НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Үндэстэн дамнасан луйвар ба хэргийн гол эзэн хэн бэ?!
АНАЛИЗ

Үндэстэн дамнасан луйвар ба хэргийн гол эзэн хэн бэ?!

2026 оны 1-р сарын 20
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хоржоонтой нь аливаа юмс харагддаг шигээ байдаггүй шиг хүн болгон ярьдаг шигээ бас байдаггүй. Камерын өмнө авлигатай “тэмцэж” явсан Ардын намын анд найзуудын хөшигний арын авлига, хулгай ар, араасаа баримт, нотолгоотойгоо ил болж байна. Тэд “арай ч дээ” гэтэл нь авлига авч, “даанч дээ” гэтэл нь дээрэм, тонуул хийжээ.

Зам болгон Ром хүрдэг гэдэг шиг төрийн авлига, хулгайн олсыг хөөвөл үзүүрт нь Ардын намын анд нөхдүүд л харагддаг болсон. Тэдний гар дүрээгүй төрийн өмч, дээрэм хийгээгүй салбар Монголд үлдсэнгүй бололтой.   

Станцын монтёроос салбарын сайд хүртэл томорсон, “ДЦС-IV”-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсныг шүүх нэг сар болгож сунгажээ. Түүнтэй хамт П.Товуудорж /Н.Тавинбэхийн зөвлөх/ болон төрсөн дүү П.Даваадорж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх Б.Нямаа нарыг хуулийнхан баривчилсан агаад тэдний гэрээс их хэмжээний валют, хөрөнгө мөнгө хурааж авсан аж. Мөн Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчилсан.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед БНСУ-ын “Экспорт импорт” банкны хөнгөлөлттэй зээлээр Монголын 10 аймагт ДЦС барих төслийг хэрэгжүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 27-нд гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээ $112 сая.

Тухайн үед гарын үсэг зурах ёслолд Монголын талаас Н.Тавинбэх, Б.Насантогтох, БНСУ-ын талаас Элчин сайд Ли Ё Хун, БНСУ-ын Экспорт импорт банкны Монгол дахь суурин төлөөлөгч И Дун Хён, “Бьюксан инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ким Дон Вон нар оролцсон байдаг.

Гэрээнд “Бьюксан инженеринг” компани нь хоёр жилийн хугацаанд 10 аймагт ДЦС барихаар зааж өгсөн. Харамсалтай нь, тус компани дампуурлаа хэдийнэ зарлаж, харин Монголын Засгийн газар өнгөрсөн хугацаанд 600 гаруй сая төгрөгийн хүү төлжээ.

Бүс нутгийн хөгжил түргэсгэх зорилготой уг төсөл ийнхүү мухардалд орж, Монголын Засгийн газар хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар багагүй хохирч үлдэж байна.

Н.Тавинбэх нарын эрчим хүчний дарга нарын баривчилгаа чухамдаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг онилсон гэхээсээ УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг чиглэсэн байж болзошгүй байна. Учир нь, Н.Тавинбэх нь Д.Амарбаясгалангийн хүн болохыг Ардын намын захын нохой ч гадарлана. Багануурын захирагч, Багануурын цахилгаан станцын даргаар ажиллаж ирсэн тэрбээр Шадар сайд С.Амарсайхантай ч сайн харилцаатай. Угтаа С.Амарсайхан бол Д.Амарбаясгалан гэсэн үг. Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан, Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ байхгүй гэдгээс бүр “ойр, дотно”.

Үндэстэн дамнасан луйврын ийм хэрэг Монголд өмнө нь нэг бус удаа гарсан. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх Зам тээврийн сайд байхдаа Гашуунсухайтын шинэ төмөр зам болон Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийг шалгаруулж, Чингис бондын хөрөнгөөс $190 саяыг шилжүүлсэн байдаг. Монголын цагдаа нар Чингис бондын хөрөнгийг хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан хэрэгт  БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, "Соён инженеринг” компанийн инженер Гу Ду Хёон нарыг баривчилсан агаад Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа тэдэнд шүүхээс 40 сая төгрөгийн торгууль ногдуулж, нутаг буцаасан юм.

Тэрчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Өмнөд Солонгосын “Daewoo” группээс худалдаж авсан ногоон автобусны хэргийн гол зохион байгуулагч нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болохыг тухайн үеийн нийслэлийн Засаг дарга/асан/ Д.Сумъяабазар мэдэгдэж байсан. Ж.Сүхбаатар ч энэ хэргээс болж Хотын асуудал эрхэлсэн сайдаасаа огцрохдоо Д.Амарбаясгаланг заачихаад явсан бий. Гэвч Д.Амарбаясгалан энэ хэргээс хуурай мултарсан.

Тэгвэл 10 аймгийн ДЦС-ийн төсөл нэртэй үндэстэн дамнасан луйврын ард ахиад л түүний нэр сонсогдож байна. Овоо босгоогүй бол шагшрах шаазгай хаанаас шагшрах вэ гэдэг!

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20