НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ч.Хүрэлбаатар: Хулгайчаас салж чадаж байгаа бол зөв замд орж байгаа юм байна
МЭДЭЭ

Ч.Хүрэлбаатар: Хулгайчаас салж чадаж байгаа бол зөв замд орж байгаа юм байна

2026 оны 4-р сарын 9
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ардчилсан намын 18 дугаар Их хурал гялгар, цалгар болсон. Гэхдээ Их хурлынхаа үеэр гомдол, шүүмжлэл хэлэх хүмүүс цөөнгүй байв. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан агаад УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой шүүмжлэлийг хэлж, улс төрийн зам мөр салж буйгаа зарласан. Тэрбээр “Би Х.Баттулга гишүүнтэй олон жил хамтран ажилласан. Гэхдээ сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас болоод түүний дарамтад орсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахгүй гэж кноп дарахыг Х.Баттулга дарга надаас шаардсан. Би бүлгийнхээ шийдвэрийг дагана гэхэд “Үгэнд ор, үгүй бол Баянхонгорт байхгүй болгоно” гэсэн. Үүнийг манай намын дарга нар ч мэдэж байгаа. П.Нүрзэд ч мэднэ. Баянхонгорын Ардчилсан намын дотоод сонгууль маш хууль бус болсон. Баримт нотолгоог нь гаргаж өгсөн. Нэг хүнийг 3 сая төгрөгөөр худалдаж авсан” болохыг намынхаа төлөөлөгчдөд дуулгасан. УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханы шүүмжлэлтэй холбоотойгоор Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нүүр номдоо “Хулгайчаас салж чадаж байгаа бол зөв замд орж байгаа юм байна” гэж жиргэсэн. Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бол Женко.Баттулгын Засгийн газар байсныг түүний хамтран зүтгэгчид ийнхүү нотлох болсон юм.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 16 жилийн дараа Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлал юм.

Oct 19, 2026

Хөгжлийн банк Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олгож байна

Хөгжлийн банк Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олгож байна

Г.Уянга: НЗДТГ-аас нэр бүхий тролл иргэдийг цалинжуулж байсан гэв

Г.Уянга: НЗДТГ-аас нэр бүхий тролл иргэдийг цалинжуулж байсан гэв

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа