НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Youtuber Б.Түшиг: Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй л гэж хүүдээ хэлнэ дээ
МЭДЭЭ

Youtuber Б.Түшиг: Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй л гэж хүүдээ хэлнэ дээ

2026 оны 1-р сарын 15
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

YouTuber Б.Түшиг Үндсэн хуулийн өдөр Төрийн ордны гадна машинаасаа буух нь содон. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан Үндсэн хуулийн уншлагад оролцохоор тэр ийнхүү зорьж иржээ. Үндсэн хуулийн уншлагад оролцож буй хүүхэд багачууд Б.Түшигтэй зургаа авахуулаад бөөн баяр.

Жил бүр уламжлал болгон зохиодог энэхүү арга хэмжээний үеэр нас насны хүмүүс, алдартнууд, иргэд, хүүхэд хөгшид, эрэгтэй эмэгтэй хүмүүс, янз бүрийн ажил мэргэжлийнхэн Үндсэн хуулийн зүйл, заалтыг уншсан нь онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа.

 Ёслолын дараа YouTuber Б.Түшигээс уншлагад оролцсон сэтгэгдэлийг нь сонслоо.

-Үндсэн хууль батлагдсан өдөр энэхүү уншлагад оролцохоор үндэсний дээл хувцастайгаа ирсэн. Гоё байна.

-Танд иргэн хүний хувьд Үндсэн хуулиа унших шаардлага гарсан болов уу?

-Үнэнийг хэлэхэд хамгийн сүүлд хэзээ уншсанаа санахгүй байна шүү. Гэхдээ сая өөрөө уншиж, бусад хүмүүсийн уншихыг сонсож суухдаа Үндсэн хуулийн амин чухал заалтуудыг сэргээн санаж суулаа. Хааяа нэг уншчих зүгээр юм байна шүү гэж бодогдож байна.

-Та эцэг хүний хувьд хүүдээ Үндсэн хуулийн ямар нэг зүйл, заалтыг хэлэх шаардлага гарвал юуг онцлох вэ?

-Хүнийг эд хөрөнгө, шашин шүтлэг, угсаа гарлаар нь ялгаварлаж болохгүй шүү, миний хүү л гэж хэлнэ дээ. Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй л гэнэ гэв.

Алдарт эх Б.Алтанзаяа нөхөр болон хүүхдүүдийн хамт 8-уулаа Үндсэн хуулийн уншлагад оролцсон юм. Тэднийх гурван хүү, гурван охинтой. “Ээж гэдгээсээ илүүтэй би багш болохоороо хүүхдүүд хуулийн мэдлэгтэй байх нь чухал гэж хэлж захиж байдаг” гэж тэр хэлсэн юм.

Дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, Ардын эмч О.Сэргэлэн Үндсэн хуулийн уншлагад оролцогчдын нэг байлаа.

-Та сая эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж уншлаа. Эмч хүний хувьд эрхээс гадна эрүүл мэндээ хамгаалах иргэний үүргийг сануулах болов уу?

-Манай Монгол Улсын Үндсэн хууль үнэхээр энэрэнгүй, ард иргэдээ дээдэлсэн байдаг. Гол заалтын нэг нь Монгол хүн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Бид Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхээ эдлэхээс гадна үүргээ биелүүлэх учиртай. Хүн бүр өөрийгөө хайрладаг, эрүүл мэндээ хамгаалдаг. Эрт илрүүлгийн шинжилгээ болоод эрүүл мэндээ хамгаалах аливаа ажилд идэвхтэй оролцдог байгаарай гэж хүсье. Хэт оройтож эмнэлэгт хандаж, төрдөө, эмчид, эмнэлэгт эрүүл мэндээ даатгах бус өөрөө өөрийгөө хариуцаж эрүүл амьдрах чухал.

-Эрхтэн шилжүүлэх олон хагалгаанд орсон байх. Одоо хэд орчимд хүрээд байгаа вэ?

-Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах баг 350 дахь хагалгаагаа маргааш хийх юм. Эрхтэн шилжүүлэн суулгуулах хэмжээнд хүртэл өөрийгөө хайхрахгүй явна гэдэг харамсалтай. Бүх монголчууддаа Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн зэрэгцээ, үүргээ биелүүлээрэй гэж хүсье гэв.

Уншлагад харааны бэрхшээлтэй хүү оролцсон юм. Тэр НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол брайль үсгээр хэвлүүлсэн Үндсэн хуулиас уншлаа. Хүртээмжтэй, хүний эрхэд суурилсан шинэчлэл хэрэгжүүлэх парламентын хүчин чармайлт энд ч ханхалж байлаа.

Үндсэн хуулийн уншлагыг нээж үг хэлэхдээ УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой энэ өдөр тохиож буйг онцлов. Тэрбээр “Үндсэн хууль зөвхөн хуульч, судлаачдад хамаатай биш Монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, үнэт  зүйл” хэмээн тэмдэглэлээ. Мөн “Орчин цагт парламент хууль тогтоох, хянан шалгах, төлөөлөх уламжлалт чиг үүргээс гадна Үндсэн хуульт ёс, ардчиллын үнэт зүйлсийг иргэдэд тайлбарлан таниулах чухал үүрэг хүлээж байна” гэлээ. Энэ хүрээнд Улсын Их Хурал 2021 оноос “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, мэдээлэлтэй, оролцоотой, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд анхааран ажиллаж иржээ. Үндсэн хуулийн уншлагыг Үндсэн хуулийн зүйл, заалтыг нэг удаа уншаад өнгөрөх арга хэмжээ бус, ардчиллын утга учир, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэн, парламентат ёсны мөн чанарыг хамтдаа ойлгож, эргэцүүлэх соён гэгээрлийн үйл ажиллагаа хэмээн тодорхойлов. Төгсгөлд нь “Үндсэн хуулийг уншина гэдэг өнгөрснийг дурсаж, эргэцүүлэхээс гадна ирээдүйгээ хэрхэн бүтээх вэ гэдгээ хамтдаа тунгаан хэлэлцэж буй хэрэг юм.” гэсэн шүү.

Б.ЭГШИГЛЭН

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (2026.08.24) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Aug 24, 2026

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20