НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Үндэсний аудитын газарт үндсээр нь АУДИТ ХИЙЕ!
АНАЛИЗ

Үндэсний аудитын газарт үндсээр нь АУДИТ ХИЙЕ!

2026 оны 1-р сарын 6
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн Монголын аудитын байгууллагыг жалга довны газар болгож хувиргаад удаж байна. Тэрбээр экс спикертэй нутаг, нуга нэг. Иймээс ч өнгөрсөн хугацаанд том артайдаа эрдэн дураараа дургиж ирсэн баримтууд цөөнгүй.

Түүнийг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан Үндэсний аудитын газрын даргаар санал болгож, томилуулсан байдаг. С.Магнайсүрэн нь өмнө нь БХБЯ, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд насаараа дарга хийж яваа түүнтэй холбоотой таагүй асуудлууд ч цөөнгүй бичигддэг.

Жишээ нь, албан тушаалаа урвуулан Хөгжлийн банкнаас “Макс групп” 18 тэрбумын зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэж буруутган, тус банкны хэрэгт шүүх гэрчээр дуудаж байсан билээ.

Алтай нутгийн дүү Д.Амарбаясгалангийн нэр нөлөөгөөр тэрбээр аудитын байгууллагад ирсэн даруйдаа бүтцийн өөрчлөлт нэрээр багагүй шахаа хийсэн байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн аудиторуудыг ажлаас нь халж, оронд нь мэргэжлийн бус хүмүүсийг ажилд авахдаа Говь-Алтайнх эсвэл Барилгын яамных гэх шалгуур тавьж иржээ. ҮАГ-т газрын захирал хийдэг Ц.Наранчимэг, Д.Энхболд нар Говь-Алтайнх тулдаа суудалдаа үлдэж.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны нэгэн хуралдааны үеэр гишүүд түүнийг хууль бус томилгоо хийсэн, зарим төрийн яамдын зөрчлийг нуун дарагдуулсан гэж буруутгаж байсан удаатай. Тэрчлэн Төрийн албаны зөвлөлд С.Магнайсүрэнг бүтцийн өөрчлөлт нэрээр  халаа сэлгээ хийж Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн тухай гомдол нэг бус очсон аж. Өөрөөр хэлбэл, ҮАГ-ын газар, хэлтсийн дарга, ахлах аудитороор төрийн албаны шалгалт өгөөгүй 12 хүнийг томилсон байдаг.

Тухайлбал, Төрийн албаны хуулийг зөрчин нийслэлийн аудитын газрын даргаар Г.Нандинжаргалыг томилсон байна.

Мөн төрийн албыг данхайлгаж, Б.Мөнхдөл, Ж.Ариунболд, З.Цэдэнжав нарын гурван хүнийг ҮАГ-ын орлогч даргаар томилсон.  С.Магнайсүрэнтэй УУХҮЯ-нд хамт ажиллаж байсан, өдгөө ҮАГ-т орлогч дарга хийж буй Б.Мөнхдөл. Тэрбээр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын төрсөн дүү. Мөн С.Магнайсүрэнгийн гарын хүн гэгддэг. ХҮН намын гишүүн Б.Мөнхсоёл нь Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй гэж кноп дарсан атлаа Г.Занданшатарыг Засгийн газрыг огцруулахаар газрын үсэг зурсан нь төрсөн дүүгээ төрийн албаны даргын сандал суудалтай нь үлдээх гэсэн наймаа тохироотой байсан бололтой.

Мөн нууцын зэрэглэлтэй ажилладаг тусгай чиг үүргийн аудитын газрын захирлаар БХБЯ-наас авчирсан Б.Баярсайханыг томилсон гээд ҮАГ үндсэндээ өөр мэргэжлийнхнээр дүүрсэн байна.

ҮАГ-ыг самарч буй бас нэг дарга бол Тамгын газрын дарга Б.Бундхорол. УИХ-ын гишүүн асан, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хүн гэгддэг. Төрийн албыг хувийн компани шиг болгочихсон энэ мэт дарга нар төрд цөөнгүй.

Б.Бундхорол ҮАГ-ын Тамгын газрын дарга болсны дараа Өвөрхангай аймгийн ЗДТГ-т ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг ажилд авсан байна.  Б.Бундхоролын нөхөр нь УЦУОШГ-ын дарга Э.Баттулга. Нөхөр нь төрийн байгууллагын төсвийг “үрж”, эхнэр нь түүнд хяналт тавьдаг. Ийм хошин шог Монголын төрийн албаар дүүрэн.

Төрийн албыг цэгцэлнэ гэж УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар амалсан. Тэгвэл энэхүү амлалтаа ҮАГ-аас эхлэх ёстой. ҮАГ-т үндсээр нь аудит хийх цаг болжээ.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20