НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Явах цаг чинь болсоон, Х.Нямбаатар аа!
АНАЛИЗ

Явах цаг чинь болсоон, Х.Нямбаатар аа!

2026 оны 5-р сарын 4
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

ДЦСV-ын бүтээн байгуулалтыг эхлүүлснээ нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр (2026.05.04)  зарлав. Уг нь эрх зүйт төртэй улсад хотын дарга Х.Нямбаатар тууз хайчлаад зогсох биш, АТГ-ын үүдэнд сууж байх ёстой хүн юм. Түүний эргэн тойрныхон өнөөдөр авлига, албан тушаалын хэргээр хуулийнханд шалгагдаж буй. Энэ нь Улаанбаатарт нүүрлэсэн хулгай, луйвраас Х.Нямбаатар ганцаараа мултарч үлдэх ёсгүй гэсэн үг. 

Бадарчин явсан газар балагтай гэгчээр хотын дарга Х.Нямбаатарын хэрэгжүүлж буй төсөл болгон хятадуудтай холбогддог нь бас худлаа биш. Тавдугаар дулааны цахилгаан станцыг ч хятадууд барина. Тиймээс энэ төсөл Туулын хурдны зам шиг хулгайн төсөл болохгүй гэх газаргүй.

Хамгийн гол нь Х.Нямбаатарын хэрэгжүүлж буй олон төсөл түүний багийнхны цавчаа болж хувирсан фактууд дэлгэгдсээр байхад тэр дараа, дараагийн мөнгө угаалтаа яриад явж буй нь ардчилсан оронд байж боломгүй үзэгдэл.

Ёс зүйг нэгд тавьдаг улсад, Х.Нямбаатар нохойн хоолноосоо болж огцрохгүй юм аа гэхнээ түүнийг тойрон хүрээлсэн багийн хулгай луйвраас болж албан тушаалаасаа буучихсан байх учиртай.

Тэрбээр өчигдөр татвар төлөгчдийн мөнгөөр 10 байшин буулгахад ₮3 тэрбумаар буулгана гэж аархаал явж байна. Мөнгө бол Х.Нямбаатарын хувьд цаас төдий болсны бас нэг илрэл нь цагаан асрын цавчаа. Тэрбээр уг асрыг ₮300 саяар барьж, ₮100 саяар буулгана гээд иргэдээсээ ичиж айхгүй ярих болсон.

1.

Х.Нямбаатар “Туулын хурдны зам” төслийг бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй  атлаа тендер зарласан, Хонгконгийн “ХаоЮань” группт ажил эхлээгүй байхад ₮500 тэрбумыг шилжүүлсэн, “Туулын хурдны зам” төслийг эсэргүүцсэн иргэдийнхээ эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж, үймээн самуунд турхирсан, “Сэлбэ дэд төв” төсөл дээр хуулийн “хулгай” хийсэн, түүний нэгдүгээр орлогч (асан) Т.Даваадалай эхнэр болон найз нөхөд,  хамаатан садны хамаарал бүхий компаниар  ₮8.1 их наядын өртөгтэй “Метро” төслийн тендерт орсон, эхнэр Б.Анхтуяагийнх нь компани “Нэгдүгээр тойрог зам” төслөөс ₮20 тэрбумын тендер авсан. “Үнэн ба зөв” намын нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын хамтаар “Сэлбэ дэд төв” төслөөс ₮280 тэрбумын тендер авсан, тус төслийн 70 хувьд Хятадын компаниудыг оруулсан гэдгээр өөрийнх нь хэлснээр хуулийн өмнө гутлаа тослоод, зангиагаа засаад, ажлаа өгөөд шалгуулах цаг нь болсон.

Гэтэл үйл явдлын гол дүр болж, би хотын дарга болоод “Бөөрөлжүүт” ЦС,  Багануурын 50 МВт-ын батарей хуримтлуурын станц зэрэг асуудлыг шийдсэн гээд хээв нэг яриад зогсох түүнээс ичих булчирхай ч “дүрвэжээ”. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байгаагүй бол түүнд ийм эрх мэдлийг хэн ч өгөхгүй. Ардчилсан улс атлаа үеэлүүдэд улс, нийслэлийн төсвийг үрэн таран хийхийг зөвшөөрдөг газар Монголоос өөр үгүй л болов уу.

МАН-ынхан хулгайч нартаа хариуцлага тооцож чадахгүй бол МАН-д хариуцлага тооцох нь тодорхой. Өнөөдөр Х.Нямбаатар “Өнөөдрийг хүртэл намайг хуулийн байгууллагаас дуудаагүй”, Б.Сэргэлэнбаатар “Би АТГ-ынхантай хамт гэрээ нэгжсэн”, Т.Даваадалай “Манай эхнэрийн компани ямар ч тендер аваагүй УИХ-ын танхимд хариуцлагатайгаар хэлье” гэж энгийн биднийг байтугай УИХ-ын гишүүдийг ч даапаалж байна. Гэтэл хорих 461 дүгээр ангид ₮600 мянгын торгууль төлөөгүй залуу 40 хоногийн хорих ял аваад хоригдож байгааг улстөрчид өөрсдөө гайхаад ярьсан.

2.

Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга болсноор нийслэл өдгөө төгрөгөөр тооцвол ₮2.5 их наядын бонд гаргажээ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний өрөнд орсон байна.

Түүний тууз хайчилсан “ДЦС-V” төслийн хөрөнгө оруулалтын 20%-ийг нийслэлээс хийхээр гэрээлсэн. Энэхүү 20%-д ногдох ₮200 тэрбумд бонд гаргах эрхийг Засгийн газар нийслэлд өгсөн. Гэтэл бонд бол ирээдүйгээ барьцаалсан өр болохоос Х.Нямбаатарын эрийн сайндаа олсон мөнгө биш.

Эхнээсээ “Сэлбэ дэд төв” төслийн $500 саяын бондын мөнгө Х.Нямбаатарыг тойрон хүрээлэгчдийн халаасанд орчихоод байна.

“Бөөрөлжүүт” цахилгаан станц, Улаанбаатар хотын автозам, замын байгууламжийн засвар шинэчлэлийн ажил зэрэг төслийг санхүүжүүлэх нэрээр дотоодод ₮798 тэрбумын бонд гаргасан.

Аудит “нийслэл $500 саяын бонд гаргахдаа зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хэрхэн бүрдүүлэх талаар нарийвчилсан тооцоо судалгаа хийгээгүй. Нийт 7328 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай талбайг борлуулж, 551.9 тэрбум төгрөг олох тооцоо хийсэн байна. ТЭЗҮ-ээс өөр нарийвчилсан тооцоо судалгаа алга” дүгнэсэн байдаг. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар дээс томж, найзыгаа аврахын үлгэр шиг байшин бариад зараад төлчихнө гэх.

Орон сууц барих гэж бонд гаргах нь нийслэлийн ажил биш. Энэ бол хувийн хэвшлийн ажил. Төр нь өрсөлдөгч болчихоод, дотоодын компаниудаа шахаж, Хятадын компаниудыг өр тавьж санхүүжүүлсэн байдаг.

Үүнээс гадна замын засвар арчилгаанд зарцуулах 200 тэрбумын 15%-ийн хүүтэй бондыг автозам ашигласны төлбөрийг тав дахин, албан татварыг 1-3 дахин нэмэгдүүлэх замаар төлнө гэдэг.

Дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед улс орнууд татвараа бууруулах тухай ярьж байхад ганцхан манай хотод л татвар нэмсэн.

Хотын дарга Х.Нямбаатарын өр зузаарахын хэрээр хугацаа богино, хүү өндөр болж байна. Энэ өрийг даах чадал нийслэлийн төсөвт байтугай улсын төсөвт ч алга.

Х.Нямбаатарын дураар авирлахыг хазаарлахгүй бол түүний тавьсан өрийг хожмоо бидний үр хүүхэд л ажил, амьдралын орлогоороо төлөхөд хүрнэ. Тиймээс явах болзлоо хангасан Х.Нямбаатараар ачаа татуулах хэрэггүй ээ, АТГ-ынхан. Ачааных нь цаана авлига нуугдаж байж ч мэднэ шүү!

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20