НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ах, дүү хоёрт дарамтлуулсан гэх хохирогчдын тоо нэмэгдэх болжээ!
АНАЛИЗ

Ах, дүү хоёрт дарамтлуулсан гэх хохирогчдын тоо нэмэгдэх болжээ!

2026 оны 10-р сарын 1
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Херо энтертаймент”-ийнн ерөнхий захирал Б.Баатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж  эхэлсэн. Тиймээс түүнд шүүхээс хилийн хориг тавьсан билээ. Тэрбээр үүнийг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх өчигдөр (2026.10.01) хэлэлцээд хилийн хоригийг нь хэвээр үлдээсэн.

Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн талаар өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр цацагдсан. Түүнийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатарын гомдлын дагуу Үндэсний эв нэгдлийг бусниулах, экстремист үйл ажиллагаа явуулах гэх Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 19.8, 19.9-д зааснаар шалгаж эхэлсэн бололтой.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн эл хэрэг дээр нэмээд Ерөнхий сайд байхдаа төрсөн ахтайгаа нийлж, албан тушаалаа урвуулан бусдаас авлига авсан, бусдын хөрөнгийг булаасан гэх албан тушаалын хэрэг үүсгэн АТГ-аас шалгаж эхэлсэн гэнэ.

Хэргийг эргэн сануулбал, иргэн П.Хишигбаяр өнгөрсөн хавар өөрийн эзэмшдэг байсан Гэрэгэ тауэрийн 14 давхрын оффисийг экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрлэнэ, түүний төрсөн ах “Херо энтертаймент”-ын Б.Баатар нар дээрэмдэж авсан талаар шүгэл үлээсэн. Тэрбээр “Анх 2021 оны 11 сард “Гэрэгэ” тауэрын 14 давхрыг манай компани худалдаж авч байсан. Улмаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын эзэмшлийн “Херо” энтертайнмент компанид $1 саяар худалдах гэрээ хийсэн. Гэвч, гэрээ хийснээс хойш гурван жилийн хугацаанд нэг төгрөг төлөөгүй. Миний зүгээс төлбөр мөнгөө төлөхийг олон удаа шаардсан. Тухайлбал, Баянгол зочид буудлын нэг давхрын фитнес зааланд Б.Баатартай очиж уулзан, төлбөрөө төлөхийг сануулсан. Гэтэл намайг “ална шүү, аятайхан байгаарай” гэж заналхийлсэн. Үндсэндээ эдгээр хүмүүс эрх мэдлээрээ бусдыг айлгаж ирсэн. 2025 оны нэгдүгээр сард надад хэрэг тохож 19 хоног цагдан хориулж, 14 давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан” гэж байв.  Түүнийг шүгэл үлээсний дараа Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг эрс няцааж, өөрөө гүтгүүлсэн мэт тайлбар өгч байсан.

Хариуд нь П.Хишигбаярын эхнэр Б.Нандин-Эрдэнэ "Л.Оюун-Эрдэнэд няцаалт өгье. Одоо хангалттай шүү, худал хуурмаг, гүтгэлэг, хонгил чинь хэрээс хэтэрлээ. Улсын Ерөнхий сайд байсан хүн ял наймаалцдаг тухай ярьж байх юм, гутамшиг. Худал, хулгайгаа нуух гэж нэвтрүүлэг хийлгэсэн, өөрөө ярилцлага өгч байна. Яагаад ингэж их айна вэ. Миний нөхөр таван жил танаас төлбөрөө өгөөч ээ гэж гуйсан. Таны ах шиг бид худлаа яриагүй, хуурамч бичиг бүрдүүлээгүй. Яагаад энгийн бизнес эрхлэгчид ял захиалж хонгилдоно вэ. Та бол АТГ дээр захиалагч юм билээ, биеэрээ мэдэрсэн. Үнэндээ танд үйлчилдэг АТГ-аас айж байна. Одоо яах бол, юу зохиож тохох бол гэхээс айж байна. Гэхдээ аливаад хязгаар байдаг шүү. Та дарга байж болно, бид энгийн иргэд байж болно. Тэглээ гээд дуугүй дарамтлуулахгүй шүү" гэсэн байдаг.

Албаны эх сурвалжийн мэдээгээр Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарт дарамтлуулсан гэх хохирогчийн тоо нэмэгдэх болсон гэнэ.  Монголын нэр бүхий томоохон бизнес эрхлэгчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, уул уурхайхан, улстөрч гээд олон хүн ах дүү хоёрт дарамтлуулж, хилс хэрэгт гүтгэгдэж байсан талаараа хуулийнханд гомдол гаргах болсон байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна