НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Бортээг: “Админерал”-ын ашиг сонирхлоос ангид үлдлээ, авчиг?!
АНАЛИЗ

Бортээг: “Админерал”-ын ашиг сонирхлоос ангид үлдлээ, авчиг?!

2026 оны 6-р сарын 4
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалантай нэр холбогдож, албан тушаалаасаа огцрох гол шалтгаан нь болсон “Админерал”-ын мэдэлд байсан, 424 сая тонн нүүрсний нөөцтэй, үүний 95%-ийг коксжих, 5%-ийг хүрэн нүүрс эзэлдэг Бортээгийн орд дээр олон улсын нээлттэй тендер зарласан ч шалгуур хангасан оролцогч гараагүй аж. Иймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежмент дор үндэсний аж ахуйн нэгжүүд хамтран олборлолт явуулж, экспорт хийнэ гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцлов.

Г.Занданшатарын Засгийн газраас Тавантолгой бүлэг ордын нэг болох Бортээгийг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн дагуу Эдийн засгийн хөгжлийн яамнаас хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах сонгон шалгаруулалтыг 2026 оны 2-р сарын 13-нд олон улсад нээлттэйгээр зарласан юм.

Сонгон шалгаруулалт 4 сарын хугацаанд өрнөсөн агаад 7 оролцогчоос ялагч тодроогүй байна.

Ийнхүү Бортээгийн орд дээр гадаадын хөрөнгө оруулалт татах Монголын Засгийн газрын бодлого мухардаж, “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд эргэн ирснээр ахиад л авлига, хулгайн үүр овоохой болох уу гэсэн асуултын тэмдэг үлдээж байна.

"Эрдэнэс Тавантолгой"-н менежмент дор дотоодын аж ахуйн нэгж олборлолт, экспорт явуулна гэдгийн ард “Админерал”-ын ашиг сонирхол ахиад байх вий гэсэн хардлага төрөх нь мэдээжийн үндэслэл.

Тус ордод нүүрс баяжуулах үйлдвэр барих нэрийдлээр Б.Ганхуяг "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал байхдаа яаралтай тендер зарлан, Бортээгийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах давуу  эрхийг байгуулагдаад удаагүй “Админерал”-д хууль бусаар олгосон нь 2023 оны нүүрсний сонсголын үеэр баримт, нотолгоотойгоо ил болж байсан юм. “Админерал” нь МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга асан Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц.Ламжавын хятадуудтай хамтарч байгуулсан компани. Өөрөөр хэлбэл, “Админерал”-ын хөрөнгө оруулагч нь Хятадын "Quzhou longyuan trading" болон ХонгКонгийн “Хонконг pуйшен глобал групп” байсан.

Хэдийгээр Д.Амарбаясгалан “Админерал”-тай ямар нэг холбоогүй гэж хэвлэлээр ярьдаг ч Ардын намын цагаан байрны нохой ч тус компани түүнээс хол унахгүйг гадарлана.

Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах олон улсын нээлттэй тендерт гадаад, дотоодын 7 аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн байтал “700 оноо” авах хөрөнгө оруулагч гараагүй гэдэг шалтгаан уу, шалтаг уу. Энэ асуултын хариу хэний ямар компани Бортээгийн орд дээр олборлолт, экспорт хийхээс харагдана.

Тендерт саналаа ирүүлсэн 7 оролцогч нь:

  • “Өсөх зоос”,  “Баялаг энержи ресурс” болон "Гуандун Жүжян хөрөнгө оруулалт менежментийн групп"-ийн хамтарсан түншлэл,

  • “E-Commodities holdings limited”,

  • “Эрхэт түнш”, “North blasting technology Co.,Ltd”, “Jiayou international logistics Co.,Ltd” гурвалсан консерциум,

  • “China еnergy тaterials & эechnology чuzhou Co.,Ltd”, “China national building materials green Energy Co.,Ltd”, “Inner Mongolia yitai group Co.,Ltd”, “Mercuria asia group holdings private limited”, “Jiayou international logistics Co.,Ltd” хамтрал,

  • “Монгол саудын ваншин энержи девелопмент”, “Шэньмү хотын Дяньта суурингийн Сүнь Ин Ча нэгдүгээр уурхай”, “Шэньмү хошууны лундэ уул уурхай”, “Этуоке цяньчи хэнюань хөрөнгө оруулалт, аж үйлдвэр” Хятад-Монголын хамтарсан компаниуд,

  • “Baowu resources Co.,Ltd”, “Ханжоу CIEC”, “Inner Mongolia hao miao coal trade”-ийн нэгдэл,

  • “China risun Group HongKong limited” аж.

Бортээгийн нээлттэй тендерт оролцсон “China risun group HongKong limited” нь “Админерал”-ын хөрөнгө оруулагч хятад компани. Тэгэхээр “Админерал”-ын эрх ашиг Бортээг дээр ахин, дахин тээглэгдсэн хэвээр байна гэсэн үг.

Оролцогчдын мэдээллээс харахад Бортээгийг эдийн засгийн эргэлтэд оруулах 7 оролцогч бүгд Хятадын хөрөнгө оруулалттай компани болон тэдэнтэй хамтарсан түншлэл байна. Тендерт аль нэг оролцогч нь яллаа гэхэд Тавантолгойн орд Хятадын мэдэлд бүхэлдээ очно.

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын үед Монгол Улсын Засгийн газраас болон Улаанбаатарт хэрэгжүүлж буй бүх л мега төсөл, их мөнгөний эргэлт дээр Хятадын компаниуд эзэн суух болсон. Гадаадын хөрөнгө оруулалт нэг улсын халаасанд орох нь үндэсний аюулгүй байдалд асар эрсдэлтэй. Тэр тусмаа Харбины гэрээнд тусгаснаар Тавантолгойн Бортолгой, Онч хараа гэх хоёр орд дээр хятадууд олборлолт, экспортоо дангаараа хийхээр болсон гэвэл..!

Женко.Баттулгын барьсан мухар төмөр замыг холбох Гашуунсухайтын хил холболтын хөлсөнд дээрх хоёр ордоос 30%-ийн хямдралтайгаар 247 сая тонн нүүрсийг 16 жилийн туршид олборлох, экспортод гаргах эрхийг УИХ-ын тогтоолоор “Чайна энержи”-д өгсөн. Тухайн үеийн УИХ-ын дарга нь Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ байсан агаад уг тогтоолыг парламентаар 2-хон өдрийн дотор хэлэлцэж баталсан байдаг.

Тэгэхээр Бортээгийн ордыг хятадуудад нээлттэй тендерээр өгчихвөл Монголыг тэжээдэг нүүрсний ганц орд бүхэлдээ шахуу Хятадын мэдэлд очих болно. Ингэвэл Монголын үндэсний компаниуд өрсөлдөөнд шахагдаж, дампуурлаа ч зарлаж мэднэ.

Иймээс л Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой”-н менежментэд өгөх нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалах бодлого болно гэж үзсэн бололтой. Үндсэндээ уурхайн том төслүүд Монголд зөвхөн эдийн засгийн шийдвэр байдаггүй, улс төрийн шийдвэр болж хувирдаг нь ч үнэн юм.

“Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд эргэн ирсэн Бортээгийн ордтой холбоотой бодит зүйл нь төсөл төрийн өмчит компанид шилжиж, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор хэрэгжинэ гэвэл мөнөөх засаглалын ил тод байдал, албан тушаалтнуудын ашиг сонирхол, авлига, хулгайн талаарх асуудал ахин давтагдах магадлалтай юу гэх асуулт тавигдаж таарна. Монголд, төрийн өмч хулгайн өмч болоод дуусдаг олон жишээ, олон баримт бий. Тэр тусмаа “Эрдэнэс Тавантолгой” дээр хамгийн их хулгай, дээрэм явагдсан нь өдгөө ил тод болсон. Нүүрсний хулгай тус орд дээр 40 их наядаас 400 их наяд хүртлээ томорсон, Ардын намын анд найзууд (Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг) нүүрс хулгайлсан хэргээр шүүхээс зарим нь ял авч, зарим нь хуулийн байгууллагад яллагдагчаар татагдсан.

Монголын нүүрсний 8 жилийн экспорттой тэнцэх хэмжээний, сул коксжих буюу хамгийн эрэлт ихтэй нүүрсний нөөцтэй Бортээгийг “Эрдэнэс Тавантолгой”-н менежментэд өгөхөөр нэгэнт шийдвэрлэсэн юм бол тус компанийн дансыг шилэн болон мөн олон нийтийн хяналт оруулахад анхаарах ёстой.

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах ажлыг хийхгүй бол анд найзуудын авлига, хулгайн үүр овоохой хэвээр үлдэж мэднэ.

Нүүрсний гол хулгайч нар нь Төрийн ордонд байгаа цагт IPO гаргаж байж авлига, хулгайгаас “Эрдэнэс Тавантолгой”-г чөлөөлөх юм. Энийг хийхэд Ерөнхий сайд Н.Учрал, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр нараас ихээхэн эр зориг бас багагүй эрүүл ухаан шаардагдана.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20