НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
X үеийнхэн сар руу буцаж байна
АНАЛИЗ|Үзэл бодол

X үеийнхэн сар руу буцаж байна

2026 оны 4-р сарын 16
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Ричард Ж. Шиндер (Richard J. Shinder. The Wall Street Journal)

"Артемис II" хөлөг амжилттай хөөрч, эх дэлхийдээ амжилттай эргэн ирсэн нь сансар огторгуйтай ээдрээтэй харилцаатай байсаар ирсэн манай үеийнхний сэтгэлийн утсыг хөндөж чадлаа.

Би X үеийн ахмад төлөөлөгч,1967 онд төрсөн. 1972 онд "Аполло" хөтөлбөр дуусч байхад би цэцэрлэгийн хүүхэд байсан ч саран дээр бууж байсан сүүлчийн мөчүүдийг бүдэг бадаг санадаг юм. Тэр үед хүүхэд байсан бид төсвийн таналт гэж юу болох, эсвэл Зөвлөлттэй хийсэн "сансрын уралдаанд" ялсан тухай огт ойлгодоггүй байлаа. Бид зүгээр л тэрхүү аугаа нислэгийн гэрэл гэгээнд умбаж, жүржийн амттай "Танг" ундаа уун, "Оддын зам" (Star Trek), "Оддын дайн" (Star Wars) кинонуудаар саран дээр буух бодит нислэгийг төсөөлөн орлуулж өссөн юм. 1970-аад оны тэрхүү гутранги уур амьсгалыг үл хайхран, ямар нэг зүйлийг алдчихсан мэт, заяагдсан хувь тавилангаасаа хоцорчихсон мэт мэдрэмж бидэнд хамаагүй хожуу төрсөн билээ.

1980-аад онд бид "Space Shuttle" буюу сансрын "Шаттл" хөлгийн тухай сонсох болов. Дэлхийн тойрог замд ачаа тээвэрлэх, Олон улсын сансрын станц руу зорчих зориулалттай, олон дахин ашиглагддаг энэ хөлгийг "сансрын ачааны машин" гэж тодорхойлдог байлаа. Өөрсдөө машин барьж сурч байсан өсвөр насны бидэнд энэ нь ойлгоход тун дөхөм байв. "Шаттл" бол эцсийн зогсоол биш, харин сансар судлалын шинэ үе шатанд хүргэх ердийн нэг унаа байсан юм.

Манай үеийнхний хувьд 1986 оны 1-р сарын 28-ны тэр өдөр бол 2001 оны 9-р сарын 11-ний халдлагаас дутахгүй сэтгэлд тод үлдсэн хар өдөр билээ. НАСА-гийн "Багш сансарт" төслийн хүрээнд Криста Маколифф багшийг нисэхийг үзэхээр олон мянган сурагчид зурагтын өмнө цугласан байв. Тэрхүү хүүхдүүд хөлөг дэлбэрэхийг шууд дамжуулалтаар харсан юм. Итгэл найдвар, гайхамшгаар бялхаж байсан тэрхүү тэмүүлэл гэрч болон зогсож байсан хүмүүсийн хувьд эмгэнэл, сэтгэлийн шарх болон хувирлаа.

Их сургууль, ажил төрөл, "бодит амьдралын" асуудлууд ундарсаар сансрын аялал бидний хувьд хүүхэд насны дурсамж, ердийн нэг сонирхол төдий зүйл болон ард хоцров. 2003 оны "Колумбиа" хөлгийн сүйрэл "Челленжер"-ийн цуурай мэт сонсогдоход сансарт ухаангүй дуртай байсан хүмүүс ч нэг их цочирдсонгүй. Тэр хооронд өнгөрсөн 17 жилд "Шаттл" 90 орчим нислэг үйлдсэн нь бидний сонорт бараг хүрсэнгүй. Дараа жил нь Ерөнхийлөгч Жорж Буш "Шаттл" хөтөлбөрийг 2010 онд зогсоохоо зарлав. Сансрын хөтөлбөрийн алс холын одод мэт анивчиж байсан тэрхүү гайхамшиг, баяр баясгалан аажмаар унтарч одсон юм.

Дараах жилүүдэд НАСА бараг л хошигнолын бай болов. 2010 онд НАСА-гийн захирал Чарльз Болден "Ерөнхийлөгч Обама надад исламын ертөнцөд хандах харилцааг тэргүүлэх чиглэл болгох үүрэг өгсөн" гэж мэдэгдсэн ч Цагаан ордон үүнийг үгүйсгэж байлаа. 2010-аад оны турш Америкийн сансрын нисгэгчид Оросын "Союз" пуужинд "дайгдаж" сансрын станцад хүрдэг байсан бөгөөд энэ байдал хувийн хэвшлийнхэн гарч иртэл үргэлжилсэн. НАСА цаг үеэсээ хоцрогдсон мэт санагдах болов.

Гэвч SpaceX-ийн "Falcon 9" эсвэл "Blue Origin"-ий ололт амжилтууд ч "Аполло" хөтөлбөрийн аугаа түүхийн сүүдэрт оршсоор байлаа. Шинэ хязгаар руу тэмүүлэх хүн төрөлхтний нислэг хаачсан бэ? Сар руу хэзээ буцах вэ? Ангараг гараг дээр хэзээ буух вэ?

Тийм ч учраас "Артемис II" төсөл X үеийнхний доторх унтсан байсан тэрхүү тэмүүллийг сэрээсэн юм. Энэ бол НАСА-гийн удирдсан төсөл. Энэ бол хүнтэй нислэг эх дэлхийгээс хамгийн хол зайд аялсан тохиолдол. Хамгийн гол нь, энэ багийн бүх гишүүд X үеийнхэн: Рид Вайзман (1975), Виктор Гловер (1976), Жереми Хансен (1976) болон Кристина Кох (1979) нар юм. Тэдний зорилго бол биднийг сар руу буцаах билээ.

"Артемис II" бидэнд мартагдсан үнэнийг сануулж байна. Агуу зүйлд хүрэх, ур чадвартай байх гэдэг нь бидний өөрсдөө хийж чадах сонголт юм байна гэдгийг харууллаа. Энэ нь олон жилийн өмнө маргаангүй үнэн мэт санагддаг байсан ч сүүлийн үед эргэлзээтэй болоод байсан билээ.

X үеийнхэн минь, бид эргэн ирлээ. Бид үнэхээр эргэж ирлээ. Ингэхэд миний НАСА-гийн логотой хуучин хоолны сав хаана байна вэ?

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20