2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Парламент хоорондын хамтын ажиллагаанаас гадна ЕАЭЗХ-той байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээр айлчлалын үндсэн агуулга байх юм.
Гурван сарын өмнө хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын даргын хүндтэй албыг хүлээн авсан залуу спикер Ням-Осорын Учрал анхны гадаад айлчлалаа хойд хөрш ОХУ-аас өнөөдөр эхэлж байна. ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Н.Учралыг УИХ-ын даргаар сонгогдоход талархал хүргэхдээ ОХУ-д айлчлахыг урьсан юм.
Спикер Н.Учралын ОХУ дахь айлчлал 2026 оны 2-р сарын 9-12-нд үргэлжилнэ. УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлснээр айлчлалын зорилго нь “Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Улмаар улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна”.
УИХ-ын дарга Н.Учрал айлчлалынхаа үеэр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай албан ёсны уулзалт хийж, хөрш орнуудын уламжлалт харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцоно.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулна.
Мөн Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай албан ёсны уулзалт хийж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцохоос гадна Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцох юм.
ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН КОМИССИЙН II ХУРАЛДААН 3 ЖИЛИЙН ДАРАА БОЛНО
Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссийг 2023 оны 6-р байгуулагдсан хоёр орны парламентын харилцааны шинэлэг механизм бөгөөд мөн оныхоо 9-р сард Улаанбаатар хотноо анхдугаар хуралдаанаа хийж байсан. Энэхүү механизмыг жил бүр хёор тал ээлжлэн зохион байгуулах тохиролцоотой боловч өнгөрсөн хугацаанд тасалдан ийнхүү 3 жилийн дараа Моксва хотод хоёрдугаар хуралдаанаа хийнэ.
Улаанбаатар хотноо 2023 оны намар болсон анхдугаар хуралдаанд В.В.Володин тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.
Комиссийг Оросын талаас Төрийн Думын дэд дарга А.В.Гордеев тэргүүлж, бүрэлдэхүүнд дараах хүмүүс багтдаг:
Будуев Николай Робертович
Григорьев Юрий Иннокентьевич
Дамдинцурунов Вячеслав Анатольевич
Кашин Владимир Иванович
Левченко Сергей Георгиевич
Мажуга Александр Георгиевич
Селезнев Валерий Сергеевич
Тарбаев Сангаджи Андреевич
Тен Сергей Юрьевич
Школкина Надежда Васильевна.
Анхдугаар хуралдааны үеэр яригдаж байсан Монголын ноос, ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүнийг ОХУ-д татваргүй болон татварын хөнгөлттэй нөхцөлөөр нийлүүлэхэд учирч буй хориг саадыг арилгах талаарх яриа энэ хооронд ажил хэрэг болжээ.
МОНГОЛ-ОРОСЫН БИЗНЕС ФОРУМД МОНГОЛЫН 20 ГАРУЙ КОМПАНИ ОРОЛЦОНО
Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг өнгөрсөн 2025 оны 6-р сарын 27-нд байгуулсан. Хэлэлцээрийг Монгол Улсын парламент оны өмнөхөн соёрхон баталсан. Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн 5 орны хууль тогтоох байгууллага соёрхон баталснаар хэлэлцээр хэрэгжиж эхлэх учиртай. Өнөөдрийн байдлаар ОХУ, Казахстан улсууд хэлэлцээрийг соёрхон батлаад байна. Киргизстан, Беларус, Армян улсууд хүлээгдэж байна.
Бизнес форумыг Монголын ХАҮТ, ОХУ-ын ХАҮТ хамтран зохион байгуулна. Оросын ХАҮТ-ын сайтад мэдээлснээр Монголын талаас дараах компаниуд оролцоно. Үүнд,
"Гурван сор" ХХК
“Сүүн зайрмаг” ХХК
“Чиглэл” ХХК
“Капра Доро кашемир” ХХК
“Эрчим ойл” ХХК
“Монгол базальт” ХК
“Ланд минерал групп” ХХК
“Монголмаркет” ХХК
“Нордроуд” ХХК
“Вестернхолд” ХХК
“Цэцэн глобал”
“Фрийфүүд” ХХК
“Сод Монгол групп” ХХК
“Тэс петролиум” ХХК
“Гоёл кашемир”
“Мөнхийн тун” ХХК
“Азифарм” ХХК
“Улаанбаатар кашемир” ХХК

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3