НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Засгийн газрын 2025 гүйцэтгэлийг доош татсан гол үзүүлэлт нь дундаж наслалт
АНАЛИЗ

Засгийн газрын 2025 гүйцэтгэлийг доош татсан гол үзүүлэлт нь дундаж наслалт

2026 оны 4-р сарын 5
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

72.7 байсан дундаж наслалт 2025 онд 71.7 болж буурч, хүйсээр авч үзвэл эрчүүд илүү нас баржээ.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан сайнгүй гарчээ.

Үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлогын үр дүнг хэмжих хяналт-шинжилгээ, үнэлгээний 16 шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшинг 2025 оны зорилтот түвшинтэй харьцуулахад 3-аас бусад 13 үр дүнгийн үзүүлэлтийн дундаж 55.5%-тай гарчээ. Тайланд тусгагдаагүй 3 үзүүлэлт нь 2026 онд гарах үзүүлэлт ажээ. Эдгээр нь,

  • “Ядуурлын түвшин” гэсэн шалгуур үзүүлэлтийг 2 жил тутам Үндэсний Статитстикийн хороо зарладаг бөгөөд энэ 2026 онд зарлах юм. 2024 оны энэ үзүүлэлт 27.1% байсан нь 914 200 ядуу ангилалд байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 3 хүн тутмын 1 нь ядуу байна.

  • Бизнесийн орчны үнэлгээг тайланд тусгаагүй. МҮХАҮТ-аас “Бизнесийн орчны ерөнхий үнэлгээ”-г 3 жил тутам гаргадаг бөгөөд сүүлийнхийг 2023 онд гаргасан. 2026 он шинэ үнэлгээ хүлээгдэж байна. 2023 оны үнэлгээгээр бизнесийн орчны үнэлгээ 2.68 оноотой байжээ.

  • Ес зүйн хороо, дэд хорооны чадавхийн үнэлгээ тайланд тусгагдаагүй. Учир нь энэ үнэлгээг Төрийн албаны зөвлөл энэ онд гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

2025 оны гүйцэтгэлийг хамгийн их доош нь татсан 2 гол үзүүлэлт нь Хүний хөгжлийн индекстэй холбоотой бөгөөд эдгээр нь боловсролын чанар, дундаж наслалт гэсэн үзүүлэлт юм.

Өмнөх онд нь 72.7 байсан дундаж наслалт 71.7 болж буурсан нь анхаарал татаж байна. 2025 оны гүйцэтгэлийн тайланг УИХ-аар хэлэлцэх үед дундаж наслалт ингэж буурсан нь хөгжлийн том ухралт болсныг гишүүд шүүмжилж ЭМЯ-наас тайлбар нэхсэн боловч энэ үзүүлэлт дан ганц ЭМЯ-наас шалтгаалаагүй, бусад яамдын эрхлэх ажлын хүрээнд хамаарах нийгмийн олон хүчин зүйлээс болсон гэсэн тайлбарыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэд хэд давтсан. Түүний хэлснээр нас баралтад эрчүүдийн нас баралт зонхилсоныг хэлсэн. Ганц нас баралт биш нийгмийн хөгжлийн бусад үзүүлэлтээр эрчүүд бараг эмзэг бүлэгт орохоор дүр зураг бий болжээ.

Монгол хүний дундаж наслалт нэмэгдсээр байгаа хэдий ч хүйсээр нь ангилж авч үзвэл эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрчүүдтэй харьцуулахад нэмэгдсээр байгаа. Үндэсний Статитстикийн хорооны мэдээгээр 2024 оны төрөлтөөс тооцсон дундаж наслалтыг хүйсээр авч үзвэл шинэ төрсөн эрэгтэй хүүхэд дунджаар 67.9 жил, эмэгтэй хүүхэд 77.1 жил амьдрах магадлалтай байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 2000 онд 5.7 жил байсан бол 2024 онд 9.2 жил болжээ

Боловсролын салбарын хувьд боловсролын хүртээмж хангалтгүй байгаа нь ирээдүйд хүний капиталд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа гэж дүгнэжээ.

Дундаж наслалт, боловсролоос гадна өрсөлдөх чадварын үзүүлэлт буурчээ. Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг 4 үндсэн бүлэг, 20 дэд бүлэг, нийт 336 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмждэг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2025”-аас харахад Монгол Улс 65-д эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх 2024 оноос -5.39 оноогоор буурсан үзүүлэлт бөгөөд эдийн засгийн үзүүлэлтээр 2025 онд 55-д орж 13-аар, засаглалын болон бизнесийн байгууллагын үр ашгийн хувьд 3-7-гоор, дэд бүтцийн хувьд 2 эрэмбээр буурсантай холбоотой байжээ. Ази, Номхон далайн бүс нутгийн 20саяас доош хүн амтай улсууд дундаа Монгол 36-д эрэмбэлэгджээ. “Засаглалын үр ашиг” гэсэн дэд бүтцийн үнэлгээ буурсан гол шалтгаан нь төрийн өмчит ААН-ийн оролцоо өндөр, хөрөнгө оруулагчийн итгэл сул, венчуо, инновацийн санхүүжилт буюу шинэ технологид суурилсан бизнес өсч, экспортлох боломжгүй, хөдөлмөрийн бүтээмж доогуур зэргээс шалтгаалжээ.

Хүн амын дундаж наслалт

Он

Эр

Эм

1965

64.1

66.4

1989

60.3

66.1

2000

60.4

66.1

2005

62.1

68.6

2010

64.9

72.3

2020

66.7

76.2

2024

67.9

77.1

Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20