НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Улс төрөө ардаа орхиод, урагшаа хараад эдийн засгаа бодъё
АНАЛИЗ

Улс төрөө ардаа орхиод, урагшаа хараад эдийн засгаа бодъё

2026 оны 4-р сарын 6
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Монгол Улсад 280 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй ч 115 мянга нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ тэдний 80 хувь нь 1-9 ажилтантай, жижиг дунд бизнес эрхлэгч бол ердөө 2.6 хувь нь 50-аас дээш ажилтантай.

Өөрөөр хэлбэл, 50-аас дээш ажилтантай 2990 аж ахуйн нэгж байх атал 12 мянган компанийн данс өчигдрийг хүртэл хаалттай байжээ.

Татварын ерөнхий газраас 2025 онд 16000 аж ахуйн нэгжийн дансыг битүүмжилсэн бөгөөд 2026 оны 3 дугаар сарын байдлаар 12100 нь дансаа нээлгэж чадаагүй байна гэсэн. Данс нь хаалттай компанийн хувьд бүхий л талаар үйл ажиллагаа нь хязгаарлагдана. Наад зах нь цалин мөнгөө авч чадахгүй ажилтан ажлаас гарна, компанид хүний нөөцийн доголдол үүснэ. Дагаад худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалт буурна, татварын орлого тасалдана гээд эдийн засагт ч олон асуудал дагуулдаг.

ДАНС НЭЭВ, ТӨР ТӨЛБӨР, ТООЦООГОО 3 ХОНОГТ ШИЛЖҮҮЛНЭ ГЭВ

Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” санаачлагаа хэрэгжүүлж, №01 тоот албан даалгавраар татвар, нийгмийн даатгалын өртэйн улмаас данс нь хаагдсан 12100 аж ахуйн нэгжийн дансыг нээх шийдвэр өчигдөр /2026.04.06/ гаргав. Тэрбээр УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа иргэд, хувийн хэвшлээ төрийн хүнд суртлаас чөлөөлөх “Чөлөөлье” санаачлагыг эхлүүлж, Татварын багц хууль, Зөвшөөрлийн тухай хууль гэх зэрэг эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан 110 хуульд өөрчлөлт оруулахаа мэдэгдэж байсан юм.

Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон даруйдаа “иргэндээ, хувийн хэвшилдээ, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдийнхээ хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлд нь итгэх нь Засгийн газрын жанжин шугам байх болно. Чөлөөлөлтийг эдийн засгаас эхлүүлнэ” гэж УИХ-д хэлсэн үгэндээ онцолсон.

Данс хаах бол татварын хуулийн дагуу авч хэрэгжүүлдэг, албадлагын арга хэмжээ. Гэхдээ эдийн засгийн онцгой нөхцөл үүссэн тохиолдолд асуудлыг уян хатан шийдэх зохицуулалт хийх нь Засгийн газрын үүрэг.

Мэдээж 12100 аж ахуйн нэгжийн дансыг нээх нь иргэн, аж ахуйн нэгжид төдийгүй эдийн засагт ч эерэг мэдээ.  Наад зах нь цалин хөлсөө олгох, ус, цахилгааны төлбөр тооцоогоо хийх гээд дотоод зах зээлийг идэвхжилийг дэмжинэ. Компаниуд ажлын байраа хадгалж, хаалгаа хаах эрсдэлээс ангижирна. Энэ бол татвараас чөлөөлж буй хэрэг биш. Харин татвар төлөх боломжийг л нээж байгаа. Цаашид компаниудын өрийн бүтцэд өөрчлөлт оруулахаас эхлээд бодлогоор олон арга хэмжээ авах нь ойлгомжтой. Гэхдээ эдийн засгийн “цусны эргэлтийг” сайжруулж, хувийн хэвшлийнхэнд санхүүгийн болон сэтгэлийн дэмжлэг болох нь дамжиггүй.

УИХ-д өмнөх Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд татварын өртэй аж ахуйн нэгжийн дансыг шууд хаах заалтыг өөрчилж, 80:20 харьцаатай болгохоор тусгасан байв. Гэхдээ Н.Учралын Засгийн газраас Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ахин хянаж, УИХ-д өргөн барихаар татан авсан. Шинэ Засгийн газар шинээр боловсруулах хуулийн төсөлд “данс хаах” дарамтыг олон талаас тунгааж оруулах биз.

Төрөөс ажил, үйлчилгээ авч, гүйцэтгэгчээр ажилласан компаниуд санхүүжилтээ хүлээж, яам, тамгын үүд олон хоног сахьдаг тухай гомдол байнга гардаг. Энэ нь нэг талаар авлигын суурь ч болдог. Санхүүжилт орж ирээгүй, энэ удаад амжсангүй гэх мэтээр саатуулсаар сараар байтугай жилээр ч хүлээх нь энүүхэнд.

Зөвхөн компанид гэлтгүй улсын төсөвт ч дарамт учруулдаг. Санхүүжилтийг цаг хугацаанд олгоогүйн улмаас зарим аймгийн сургуулийн барилгын төсөв хэд дахин өссөн тохиолдол ч бий.

Тиймээс Ерөнхий сайд “Төрөөс ажил, үйлчилгээ авсан компанийн санхүүжилтийг 3 хоногийн дотор шийдвэрлэхийг холбогдох яамдад даалгасан” гэх мэдээлэл бизнесийнхэнд дажгүй мессеж болж очсон биз.

ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ МЭДЭЭ Ч БИЙ

Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй болзошгүй эрсдэл, хямралын мэдээ сүүлийн өдрүүдэд иргэдэд идэх талх, өмсөх хувцсаа цөөлөхийг сануулж байгаа. Засгийн газар ч хэмнэлтийн зарчимд шилжсэнээ зарласан. Эрсдэлээс хэр сайн урьдчилан сэргийлж чадна тэр хэрээр “зөөлөн” газардана.

Хямралыг сөрөх “бамбай” улс орон бүр базааж байгаа энэ цаг үед бидэнд ч сайн мэдээ байгааг талархан хүлээж авах нь зүй.

Гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрч, өнөөдөр $ 7.2 тэрбум болсон. Энэ нь валютаар төлбөрөө хийдэг импортын 8.4 сар, импортын бараа, үйлчилгээний 5.6 сарыг хангахад хүрэлцэнэ. Богино хугацаат гадаад өрийн 275 хувийг хаах түвшин гэж Монголбанк мэдээлжээ. Экспортын орлого өмнөх оны мөн үеэс $317 саяар өсчээ.

Г.Занданшатарын Засгийн газар “Сенчири-5” бондыг амжилттай арилжаалж, өмнөх бондын хүүгийн зардлыг бууруулсан гэдгээ зарласан. Тэгэхээр тулсан өр төлбөрийн асуудалгүй, өмнөх эрсдэлтэй тулж байгаа.

Монголбанк алтны нөөцөө бүрдүүлж, оны эхний гурван сарын байдлаар 3.2 тонныг худалдан авчээ. Алт бол хатуу валют. Эдийн засгийн хямралын үед хамгийн найдаж болох учраас Монгол Улс боломжийнхоо хэрээр нөөц бүрдүүлэхээр хичээж байна.

Таатай мэдээ гэвэл, урд хөршийн эдийн засгийн зарим салбарын идэвхжил нь манай экспортын орлогыг нэмэгдүүлэх нь. Тухайлбал, технологи, дата төвүүд, цахилгаан автомашины үйлдвэрлэл нь эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлж байна. Тиймээс манай экспортын орлогын цөм болсон нүүрс, зэсийн эрэлт өндөр байх нь. 2026 онд нүүрсний экспорт 90 сая тонноос буухгүй тогтвортой байна гэж эдийн засагчид таамаглаж байгаа. Зэсийн үнэ ч $10500-$12000 тогтвортой хадгалагдаж, худалдан авагчийн эрэлт буурахгүй.  Манай улсын хувьд эдийн засгийн үнэхээр таатай боломж.

Гэхдээ дэлхийн нийтийг нөмөрч байгаа шатахууны үнийн хямрал, эдийн засгийн хүндрэл Монголыг тойрохгүй.

Ерөнхий сайдын хэлснээр үйлдвэрлэлийн суурь үнэ болсон дизель түлшний үнэ аль хэдийнэ өссөн. Хоёр сарын нөөц байлаа гээд импортоос 100 хувь хараат бид дэлхийн зах зээлд дээр өсөөд байгаа үнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Шатахууны үнэ өснө гэдэг өргөн хэрэглээний бараа өснө гэсэн үг. Үүний цаана, авлига, луйвар, хүнд сурталын асуудал бий.

Өнгөрсөн жилүүдэд, дэлхийн эдийн засгийн эерэг боломжийг үнэндээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ашиглаж чадаагүй. Эсрэгээрээ тэдний их наядаар тоологдсон төслийн ард дахь мега хулгай, луйвар иргэдийн халаасыг тэмтрэх болсоор удаж байгаа билээ. Л.Оюун-Эрдэнийн үед авлига, хулгай, дээрэм тонуул бүр ил цагаандаа гарсныг ил болж буй баримтуудаас харж болно.

Өргөн хэрэглээний болоод импортын барааны үнэ ч өснө. Дэлхий нийтээр хямарч байгаа хямралаас Монгол яагаад ч зугатах боломжгүй. Юу үнэн, энэ үнэн.

Дэлхийн эдийн засгийн хямралтай нэгэнт тулсан учраас улс төрөө ардаа орхиод урагшаа хараад эдийн засгаа бодохоос өөр сонголт алга.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20