НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Утаа улстөрчдөд мөнгө, энгийн иргэдэд эрлэг!
АНАЛИЗ|Үзэл бодол

Утаа улстөрчдөд мөнгө, энгийн иргэдэд эрлэг!

2025 оны 12-р сарын 1
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Дөрвөн уулын дундаа Улаанбаатар маань дүнсийн сааралтана. Эл саарал өнгө бол авлига, хулгай, луйврын өнгө билээ. Учир нь, утаа бол улстөрчдийн мөнгө олдог бизнес болоод хориод жил өнгөрчээ. Улстөрчид утаатай тэмцэхийн хэрээр утаа нэмэгдэх болсон.

Энэ өвөл хотын дарга Х.Нямбаатарын шийдвэрээр улаанбаатарчууд хятад түлшээр гал залгуулж буй. Үүний нийт өртөг нь 226 тэрбум. “Хүрээ гэдэг яасан ч хүйтэн юм, хүний амь гэдэг яасан ч бөх юм”.

БНХАУ-ын “Шэньмү эрчим хүчний хөгжил” компаниас 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг худалдан авахаар НЗДТГ гэрээлсэн. Одоогоор 90 гаруй мянган тонн хагас коксон шахмал түлшийг нийлүүлжээ.

Нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт жагсдаг атлаа гаднаас нүүрс авчирч түлнэ гэдэг нэг бол тэнэг хүний үйлдэл. Нөгөө бол үүний ард асар том эрх ашиг байна гэсэн үг.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Манайх нүүрс зардаг улс. Тиймээс гадаадаас нүүрсээр хийсэн түлш авахыг дэмжихгүй. Монголд хагас кокс буюу утаа бага ялгаруулдаг түлштэй ойролцоо шинж чанартай антрацит хэмээх байгалийн нүүрс бий. Мөн дунд хэмжээний чулуун нүүрс байна. Эдгээрийг холиод утааны шийдэл гаргаж болно. Хоёрдугаарт, 226 тэрбум төгрөг асар их мөнгө.

Үүний оронд сайн чанарын чулуун нүүрсээ шигшиж жигдхэн бүхэлтэй болгож савлаад нийлүүлэхэд шахмал түлштэй адилхан л үр дүн өгнө. Нунтгийг нь хэлбэржүүлээд жигдхэн болгох ч боломжтой. Үүнийг технологийн үүднээс ялгаагүй л гэж үзэж байна” гэж сануулсаар байхад л хотын дарга Х.Нямбаатар зөрсөөр байгаад Хятадаас нүүрс шуудайлж зарах болсон. Женко.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Владивостокоор дамжуулан нүүрсээ зарна гэсэнтэй адилхан “хортой” шийдвэр.

Төр түлш шуудайлж зарахын хэрээр Улаанбаатарын утаа улам “өтгөрнө”. Улаанбаатарчууд угаартаж амиа алдах эрсдэл нэмэгдэнэ. Анх Н.Алтанхуяг, Л.Гансүх хоёрын бодож олсон нүүрсний “бизнес” өдгөө хил давсан нь энэ.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Л.Гансүх Багануурын нүүрсийг шуудайлж зарах төрийн бизнесийг хариуцсан. Эцэстээ Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд очсон.

Сүүлийн 15 жилд таван их наяд төгрөгийг зөвхөн Улаанбаатарын утаатай тэмцэхэд зориулсан байна. Авчиг утаа бахь байдгаараа. Харин олноороо утаандаа угаартаж нас барах нь хэвийн статистик болсон. Нэг хүн нас барвал эмгэнэл, олон хүн нас барвал статистик гэдэг. Монгол Улсын статистикаас харахад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардаг агаад үүний 240 нь 0-5 насны хүүхэд байна.

Мөн 15 жилийн дараа гэхэд уушгины хавдар Монголын тэргүүлэх хавдрын нэг болно гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар.

Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурдсанаар 2025 оны 1-р сарын 1-нээс 10-р сарын 1-ний хооронд нийтдээ 110 хүн угаартаж нас барсан байна. Уг нь Улаанбаатар утаагүй, нийслэлчүүд угаараар биш агаараар амьсгалах бүрэн боломжтой. Даанч бидний амьд явах эрхийг улстөрчид хулгайлчихсан. Монголд хулгай луйврын хэмжээ их наядаар тоологддог болсон. Их наяд гэдэг ардаа 12 тэгтэй тоог хэлнэ. Атал Монголын улстөрчид 40 их наядаас 440 их наядаар нүүрс хулгайлтлаа улсаа тоножээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Сүүлийн 15 жилд 5.6 их наяд төгрөгийг зөвхөн утаатай тэмцэхэд зарцуулсан байна. Энэ мөнгө зүгээр салхинд хийсээд л алга болчихсон. Хэн ч энэ асуудалд хариуцлага үүрч байгаагүй” гэдэг нь гашуун үнэн. Үүн дээр нэмээд төмөр зам, ногоон автобус, нүүрс, төрийн сан, төсвийн хулгай, луйварт “явсан” хөрөнгөө тооцох юм бол Улаанбаатар утаанаасаа аль хэдийнэ салчих боломжтой байлаа.

Гэвч утаа улстөрчдийн хувьд мөнгө, энгийн иргэдийн хувьд эрлэг нь болсоон. Улаанбаатарын утаа, улаанбаатарчуудыг нулимсыг зөвхөн салхи л арчина!

Х.ДАГИНАС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20