НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Банкны салбар ₮2.5 их наядын ногоон зээл олгоод байна
МЭДЭЭ

Банкны салбар ₮2.5 их наядын ногоон зээл олгоод байна

2026 оны 5-р сарын 27
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

2026 оны 1 дүгээр улирлын байдлаар банкны салбар нийт ₮2.54 их наядын ногоон зээлийг олгоод байна. Энэ нь нийт зээлийн 5.7%-ийг эзэлж байна. Тайлант улирлын эцсийн байдлаарх нийт олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа төгрөгийн хувьд 62.2 сар, гадаад валютын хувьд 45.6 сар байв. Харин жигнэсэн дундаж хүү төгрөгийн 14.3%, валютынх 10.9% байна.

Нийт олгосон ногоон зээлийн 58%-ийг эрчим хүчний хэмнэлттэй төсөл, 2.9%-ийг ногоон барилгад, тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой эко аялал жуулчлалын салбарт 18.2%-ийг, 9%-ийг сэргээгдэх эрчим хүчний салбар, 7%-ийг карбон бага тээврийн салбарт олгосон зээл эзэлж байна.

Монгол Улсын ногоон тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх, ногоон таксаномигийн зорилтын хүрээнд 2030 он гэхэд банкны салбарт эзлэх ногоон зээлийн хувь хэмжээг 10%-д хүргэх зорилт дэвшүүлж буй билээ. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн холбогдох тушаал, журмаар зарим ногоон зээлийн хугацааг 30-60 сар болгох шийдвэрийг гаргасан. Мөн ногоон зээлийн ангилалд цахилгаан тээврийн хэрэгслийн зээлийг хамруулахаар болсон. Ингэснээр зээлдэгчийн сарын төлбөр 40 орчим хувиар буурах, банкнуудын ногоон зээл олгох хүсэл, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй алхам болсон юм.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 16 жилийн дараа Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлал юм.

Oct 19, 2026

Хөгжлийн банк Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олгож байна

Хөгжлийн банк Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олгож байна

Г.Уянга: НЗДТГ-аас нэр бүхий тролл иргэдийг цалинжуулж байсан гэв

Г.Уянга: НЗДТГ-аас нэр бүхий тролл иргэдийг цалинжуулж байсан гэв

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа