НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Авлигын төлөөсийг ард түмэн төлдөг
АНАЛИЗ

Авлигын төлөөсийг ард түмэн төлдөг

2026 оны 6-р сарын 1
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Төв аймгийн Заамар суманд гурван настай охин уурхайн өрөмдсөн цооногт унаж амиа алдсан харамсалтай хэрэг монголчуудыг цочроов. Уг ослыг зөвхөн нэг гэр бүлийн золгүй явдал гэж харах аргагүй. Үүнээс тав хоногийн өмнө Дорноговь аймгийн Өргөн суманд хогийн цэгийн эрэг нурж зургадугаар ангийн хүүхэд дарагдаж нас барсан эмгэнэлт хэрэг гарчээ.

Өнгөрсөн 2025 онд гамшиг ослын улмаас 63 хүүхэд нас баржээ. Энэ бол Монголд нүүрлэсэн авлигын гамшиг юм. Басхүү муу ёрлож буй хэрэг биш, ийм харамсалтай явдал маргааш дахин гарахгүй гэсэн баталгаа өнөөдрийн Монголд даанч алга.

Монголд хүн нь нохойноосоо дор, нохой нь хүнээсээ дээр амьдардаг болсон. Гэхдээ үүнд өөрсдөө ч хамгийн гол буруутай.

Нэгдүгээрт, монголчуудын хамгийн том эмгэнэл нь дуулианаас дуулианы хооронд, марталтаас марталтын дунд амьдардагт оршиж байна.

Аливаа ноцтой гэмт хэрэг, аймшигт осол гарахаар гурав хоног сошиалаар шуугиж, 30 цаг эмгэнээд мартдаг. Нэг ёсондоо дөжрөлтийн нийгэмд иргэд амьдарч байна. Эцэст нь хэн ч хариуцлага хүлээдэггүй, эмгэнэлт статистик болж цаасан дээр үлддэг.

Осол гарсны дараа хүүхдийг аврахад шаардлагатай техник хэрэгсэл онцгой байдлын байгууллагад байгаагүй нь хамгийн гашуун эмгэнэл байлаа.

Монгол Улс сүүлийн дөрвөн жил 125 их наяд төгрөгийн төсвийг зарлагадсан ч, улаан гараараа осол, гамшигтай ноцолдсон хэвээрээ байна. Техник хэрэгсэлгүй, багаж зэвсэггүй онцгойн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдах нь жирийн үзэгдэл болсон. Наад зах нь гадаад орнуудад айл нүүлгэдэг өндөр шат гэхэд манай онцгойн албанд алга байна. Шадар сайд асан Х.Ганхуяг "Онцгой байдлын төсөв хасагдаагүй. 41-45 метрийн өндөрт аврах ажиллагаа явуулах боломжтой 8 автомашин ирж байгаа" гэсэн нь хаана байна. 24 давхар орон сууцаас иргэдээ аврах шат алга байгааг бид бүгд нүдээрээ харцгаасан.

Онцгойн ажилтнууд нь осол, гамшигтай улаан гараараа ноцолдож байхад сайд, дарга нар нь тансаг жип, нисдэг тэрэг хөлөглөөд зугаалж явдаг нь бодит үнэн.

Иргэдээ элдэв гамшиг ослоос хамгаалах, аврах үүрэгтэй онцгой байдлын салбар нь өнөөдөр өөрөө манай улсын гамшиг болж хувирсан байна.

Хоёрдугаарт, иргэд бид хэн нь хулгайч, хэн нь эх оронч вэ гэдгээ таньж чаддаггүй. Хулгайчаа эх оронч гэж эндүүрдэг, авлигачаа ажил хийсэн гэж өмөөрдөг “мал сүрэг” олон. Тэднийгээ “малчид” нь сайхан маллана. Сонгууль болохоор сохроор тэднийгээ дугуйлна. Зарим нь саналаа мөнгөөр худалдана. Энэ бүхэн чухамдаа амьд явах эрхээ худалдсантай агаар нэг.

Улсын төсвийг захиран зарцуулагчийн хүүгийн тансаг хэрэглээ угтаа таны хүүхдийг сайхан амьдрах, амьд явах боломжийг хулгайлсан гэсэн үг. Өөрийнх нь хүүхэд хэвтэх эмнэлэг, сурах сургуульгүй байхад даргын хүүхэд, нохойг өмөөрөх тусмаа л үр хүүхдийн чинь амьд явах эрх булаагдана. Үүнийг ойлгохгүй бол өнөөдрийн эмгэнэл маргааш ч дахиад гарах эрсдэлтай.

Хэрэвзээ монголчууд сонголтоо зөв хийдэг, хулгайч, худалчаа таньдаг, хяналт, хариуцлага нэхдэг байсан бол ийм эмгэнэлт хэрэг гарахгүй байсан нь гашуун үнэн. Атал манай хар масс ямба эдэлсэн даргыг биш хариуцлага нэхсэн иргэдээ хараадаг, доромжилдог.

Гуравдугаарт, монголчуудын дийлэнх нь бэртэгчин. Нийгмийн асуудал бол миний асуудал биш гэсэн амиа бодсон хүмүүс авлигачдыг өөгшүүлдэг, төрүүлдэг. Монголд авлига, хулгайд нэрвэгдээгүй салбар, төрийн институци, төрийн өмчит компани байхгүй.

Багш нь сургуулиасаа, эмч нь эмнэлгээсээ, эрчим хүчнийхэн нь эрчим хүчнээсээ, гаальчид нь гаалиасаа, татварынхан нь татвараас, хууль тогтоогчид нь хуулиасаа, төмөр замынхан нь төмөр замаас, авто замынхан нь авто замаас, нийслэлийнхэн нь нийслэлээс хулгай хийдэг. Авлигатай тэмцэгчид нь хүртэл авлигачид болсон. Албан тушаалтнуудын авлига, хулгайн хэмжээ ардаа 12 тэгтэй тоогоор яригдах болсон.

Авлига, хулгайн хэмжүүр нь угтаа ганц тоо биш. Авлигыг хүмүүс ихэвчлэн мөнгөн дүнгээр хэмжиж, хэдийг авсан, хулгайлсан бэ гэж зөвхөн тоонд ач холбогдол өгдөг. Үнэн хэрэгтээ авлигын бодит хор хохирол цаасан дээрх тоогоор хэзээ ч дуусдаггүй. Эцсийн дүндээ авлига нь ухсан нүх болсон, ухсан нүхэнд унасан охиныг аврах боломжгүй болгосон.

Монголд нэг зоосны хоёр талд авлига, хулгайн мөнгөнд зоолсон албан улстөрчид ба амьдрах эрх, ажлын байр, ашиг орлогоо авлигад алдсан иргэд зогсож байна. Энэ ялгаа сүүлийн 10 жилд улам л томорсоор ялаанууд ба ямбатнууд гэсэн томоохон ангал үүсчээ.

Авлигын хамгийн хүнд төлөөсийг авлигачид нь биш, жирийн иргэд төлдөг. Зарим нь сурах боломжоороо, зарим нь эрүүл мэндээрээ төлдөг, зарим нь ашиг орлого, ажлын байраараа төлдөг. Энэ бүхнээс хамгийн эмгэнэлтэй нь эрх мэдэлтнүүдийн авлигын өртөгийг иргэд амь насаараа төлдөг.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20