

Зеленский Ням гаригт цацагдсан ярилцлагадаа, Киевийн стратегийн байр суурь сайжирсныг харгалзан өвлийн улирал эхлэхээс өмнө Оростой хийх гацсан хэлэлцээг сэргээхийг уриалсан байна. Украины цэргийн өндөр албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ, Украинд тулалдааны талбарт санаачилгыг гартаа авч, энхийн хэлэлцээнд байр сууриа бэхжүүлэх зургаан сарын хугацаатай боломж байна гэсэн юм. Буданов мөн ойрын хугацаанд АНУ-ын төлөөлөгчид Москва болон Киевт айлчлах хүлээлттэй байгааг дурдсан ч нарийн ширийн зүйлийг мэдээлээгүй байна.

Мягмар гаригийн өглөө эрт Киев хот Оросын хүчтэй дайралтад өртөж, эрх баригчид оршин суугчдыг хорогдох байранд орохыг уриалав. Киевийн дарга Витали Кличко хэлэхдээ Подил дүүрэгт орон сууцны бус барилгын талбайд түймэр гарч, пуужингийн хэлтэрхий дээвэрт туссаны улмаас есөн давхар орон сууцны барилга шатсан байна.

"Оболон дүүрэгт унасан пуужингийн хэлтэрхийнд өртсөн машинууд шатаж байна. Нээлттэй талбайн хоёр байршилд, түүний дотор цэцэрлэгийн ойролцоо гал түймэр гараад байна" гэж Кличко цахим хуудсандаа нийтэлжээ.

Ройтерс болон Ассошиэйтед Пресс агентлагууд сэтгүүлчид болон гэрчүүдийн мэдээллээс иш татан, Киевт агаарын довтолгооноос хамгаалах систем ажиллаж байгааг мэдээлэв. Зеленский Даваа гаригт Оросын зүгээс магадгүй маш том хэмжээний цохилт өгч болзошгүйг дахин анхааруулж, оршин суугчдыг агаарын түгшүүрийн дохиог онцгойлон анхаарахыг уриаллаа.

Францын тэнгисийн цэргийн хүчин Атлантын далайд Оростой холбоотой байж болзошгүй газрын тос тээвэрлэгч хөлгийг саатуулав

Оросын "сүүдрийн флот"-ын гэж сэжиглэгдэж буй газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг Францын тал Атлантын далайд саатуулсан тухай Анжелик Крисафис мэдээлэв. "Тагор" хөлөг онгоцыг Ням гаригийн өглөө Британиас баруун тийш 400 гаруй миль (740 км) зайд орших олон улсын усан хилд Их Британи болон бусад түншүүдийн тусламжтайгаар саатуулсан гэж Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ.

Францын эрх баригчдын мэдээлснээр уг хөлөг Оросын баруун хойд Мурманск хотоос хөдөлж, Камеруны хуурамч далбаан дор Камерун руу чиглэж байжээ. Улмаар нарийвчилсан шалгалт хийхээр зогсоол руу чирэгдэн явсан байна. Москва үүнийг далайн дээрэм гэж гомдоллов.

Макрон хэлэхдээ, бүх зүйл "далайн хуулийг чанд мөрдөж" явагдсан бөгөөд "Хөлөг онгоцууд олон улсын хориг арга хэмжээг тойрч гарах, далайн хуулийг зөрчих, ОХУ-ын Украины эсрэг дөрвөн жил гаруй хугацаанд хийж буй дайныг санхүүжүүлэх нь байж боломгүй зүйл" гэжээ.

Зеленский Украины арми түр эзлэгдсэн газар нутгийн "бараг бүх гүн рүү" Оросын цэргийн ложистикт цохилт өгөх чадвартай гээд "Практикт манай улсын өмнөд болон зүүн хэсэгт түрэмгийлэгчдэд аюулгүй зам бараг үлдээгүй" гэж нэмж хэлэв.

Оросын засгийн газар дотоодын түлшний хомсдолоос шалтгаалж Беларусь улсаас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, бензин, дизель түлшний экспортын хяналтыг чангаруулах бодолтой байгааг "РБК" мэдээллийн агентлаг Даваа гаригт мэдээллээ. РБК мөн засгийн газар хоорондын зарим хэлэлцээрийн дагуу хоёр сарын хугацаанд бензиний экспортыг бүрмөсөн хориглох асуудлыг хэлэлцэж байгааг мэдээлэв. Украины довтолгооны улмаас шатахууны хязгаарлалт үүссэнтэй холбогдуулан Оросын хууль бусаар эзэлсэн Крым дахь Севастополь хотод Мягмар гаригт шатахууны борлуулалтыг хязгаарлана гэж Оросоос де-факто томилогдсон амбан захирагч Михаил Развожаев мэдэгдэв. Орос улс мөн Даваа гаригт нисэхийн түлшний экспортыг арваннэгдүгээр сарын эцэс хүртэл хориглосон байна.

Оросын нисгэгчгүй онгоц Румын улсын орон сууцны барилгыг онож, хоёр хүнийг шархдуулсны дараа Даваа гаригт НҮБ-д олон арван улс орон Оросыг буруушаав. Европын Холбоо болон НАТО-гийн гишүүдийг оролцуулсан НҮБ-ын 56 гишүүнийг төлөөлж Румын улсын Гадаад хэргийн сайд Оана-Силвиа Тоиу гаргасан мэдэгдэлдээ "Ийм үйлдэл нь олон улсын хууль тогтоомжийн дагуу байж боломгүй зүйл бөгөөд үүнийг зогсоох ёстой" гэжээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20