НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Уул уурхайн салбарын эрх зүйн орчин хэрхэн доройтов?
АНАЛИЗ|Эдийн засаг

Уул уурхайн салбарын эрх зүйн орчин хэрхэн доройтов?

2025 оны 12-р сарын 5
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Уул уурхайн компанид төрийн эзэмшил 66%-д хүрэх аюул бодитоор бий болсон.

Монголыг тэжээж буй ганц салбар болох уул уурхайн салбарын эрх зүйн орчин хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар, ингэхдээ дандаа муужруулж, төрийн эзэмшлийг томруулах байдлаар явж байгаа талаар хуульч П.Баярын байр суурийг хуваалцъя.

Монгол Улс 1997 оны анх Ашигт малтмалын тухай хуулийг баталж байсан, 1997 оны анхны хууль өнөөдөр уул уурхайн салбарын суурь болж байна. 1997 оны анхны хуульд АМНАТ-ын хувь нь бага, суурь тооцох аргачлал нь өөр байсан. Энэхүү хуулийн орчинд маш олон хайгуулын лиценз олгогдсон. Хайгуулын лиценз олон олгогдоно гэдэг нь гадаад, дотоодын хөрөнгө орж ирнэ гэсэн үг.

2006 оноос уул уурхайн эсрэг бодлогыг идэвхтэй хэрэгжүүлсэн гэж би үздэг. Уул уурхайн гэгддэг улсуудад одоо Монголын туулж байгаатай ижил түүхийг туулаад ирсэн байдаг. 1950-1970-аад оны хооронд тэдгээр улсад Монголтой ижил уул уурхайд суурилсан популизм явагдсан. 1973 онд НҮБ-аас “Байгалийн баялаг оршиж байгаа улсын ард түмэн байгалийн баялгийнхаа захиран зарцуулах эзэн нь байна” гэсэн тогтоол баталж, зарчмыг баталгаажуулсан. Тэдгээр орон олон жил будилсаны эцэст уул уурхайг либеральчлах ёстой юм байна гэдгийг ойлгож өөрчилснөөр уул уурхай нь сэргэж хөгжсөн. Уул уурхайн аливаа төслийн сайн, муу үр нөлөө нь урт хугацаандаа гардаг. Өнөөдөр БЭТ томилоод нүүрс олборлолт нэмэгдлээ гэж байгаа нь урт хугацаандаа энэ салбарын хөгжлийг доош чирнэ.

2006 оноос хойш уул уурхайн салбарын эрх зүйн орчин хэрхэн доройтов?

-Стратегийн ач холбогдолтой орд гэдэг хаана ч байхгүй ойлголтыг 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд оруулсан. 2007 онд 16 ордыг стратегийн ордод тооцсон.

-2006 онд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн буюу 68%-ийн татварын хуулийг баталсан. 68%-ийн татварын хууль уул уурхайн салбарын эсрэг хууль болсон, бас энэ хуулийг ямар ч мэдлэггүй хүн хийсэн гэдэг нь харагддаг. Тэр нь алтанд тооцох АМНАТ-ыг Лондонгийн металлын биржийн ханшаар тооцно гэсэн заалт байсан, гэтэл Лондонгийн металлын бирж алт арилжаалдаггүй. Эцэст нь 2009 онд ҮХЦ шийдвэр гаргаж энэ хуулийг хүчингүй болгосон.

-2012 онд Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг УИХ баталж, үр дүнд нь гадаадын хөрөнгө оруулалт үр таг зогсч, улмаар жилийн дараа 2013 онд уг хуулийг хүчингүй болгосон.

-2009 онд урт нэртэй гэж алдаршсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан.

-2019 онд Сангийн яамны журмаар лиценз шилжүүлэхэд татвар ногдуулдаг болсон, таамаг нөөцийг ашиг гэж тооцоод татвар авдаг болсноор хайгуул хийгдэхээ бүүр больсон.

-2023 онд ААНОАТ-ын тухай хуульд Монгол Улсад ашиг орлого олж байгаа оршин суугч бус буюу гадаадад байгаа этгээд  20%-ийн татвар төлдөг болсон, 10% байсныг 20% болгосон. Ингэснээр АМНАТ-ын өрсөлдөх чадвар бүүр муудаад ирсэн. Уг нь ААНОАТ-ын 10%-тай байхад хэдий АМНАТ 20% байсан ч нийт татварын орчин 30% хавьцаа байгаад байсан, гэтэл 20% болоод ирэнгүүт АМНАТ-ын 20%, НӨАТ, усны төлбөр, байгаль орчны төлбөр гээд нэмэгдсээр байгаад 50% гарчаад байна.

-2024 онд Баялгийн сангийн хууль баталсан. Сантьягогийн зарчимд нийцсэн хууль гарна гэсэн хүлээлт салбарынханд байсан. Сантьягогийн зарчимд нийцсэн Баялгийн санг л олон улсад Баялгийн сан гэж хүлээн зөвшөөрдөг. Гэтэл манай Баялгийн сан энэ зарчимд нийцээгүй. Баялгийн санг мэргэжлийн хараат бус хүн удирдах ёстой гэсэн зарчим байхад Монголын Баялгийн санг дотор нь 3 дэд сан болгоод, дэд санг 3 яам удирдахаар зохицуулсан. Үүнээс гадна Баялгийн сангийн орлого стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээнээс орж ирэхээр зохицуулсан. Энэ заалт дээр жинхэнэ популизм явж эхэлсэн. “Та нарын хүртэх өгөөжийг нэмэшдүүлэх гээд ордуудыг төрд хураагаад эхэллээ, эздэд харин өгөхгүй байна” гээд эхэлсэн. Аль болох олон ордыг стратегийн ордод хамруулаад, тэднийг дарамталж хувийг төрд авах хууль болж хувирлаа.

Мөн дагалдах хуулиар Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, стратегийн орд эзэмшиж байгаа компанийн энгийн хувьцааны 34-ээс дээш хувийг нэг ААН, эсвэл хамаарал бүхий ААН хамтран эзэмшиж болохгүй гэж орсон. Хувийн компани 33% хувь буюу хяналтын багцаас дээш хувийг эзэмших боломжгүй болсон. 34%-иа өгөхгүй бол БЭТ томилохоор заасан. Ингэснээр уул уурхайн компанид төрийн эзэмшил 66%-д хүрэх эрх зүйн боломж бүрдчихсэн байгаа.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20