НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АН-ын бүлгийн акцыг дэмжье: Туулын хурдны замыг түр биш бүр зогсооё!
АНАЛИЗ

АН-ын бүлгийн акцыг дэмжье: Туулын хурдны замыг түр биш бүр зогсооё!

2026 оны 4-р сарын 26
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ дахь АН-ын бүлгээс “Туулын хурдны зам” төслийг бүрмөсөн зогсоохыг шаардсан нь  улс төрийн шоу биш, нийслэлийн төсвийг хамгаалах оролдлого гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Учрал “Хууль хяналтын байгууллага хотын удирдлагуудыг шалгаж, эцсийн цэг хатгатал “Туулын хурдны зам” төслийг зогсоолоо” гэснийг хууль, хяналтаар шалгуулсан ч үргэлжлүүлнэ гэж тайлбарлах болсон. Тухайлбал, хотын дарга Х.Нямбаатарыг дэмжигч П.Сайнзориг, Н.Номтойбаяр нарын зарим гишүүн “түгжрэл буурна” гэх ямар ч судалгаагүй тайлбараар дэмжиж буй.

Үнэндээ,  Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн жилийн төсвийн талыг буюу 2.3 их наяд төгрөгийг ганцхан төсөлд зориулах санаархлаа “улсын төсвөөс мөнгө аваагүй, зээл ч аваагүй” гэж зөвтгөх нь иргэдийг доромжилж буй хэрэг юм. Нийслэлийн төсөв бол иргэдийн татвараар бүрддэг. Иргэд хяналт тавих, ил тод байхыг шаардах эрхтэй.

Гэтэл МАНай хотын дарга бусад салбарынхаа боломжийг хумсалж, "Туулын хурдны зам" бол 2028 оны сонгуулийн “ялалтын зэвсэг” гэж омойтож, МАН-ын бүлэглэлүүд нэг нэгнээ “шантаажлах” хэрэгсэл болгож байна. 

Төсвийн мөнгөөр хийсэн бүтээн байгуулалт бүхэн “төрийн өмч” нэрээр авлигын үүр уурхай болдгийг “Нүүрсний хулгай”, “Төмөр замын хэрэг” зэргээр цагаан захтнууд хэрхэн мөнгөний тоогоо алдсаныг бид харлаа. Төрийн өмчит төмөр зам, эрчим хүчний салбар гээд эхнээсээ өрөнд баригдаж, өтөнд идэгдчихээд байхад дахин нэг төрийн өмчит “мөнгө угаах газар” байгуулах нь хэнд ашигтай гэж...

Төрийн өмч нэмэгдэх тусам тэнд хулгай нүүрлэж, санхүүгийн сахилга бат алдагдаж, авлига албан тушаалын хэргүүд гаардаг.

Мартчихаагүй бол МАН төрийн эрх авсан цагаасаа л төрийн өмчийн оролцоотой 109 компанийн тоог бууруулж, хувийн хэвшилтэй бизнес булаалдахгүй гэж амласан. Гэвч нийслэлд орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн тоог нэмж, хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр давсан орлогыг хурааж мега төсөлд зарцуулна гэх нэрээр төсвөөс гадуур зарцуулахаар “хуулийн хулгай” хүртэл хийж байна.

“Хурдны зам барьснаар түгжрэл буурна” гэх коммунист сэтгэлгээ орчин үеийн хот төлөвлөлтийн онолд аль хэдийнэ үгүйсгэгдсэн. Үүнийг шинжлэх ухаанд “Браесын парадокс” гэж нэрлээд 60 жил болжээ. Ер нь, хүн зөвхөн өөрийнхөө цаг хугацааг хэмнэх гэж хамгийн дөт, хамгийн хурдан замыг сонгодог. Тиймээс Шинэ хурдны зам нь автомашины эрэлт өдөөж, түгжрэлийг бууруулах биш нэмдэг гэх бодит жишээ дэлхийд олон байна.

Суурь судалгаагүй, худалдан авах ажиллагаа нь хаалттай хаалганы цаана өрнөсөн нь ийм төсөлд ялангуяа дэлхийн геополитикийн эгзэгтэй, хүнд үед хотын төсвийнхөө талыг “түгжих” нь эдийн засгийн энгийн мэдлэгтэй хүнд ч мунхаглал.

Хэрвээ Туулын хурдны зам төсөл үнэхээр эдийн засгийн ашигтай байсан бол төр биш хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр барьж, эрсдэлээ үүрээд ашиглах байв. Улс орнууд хурдны замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр эсвээс гадаадын хөрөнгө оруулалтаар шийдэж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгтээ л төсвөө зарцуулдаг. Гэтэл манайд эсрэгээрээ.

Тэгэхээр УИХ дахь АН-ын бүлгийн Туулын хурдны зам төслийг бүрмөсөн зогсоох шаардлага нь маргаашийг хамгаалсан, төсвийн хулгайг хаасан шийдвэр гэдгийг хүлээн зөвшөөрөх олон үндэслэл байна. Төрийн өмчийг данхайлгаж, хулгай нүүрлэх боломж олгож байгаа 2.3 их наяд төгрөгийн төсөвтэй энэ төслийг бүрмөсөн зогсоож, хотын удирдлагуудыг шалгах нь нэг намын байтугай нийгмийн шаардлага болоод байна.

Улаанбаатар хот нэг даргад, нэг намд зориулсан хурдны замтай биш, иргэддээ зориулах эрүүл төсөвтэй байх ёстой.

Б.ГЭРЭЛЭЭ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20