НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Үндсэн хууль зөрчсөн гэмт хэргийг өргөдлөөр наймаалцдаггүй!
АНАЛИЗ

Үндсэн хууль зөрчсөн гэмт хэргийг өргөдлөөр наймаалцдаггүй!

2026 оны 3-р сарын 16
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгөхөөр болсон тухай мэдээлэл улс төрийн хүрээлэлд гараад байна.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Х.Булгантуяад Эрүүгийн хуулийн 19.2 буюу төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Шүүхээс 1-р сард прокурорын саналаар түүнийг хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хэргийг ноцтой шатанд байгааг илтгэж буй. Хэрэв энэ зүйл ангиар гэм буруутай нь тогтоогдвол 12-20 жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ.

БҮРЭН ЭРХЭЭ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ, ӨРГӨДЛӨӨ ӨГӨХ ҮҮ?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилж, УИХ-ын 50 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан асуудлыг УИХ-ын 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн чуулганаар хэлэлцэх үеэр хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас эцэслэн дүгнэсэн.

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн МАН-ын дарга Н.Учрал 2026 оны 2-р сард болсон намын Бага хурлынхаа үеэр “Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон Х.Булгантуяаг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй” гэж мэдэгдээд МАН-ын Хяналтын хороонд асуудлыг хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хувьд “УИХ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн. Би хуралдаан даргалагчийн хувьд ирцээ бүрдүүлэх үүргээ л биелүүлсэн” гэх зэргээр тайлбар өгч, Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг орхин гарсан байдаг. Хамгийн гол нь, Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргын суудалд суучихаад нойр, хоолоо хасан байж, МАН-ынхаа нэг фракцид илт үйлчилсэн шийдвэр гаргахыг хэн бүхэн харсан. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас эл үйлдлийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Мөн прокурор эрүүгийн хуулиар яллагдагчаар татсан учраас энэ хэрэг шүүхийн хаалгаар орох нь тодорхой болсон.

Тиймээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгөхөөр ярилцсан гэдэг нь гишүүний суудлаараа “ял наймаалцах” уу гэх хардлагыг дагуулав.

Учир нь, УИХ-ын тухай хуулийн 45.2.2-оор Х.Булгантуяагийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал Улсын ерөнхий прокуророос оруулж ирэх эсвэл 9.1.4-өөр Үндсэн хуулийн Цэц эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргаж, УИХ-аар оруулах зэргээр хуулийн хариуцлага тооцох нь цаг хугацааны асуудал болоод байгаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хувьд үүнийг маш сайн мэднэ. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд тэрбээр хангалттай хууль судалсан гэдгээ ч хэлж байсан. Уг нь, өчигдрийг хүртэл УИХ-ын тухай хуульд заасан  УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болох хүндэтгэн үзэх, хүндээр өвдсөн гэх зэргээр шалтгаан Х.Булгантуяа гишүүн тоочоогүй.

СУУДЛАА ӨГӨӨД ЯЛААС МУЛТРАХ УУ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүлэгт Эрүүгийн хуулийн 19.2-оор ял шийтгүүлбэл хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх боломжгүй.

Тэгэхээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгнө гэдэг нь “ял наймаалцах” нь гэх хардлагыг төрүүлэх нь зүй ёсных.

“Би чимээгүй суудлаа өгөөд явья. Та нар энэ хэргийг замхруулж өг” гэх албан бус тохиролцоо улс төрийн хүрээлэлд явсан уу эсвэл ял хөнгөрүүлэх нөхцөл болгон ашиглах оролдлого хийж байна уу гэж хардах эрх хэн бүхэнд бий.

Х.Булгантуяа бол УИХ-ын 8-р тойрог буюу нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн. Тиймээс чөлөөлөгдсөн тохиолдолд заавал дахин сонгууль болно. Гишүүний бүрэн эрхийн хугацаанд хоёр жил үлдсэн байгаа.

Нөгөөтэйгүүр өөрөө өргөдлөө өгөх нь нэг талаар бүрэн эрхээ түдгэлзүүлэх процессыг хүлээлгүй, улс төрийн карьераа бага ч гэсэн аварч үлдэх гэсэн оролдлого ч байж болох. Улс төрийн ийм том эрсдэл гаргаж байгаа нь тэрбээр эрүүгийн хэрэгт ял шийтгэл үүрэх хүнд байдалд орсон эсвэл намын “шахаа” байв уу.

Гэхдээ прокуророос “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого” гэх ноцтой зүйл ангиар яллагдагчаар татсан учраас “ял наймаалцах” тухай асуудал гарвал хууль хяналтын байгууллагын засаглалын нэр хүндэд хэрхэн нөлөөлөх нь тодорхой.

Б.ГЭРЭЛЭЭ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20