НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Японы хувьцааны зах зээлийн муруй
АНАЛИЗ

Японы хувьцааны зах зээлийн муруй

2026 оны 6-р сарын 16
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Никкей 225 индекс 5.5 хувиар өсч 69.6 пунктэд хүрч, анх удаа 69000-ыг давлаа.

channelnewsasia (2026-06-15)

ТОКИО. АНУ болон Иран улсууд дайныг зогсоох хэлэлцээрийн үндсэн хүрээг тохиролцсон тухай мэдээ зах зээлд тайвшрал авчирсны дараа Даваа гаригт (6-р сарын 15) Японы хувьцааны ханш түүхэн дээд хэмжээндээ хүрч өслөө. Үүний зэрэгцээ засгийн газрын бондын өгөөж огцом буурсан байна.

АНУ болон Иран улсууд Ням гаригт АНУ-ын зүгээс Иранд тавьсан бүслэлтийг зогсоож, Хормузын хоолойг дахин нээхээр тохиролцжээ. Энэхүү урьдчилсан гэрээ нь газрын тосны үнийг бууруулахад нөлөөлсөн ч Ираны цөмийн хөтөлбөрийн хувь заяаг дараагийн хэлэлцээрт үлдээж байна. Харилцан ойлголцлын санамж бичигт ирэх Баасан гаригт Швейцарь улсад албан ёсоор гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Үүний улмаас Никкэй 225 (Nikkei 225) индекс 5.5 хүртэл хувиар өсөж, 69,657.09 нэгжид хүрснээр түүхэндээ анх удаа 69,000-ын босгыг давлаа. Зах зээлийг илүү өргөн хүрээнд илэрхийлдэг Топикс (Topix) индекс 3.8 хувиар өсөж, 4.0 нэгжид хүрсэн байна.

"NLI Research Institute"-ийн ерөнхий стратегич Шинго Идэ хэлэхдээ "Энэ бол зах зээл гал зогсоох хэлэлцээрт зүгээр л хариу үйлдэл үзүүлж буй хэрэг, үүнээс илүү ч үгүй, дутуу ч үгүй. Ороо бусгаа үед 4 орчим хувиар өсөх нь хэвийн бус зүйл биш юм. Цаашид хамгийн гол асуудал нь хэлэлцээрийн бодит агуулга болон энэ нь амьдрал дээр хэрэгжиж, мөрдөгдөх эсэх байх болно" гэж тодотгожээ.

Тэрбээр Никкэй индекс түр зуур 70.000 нэгж хүртэл өсөх боломжтой ч энэ түвшин нь суурь үзүүлэлтүүдтэй харьцуулахад хэт өндөр тул цаашид тогтвортой байхын тулд Хормузын хоолойг бүрэн нээх зэрэг нэмэлт эерэг хүчин зүйлүүд шаардлагатай гэж үзэж байна.

"Sumitomo Mitsui Trust Asset Management"-ийн ерөнхий стратегич Хироюки Үэно "Японы хувьцааны үнэлгээ бага хэвээр байгаа ч Никкэй индексийн өнөөгийн түвшинд болгоомжлол байна. Өнөөдрийн өсөлт нь хэсэгчлэн богино байрлалаа хаах (short covering) гэсэн эрэлтээс үүдэлтэй байж магадгүй. Өнөөдөр Японы хувьцааг зайлшгүй худалдаж авах ёстой зарим хөрөнгө оруулагчид байсан. Гэхдээ урт хугацааны хөрөнгө оруулагчид ийм өндөр үнээр хувьцааг олноор нь авахгүй болов уу" гэлээ.

Инфляцын дарамт намжсантай холбоотойгоор Японы засгийн газрын бондын өгөөж буурлаа. Жишиг 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5.5 суурь нэгжээр буурч 2.58 хувьд хүрсэн бол 20 жилийн хугацаатай бондын өгөөж 7.5 суурь нэгжээр доошилж 3.445 хувь болов.

Японы Төв банкны бодлогын хүүнд хамгийн мэдрэг байдаг 2 жилийн хугацаатай бондын өгөөж 2 суурь нэгжээр буурч 1.39 хувь, 5 жилийн хугацаатай бондын өгөөж 4 суурь нэгжээр буурч 1.86 хувьд хүрчээ. Бондын өгөөж болон үнэ нь эсрэг чиглэлд хөдөлдөг байна.

Валютын зах зээлд Японы иен амны долларын эсрэг эхэндээ чангарсан ч дараа нь өсөлтөө алдаж, нэг доллар 160.19 иен орчимд хэлбэлзэж, бараг өөрчлөгдсөнгүй.

Японы зах зээл Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан ихээхэн савлагаатай байсан юм. Газрын тосны импортынхоо 95 хувийг тус бүс нутгаас хамааралтайгаар авдаг Япон улсын хувьд түүхий тосны үнэ өсөх нь импортын зардлыг нэмэгдүүлнэ гэсэн болгоомжлолоос үүдэн иений ханш унаж, бондын өгөөж нь өсөөд байсан билээ.

Японы Төв банк Мягмар гаригт дуусах хоёр өдрийн бодлогын хурлаа хийж байна. Тус банк бодлогын хүүгээ сүүлийн 31 жилийн дээд түвшин болох 1 хувьд хүргэж өсгөх бөгөөд цаашид ч зээлийн өртгийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэх хүлээлттэй байна.

Геополитикийн үймээнийг үл харгалзан стратегичид хиймэл оюун ухааны (AI) хөрөнгө оруулалтын давалгаа болон Токиогийн хөрөнгийн биржээс шаардаж буй корпорацын засаглалын шинэчлэлийн үр дүнд найдаж, Японы хувьцаанд өдөр ирэх тусам итгэлтэй хэвээр байгаа юм. Никкэй индекс энэ он гарсаар 31 орчим хувиар өсөөд байна.

Даваа гаригт Токиогийн хөрөнгийн биржийн 33 салбарын индексийн хоёроос бусад нь өсөв. Никкэй индекст 198 хувьцааны ханш өсөж, 27 хувьцаа буурчээ.

Хамгийн өндөр хувиар өссөн нь Мурата Мэнүфэкчуринг (17.2%) болон Ибидэн (16.8%) байв. Харин хамгийн их алдагдал хүлээсэн нь 3.3 хувиар унасан СайбэрЭйжэнт, түүний араас 3.2 хувиар буурсан Киккоман компаниуд байлаа.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20