НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Үндсэн хуулиа давж гишгэсэн Х.Булгантуяа улсаа давж гишгэнэ гэв үү?!
АНАЛИЗ

Үндсэн хуулиа давж гишгэсэн Х.Булгантуяа улсаа давж гишгэнэ гэв үү?!

2026 оны 4-р сарын 20
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Олон улсын парламентын холбооны 152 дугаар хурлаар Парламентчдын хүний эрхийн хорооноос УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай холбоотой шийдвэр гаргасан тухай өчигдөр мэдээлсэн. Тэрбээр “УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн бүрэн эрхийг зөрчсөн зөрчил гарсан талаар цаашид хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо. Цахим орчинд нэр хүндийг нь унагах зорилготой ажиллагаа хийгдсэн байж болзошгүйг олж тогтоохыг УИХ-д даалгасан шийдвэр гаргаснаа танилцууллаа” гэх мэдээлэл өгсөн юм.

Олон улсын парламентын холбоо Х.Булгантуяагийн асуудлыг хэлэлцэж болно. Гэхдээ Монгол туурга тусгаар, хууль дүрэмтэй, хараат бус шүүхтэй улс. Тэр тусмаа цахим орчинд нэр хүндийг нь унагаасан үгүйг ОУПХ ч, манай УИХ ч тогтоодог юм биш. Парламент хууль тогтоох байгууллага болохоос хэн нэгний нэр хүндийг гүтгэсэн үгүйг олж шийтгэдэг институци бүр биш билээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг хууль тогтоох болон хууль хэрэгжүүлэх байгууллагын үндсэн чиг үүргийн ялгааг ядаж ялгаж салгаж ойлгодог л байлтай.

Манай улстөрчдөд нэг алдаа бий. Тэд парламентын гишүүн боллоо гээд бүгдийн дарга болчихдог юм шиг эндүүрдэг. Гэтэл үнэндээ төрд сонгогчдыг төлөөлж буй л хүн шүү дээ.

Тэр тусмаа ОУПХ-ны Хүний эрхийн хороог удирдлаа гээд О.Номинчимэг цахим орчин дахь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд гадны ТББ-ын нэрээр халдана гэвэл томоохон эндүүрэл болно.

Уул шугамандаа УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ширээн дээрээс өөрөө л ойчсон. Тэрбээр Үндсэн хуулиа давж гишгэсэн бол энэ удаад улсаа давж гишгэнэ гэж гадагшаа чиглэсэн улс төр хийж эхэлжээ.

Болсон явдлыг эргэн сануулахад УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах чуулганы хуралдааны даргалахдаа илтэд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Аливаа хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөж байвал Үндсэн хуульдаа л захирагдана гэдгийг захын хуульч мэднэ. Гэтэл парламентын дэд дарга хийж явсан хүн үүнийг мэдэхгүй байна гэвэл ичгэвтэр.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс 2025 оны 10 дугаар сарын 23-нд УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Монгол Улсын Үндсэн хуулийг гурван үндэслэлээр зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс ОУПХ-ноос ямар ч зөвлөмж гаргасан, УИХ-ын шийдвэр болоод Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд нөлөөлөх боломжгүй.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын суудал дээрээс Үндсэн хуулийн дээгүүр алхсан бол О.Номинчимэгийн үйлдэл ч ялгаагүй улсаа давж гишгэсэн увайгүй улс төрийн акц болж харагдаж байна. Эрх мэдэл, хувийн ашиг сонирхлын төлөө улсынхаа нэр хүндээр дэнчин тавьдаг УИХ-ын гишүүдтэй харин эсрэгээрээ хариуцлага ярих ёстой. Монголын парламент бол Төрийн эрх барих дээд байгууллага. Монголчуудын төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллага, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт гадны хэнбугай ч, ямар ч байгууллага нөлөөлөх эрхгүй, үндэслэлгүй.

ОУПХ бол НҮБ биш. НҮБ ч аливаа улсын дотоод хэрэгт дур зоргоороо оролцдоггүй. Дэлхийд олон мянган ТББ бий. ОУПХ тэдний л адил ТББ. Тиймээс холбооны шийдвэр нь ердөө зөвлөмж, уриалгын хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл, тусгаар улсын шүүх засаглал болон дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, улс төрийн шахалт үзүүлэх ямар ч боломжгүй. Улс төрийн нам, олон улсын байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол хүлээн авч, зөвлөмж гаргадаг. Өмнө УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт анхаарал хандуулж, ил тод болгох уриалга дэвшүүлж байсан билээ.

Ийнхүү гадны төрийн бус байгууллагын нэрээр айлган, сүрдүүлэх замаар эрх мэдэлд эргэн санаархаж байгаа Үндсэн хуулийн "хулгайч" нарт хэлэх үг байна: “Та нар битгий хуц”.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20