2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Зэс бол зүгээр нэг металл биш, улс орнуудын хөгжлийн хөдөлгөгч “хүч”. Технологийн дэвшил зэсийн эрэлтийг нисгэж, түүний төлөөх өрсөлдөөн улам ширүүсэж байна. АНУ-ын Геологийн албаны (USGS) сүүлийн үеийн мэдээллээр дэлхийн хэмжээнд батлагдсан зэсийн нөөц нэг тэрбум орчим тонн байна. Гэхдээ олборлоогүй, нээгээгүй нөөц 3.5 тэрбум тонноос давна гэсэн таамаг бий.
Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнэ хуучин оны (2025) төгсгөлд тонн нь $11 мянгаас 22%-иар өсч, энэ сарын дээд амжилт нь $13мянгыг давлаа. “Goldman Sachs Research” энэ оны эхний улиралд нэг тонн зэсийн үнэ $13 мянгад хадгалагдана гэж тооцоолж байгаа ч жилийн эцэс гэхэд $10 мянга руу бууж магадгүйг сануулж буй юм.
Зэсийн салбарт гол тоглогч орнуудын нэг нь Чили. Дэлхийн хамгийн том олборлогч тус улс дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн ~23-25%-ийг хангаж байна. Тус улсын хойд хэсэг дэх хуурай Атакама цөлд орших Эскондидагийн зэсийн уурхай нь дэлхийн хамгийн томд тооцогддог. Анх 1990 онд нээгдэж эхэлсэн цагаасаа хойш дэлхийн металлын зах зээл болон Чилийн үндэсний эдийн засагт чухал хувь нэмэр оруулж ирсэн. Эскондида нь жил бүр 1 сая гаруй тонн цэвэршүүлсэн зэс буюу дэлхийн нийлүүлэлтийн 5 орчим хувийг тогтмол хангасаар ирсэн. Уурхай нь олборлолт, боловсруулалтын үр ашгийг оновчтой болгохын тулд сүүлийн үеийн дэвшилтэт технилогийг нэвтрүүлэх болсон. Чилийн эдийн засаг, орон нутгийн иргэд Эскондидагийн зэсийн уурхайтай нягт холбоотой. Уурхай нь Чилийн хойд нутгийн олон мянган хүний экспортын орлого, үндэсний орлого, гадаад валют, шууд болон шууд бус ажлын байрыг бий болгоход гол хувь нэмэр оруулдаг. “BHP”-ийн зүгээс тус уурхайн 2026 оны санхүүгийн жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг батлахдаа олборлолтыг 1.2 саяас 1.275 сая тонн хүртэл нэмэгдүүлсэн байна.
Перу нь зэсийн салбарын хоёр дахь том тоглогч. Тус улс дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн ~10-12%-ийг хангадаг. Эрчим хүчний шилжилтээс шалтгаалсан дэлхийн жилийн цэвэршүүлсэн зэсийн эрэлт 28 сая тонноос 2035 он гэхэд бараг 34 сая тонн болж өсөхөөр байгаа. Эрчим хүчний өсөлтөөс болж дэлхийн зэсинй зах зээл 2027 он гэхэд хомсдолтой тулгарч магадгүй. Гэхдээ энэ эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг багасгах нөөц, боломж Перу улсад бий. Перугийн “Серро Верде” 2053 он хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр 2.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө танилцуулсан. Тус уурхай нь 1970 онд байгуулагдсан уул уурхайн компани бөгөөд Арекипа хотын зүүн өмнөд хэсэгт байрлах зэсийн ордоос зэс олборлох, ашиглах, үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Перу улс 2026 онд Дэлхийн уул уурхайн чуулга уулзалтыг зохион байгуулна.
Конго олборлолтоо маш хурдацтай нэмэгдүүлж байгаа. Дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 10%-ийг хангадаг. Төрийн хүнд суртал, улс төрийн авлигын улмаас Перугийн уул уурхайн хөрөнгө оруулалт буурсан нь Конгод эерэг боломжийг олгох болсон. Хятад дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн ~8%-ийг бүрдүүлдэг. Дотоодоосоо хэрэглээгээ хангахыг хичээдэг ч импортоос хамааралтай.

Монгол Улс нь зэсийн экспортоос асар их хамааралтай бөгөөд дэлхийн зах зээлд жинтэй тоглогч болон хувирч байна.
Монгол Улс зэсийн нөөцөөрөө дэлхийд 12-р байранд ордог бөгөөд 2026 оны эхээр нэмүү өртөг шингэсэн экспортод анхаарлаа хандуулж, түүхий баяжмал экспортлохоос гадна катодын зэс, хагас боловсруулсан бүтээгдэхүүны үйлдвэрлэл рүү шилжихийг зорьж байна.
Оюутолгой нь гүний уурхай 2023 оноос үйлдвэрлэлээ эхлүүлсэн бөгөөд 2028-2030 он гэхэд дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болохоор төлөвлөсөн. Жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлох зорилттой.
“Эрдэнэт” үйлдвэр нь Монголын эдийн засгийн "саалийн үнээ". Технологийн шинэчлэл хийж, үлдэгдэл нөөцөө ашиглаж, хугацаагаа уртасгахад анхаарч буй. Цагаан суварга нь зэсийн салбарын ирээдүйн томоохон төслүүдийн нэг юм.
Монгол Улсын нийт экспортын 40 гаруй хувийг зэс болон зэсийн баяжмал эзэлж байна. Хятадын зах зээлтэй газар зүйн хувьд ойр байгаа нь тээврийн зардлын хувьд том давуу тал юм.
Ирээдүйд зэс бол зөвхөн үйлдвэрлэлийн металл биш, геополитикийн ач холбогдолтой стратегийн нөөц болно. Өмнөд говийн бүс нутагт хайгуулын ажлыг эрчимжүүлж, дэлхийн хамгийн өндөр агуулгатай палеозойн порфирын ордуудыг нээж илрүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэх хэрэгтэй цаг үе ирээд байна.
Дэлхий нийт 2050 он гэхэд "Net Zero" зорилтод хүрэхийн тулд одоо олборлож буй зэсийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нь Монгол шиг зэсийн нөөцтэй оронд эдийн засгийн маш том боломж авчрахаас гадна нөгөө талдаа хариуцлагатай уул уурхайн сорилтын өмнө ирнэ.
“Рио Тинто” 2026 онд Чили, АНУ, Монгол дахь үйл ажиллагаагаар 800,000-870,000 тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэж энэ сарын 21-нд гаргасан улирлын тайландаа дурджээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3