НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
2025 оны онцлох амттан: Дубай шоколад
ШАР МЭДЭЭ

2025 оны онцлох амттан: Дубай шоколад

2025 оны 12-р сарын 12
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

2025 оны онцлох хүнсний нэгээр The New York Times сонин дубай шоколадыг нэрлэжээ. Ангаахай самрын өтгөн нухашны хавчуургатай сүүн шоколадыг Дубайн Fix Dessert Chocolatier анх 2021 онд худалдаанд гаргажээ. Компанийн эзэн Сара Хамуда энэхүү амттаны орцыг гаргасан бөгөөд худалдаанд гараад төдийлөн олонд түгээгүй байж байгаад 2023 оноос компанийн эзэн Сара Хамуду болон сошиал сүлжээнд олон дагагчтай инфлюенсерүүд рекламдаж эхэлсэний дараа “дубай шоколад” нэрээр танигдаж эхэлсэн. Ялангуяа 2023 оны сүүлээр алдартай хоолны блогер Мария Вехер Tik Tok хаягаараа рекламдсанаас хойш эрчийг авсан.

Дубай шоколадны хавчуурга нь дорнын өвөрмөц амтыг санагдуулдаг. Зарим хүн араб, Дундад Азийн орнуудын уламжлалт амттан болох халваны амттай гэдэг.

2024 онд Европ тэр аяараа дубай шоколадаар өвчилсөн гэж хэлж болно. Дараа нь дэлхий даяараа дубай шоколадаар өвчилж, амтлах юмсан гэсэн хүслийг өдөөсөн. Эрэлтийг дагаад дууриамал шоколадыг дэлхийн өнцөг булан бүрт олноор үйлдвэрлэх болсон. Гар аргаар гэртээ үйлдвэрлэж, онлайнаар худалдаалж байгааг олж болно.

Илчлэг өндөртэй учраас зүрх судасны өвчин, мөн чихрийн шижинтэй хүмүүс ихээр идэх нь сөрөг нөлөө үзүүлж болохыг эмч нар анхааруулдаг. 100 гр дубай шоколаданд 51 гр нүүрс ус агуулагддаг.

Нэг ширхэг нь $7-8-аар үнэлэгдэж байгаа нь жинхэнэ дубай шоколадны хавчуургыг гар аргаар хийдэгтэй холбоотой. Дубай шоколадны эрэлт нэмэгдсэнээр ангаахай самрын эрэлт 2023 оноос хойш дэлхий даяар нэмэгджээ.

Европын холбооны ястай ангаахай самрын импорт 2024 онд өмнөх 2023 онтой харьцуулахад 30 орчим хувиар өсч, үнийн дүнгийн хувьд 1 тэрбум еврод хүрчээ. Энэ эрэлтийг дагаад ангаахай самрын тариалалт мөн нэмэгдсэн байна. Ангаахай самар нь халуун уур амьсгалтай газар, бусад ургамлыг түрж ургадаг онцлогтой. 2017 оноос хойш Испани ангаахайн тариалалтаа эрс буюу 5 дахин нэмэгдүүлжээ.

Ангаахай самар нь халуун уур амьсгалтай газар явдал чирэгдэл багатай зохицон ургах чадвартай ч эрэлт нэмэгдсэнээс үүдэн ургацаа нэмэгдүүлэх сонирхол бий болжээ. Илүү ургац авахын тулд усжуулах шаардлагатай. Жишээ нь, 1 кг ангааха самар авахын тулд 10 мянган литр ус хэрэгтэй байдал бол 1 кг арахист 2800 литр ус хэрэгтэй бөгөөд арахис тариалж буй тариаланчид нэмэлт усжуулалт хийдэггүй гол төлөв борооны ус байхад хангалттай байдаг байна.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Английн зохиолч Самуэль Жонсоны хэлсэн “Эх оронч үзэл бол адгийн шааруудын хамгийн сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн алдарт үг байдаг. Эх орончийн баг зүүсэн олон хулгайч, луйварчид эх орноо тонож, эх орноосоо хулгайлсан бодит факт ч олон. Иймээс эх орон, эх оронч гэх үг иргэдэд итгэл төрүүлэхээ болиод удаж байгаа. Товчхондоо, Монголын улс төрд “эх оронч үзэл” нь хэтэрхий хуучирсан концепци, зурагдсан пянз болсон. Тиймээс адгийн шаарууд шинэ зэвсэгтэй болсон нь: Адам Смит, чөлөөт зах зээл ба ардчилал гэх үг.

Aug 19, 2026

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20