НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Украины энхийн төлөвлөгөө: Путин, Виткофф нар өнөөдөр орой уулзана
АНАЛИЗ|Геополитик

Украины энхийн төлөвлөгөө: Путин, Виткофф нар өнөөдөр орой уулзана

2025 оны 12-р сарын 2
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Энхийн төлөвлөгөөний анхны хувилбар хэрхэн өөрчлөгдсөн талаар тодорхой мэдээлэл хараахан ил болоогүй байна.

Украины энхийн асуудлаарх АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Виткофф Улаанбаатарын цагаар өнөөдөр орой Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

Украины энхийн төлөвлөгөөний шинэчилсэн хувилбарыг авчирч буй. Путин, Виткофф нарын уулзалт нь Аляскийн уулзалтаас хойших АНУ-ОХУ-ын хоёр дахь дээд түвшний уулзалт болох юм. Трампын төлөвлөгөө танилцуулагдсанаас хойш Оросын зүгээс цэргийн ажиллагааг улам нягтаршуулж, хүч хаяж байна. Өнгөрсөн шөнө Покровск болон Волчанск хотуудыг хяналтандаа орууллаа хэмээн Кремлийн хэвлэлийн албан мэдээллээ.

Энхийн төлөвлөгөөний анхны хувилбар хэрхэн өөрчлөгдсөн талаар тодорхой мэдээлэл хараахан ил болоогүй байна. Төлөвлөгөөний хамгийн гол хэсэг нь Украины аюулгүйн баталгаа, газар нутгийн асуудал болон Оросын царцаасан хөрөнгийг хэрхэн ашиглах тухай юм. Өнгөрсөн бүтэн сайн өдөр Майамид болсон уулзалтын үеэр АНУ-ын тал төлөвлөгөөг эцэслэхийн төлөө Украины талыг ихээхэн шахаанд оруулсан хэмээн барууны зарим хэвлэл бичсэн.

Маймигийн уулзалтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гал зогсоох нь тулгамдсан асуудал мөн боловч Украинд урт хугацаанд энхийг найдвартай тогтоох нь чухал хэмээн хэлсэн нь Трампын зүгээс гал зогсоох шахалтыг Путинд үзүүлэхгүй байх тактик руу шилжсэнийг харуулж байна.

Трампын санал болгосон Украины энхийн төлөвлөгөөний анхны хувилбар

НЭГ. Украины аюулгүй байдал болон улс төрийн статус:

  • Украины бие даасан статусыг хүлээн зөвшөөрнө;

  • Украины аюулгүй байдлыг АНУ хангана, гэхдээ тодорхой нөхцөлтэйгөөр;

  • Украин олон улсын улс төр-цэргийн аливаа эвсэлд нэгдэхгүй ба НАТО-гоос татгалзаж байгаагаа Үндсэн хуульдаа тусгана, Украиныг хэзээ ч гишүүнээр элсүүлэхгүй гэдгээ НАТО нотолно;

  • Украины зэвсэгт хүчний тоог 600 мянгаар хязгаарлана;

  • Украин цөмийн зэвсэггүй улс байна.

ХОЁР. Газар нутгийн асуудал:

  • Крым, Донецк, Луганск ОХУ-ын мэдэлд байхыг де-факто хүлээн зөвшөөрнө, АНУ мөн адил хүлээн зөвшөөрнө;

  • Херсон болон Запорожье царцаасан бүс болно;

  • ОХУ тохиролцсоноос бусад газар нутгаас татгалзана, хяналтандаа оруулсан таван бүсээс бусад;

  • Украин одоо хяналтандаа байлгаж байгаа Донецкоос цэргээ гаргана, ингэснээр энэ бүс нь олон улсын хүлээн зөвшөөрсөн ОХУ-ын мэдлийн цэрэггүй буфер бүс болно. ОХУ-ын цэрэг энэ бүс рүү орохгүй;

  • Хоёр тал хилийн шугамыг хүч хэрэглэн өөрчлөхгүй гэсэн үүрэг хүлээнэ

ГУРАВ. Цэрэг, батлан хамгаалах тохиролцоо

  • НАТО Украинд цэрэг байршуулахгүй;

  • НАТО сөнөөгч онгоцууд Польшид байршина;

  • Аюулгүй байдлын асуудлаар АНУ-НАТО-ОХУ диалог үүсгэнэ, АНУ, ОХУ хамтарсан Ажлын хэсэг байгуулна;

  • ОХУ Украин болон Европ руу халдахгүй гэсэн бодлогыг баримтална.

ДӨРӨВ. Эдийн засгийн блок ба Украины сэргээн босголт

  • Украины сэргээн босголтод зориулж АНУ болон Европ хөрөнгө оруулалтын өргөн хэмжээний багц гаргана;

  • Царцаасан байгаа ОХУ-ын 100 тэрбум ам.долларын хөрөнгө нь Украины сэргээн босголтод зарцуулагдана, АНУ үүнээс 50%-ийн ашиг хүртэнэ;

  • Европ дахин 100 тэрбум ам.доллар гаргана;

  • Царцаасан байгаа ОХУ-ын бусад хөрөнгө АНУ-ОХУ-ын хамтарсан төсөлд зарцуулагдана;

  • Украины хөрөнгө оруулалт, дэд бүтэц, нөөц баялаг, технологид зориулагдсан Хөгжлийн фонд байгуулна.

ТАВ. ОХУ-ын тухайд

  • Хоригийг аажмаар цуцална;

  • G8-д ОХУ эргэн нэгдэнэ;

  • ОХУ АНУ-тай урт хугацааны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

ЗУРГАА. Хүмүүнлэгийн асуудал

  • Энгийн иргэд, хүүхдүүдийг гэр бүлд нь харилцан буцаана;

  • Хүмүүнлэгийн хөтөлбөр боловсруулна;

  • Хүлцэн тэвчих сургалтын хөтөлбөрийг боловсруулна.

ДОЛОО. Эрчим хүч, онцгой объектын тухайд

  • МАГАТЭ-гийн хяналтан дор Запарожийн цөмийн станцыг ажиллуулж эхэлнэ, ОХУ болон Украин эрчим хүчийг 50/50 харьцаагаар ашиглана;

  • Украины хийн дэд бүтцийг сэргээхэд АНУ тусална.

НАЙМ. Украины дотоод улс төрийн үйл явц

  • Энхийн гэрээг зурснаас 100 хоногийн дараа сонгууль явуулна;

  • Дайнд оролцсон бүх хүнд өршөөл үзүүлнэ.

ЕС. Хэрэгжилт ба хяналт

  • Гэрээг заавал биелүүлнэ;

  • Дональд Трампын удирдлага дор “Энхийн зөвлөл” гэрээний хэрэгжилтэд хяналт тавина;

  • Гэрээг зөрчсөн талын эсрэг хориг тавина;

  • Гэрээ зурагдсан даруйд гал зогсоож, харилцан тохиролцсон цэг рүү цэргээ татна.

 

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20