НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Deal: Pizza hut сүлжээг $2.7 тэрбумаар зарна
АНАЛИЗ

Deal: Pizza hut сүлжээг $2.7 тэрбумаар зарна

2026 оны 6-р сарын 17
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Yum! вrands компани санхүүгийн хүндрэлтэй тулгараад байсан Pizza hut сүлжээгээ $2.7 тэрбумаар (2 тэрбум фунт стерлинг) худалдахаар болсноо албан ёсоор зарлалаа.

Хувийн хөрөнгө оруулалтын LongRange capital компани тус брэндийн Хятадаас бусад бүс нутаг дахь салбаруудыг $1.5 тэрбумаар худалдаж авахаар болсон. Тэгвэл Yum China holdings компани Хятад дахь үйл ажиллагааг нь $1.2 тэрбумаар өөрийн болгож байна.

"LongRange" болон Yum China нь Pizza hut үйл ажиллагааг цаашид амжилттай авч явж чадна гэдэгт итгэл төгс байгаагаа Yum! brands-ийн гүйцэтгэх захирал Крис Төрнер мэдэгджээ.

Америкийн түргэн хоолны соёлын бэлгэ тэмдэг болсон Pizza hut ийнхүү урт хугацааны хүндрэлтэй үеийг туулсны эцэст шинэ эзэдтэй болж байна.

Yum! brands нь АНУ дахь салбаруудынх нь борлуулалт хэдэн улирал дараалан буурсны улмаас 2025 оны 11 дүгээр сард тус брэндийг худалдах боломжийг судалж байгаагаа анх зарлаж байсан юм. АНУ-ын зах зээл нь тус сүлжээний нийт борлуулалтын 40 хувийг бүрдүүлдэг тул маш чухалд тооцогддог.

Pizza hut нь эдийн засгийн томоохон хүндрэл амсах болсонд Domino's, Papa john's, "Little caesars зэрэг өрсөлдөгч сүлжээнүүдийн ширүүн тэмцэл голлон нөлөөлжээ. Инфляцын түвшин өндөр хэвээр байгаа энэ үед тэдгээр өрсөлдөгчид хэрэглэгчдийг татахын тулд үнээ эрс хямдруулж, түрэмгий бодлого баримталсан байна.

Түүнчлэн дунд хэмжээний бүс нутгийн сүлжээнүүд ч зах зээлээс нь хумсалж эхэлжээ. Эдгээр жижиг, илүү уян хатан түргэн хоолны өрсөлдөгчид "пиццаны дайн" гэж нэрлэгдэх болсон зах зээлд хэрэглэгчдийн өөрчлөгдөж буй зуршилд илүү хурдан зохицож чадсан байна.

Үүний зэрэгцээ гуравдагч талын хүргэлтийн аппликейшнүүд эрчимтэй хөгжсөн нь зах зээлийг маш олон төрлийн шинэ сонголтоор дүүргэж, Pizza hut-ийн түүхэн давуу талыг сааруулжээ.

Pizza hut-ийг анх 1958 онд Канзас мужийн Уичита хотод ах дүү хоёр байгуулж байжээ. Харин 1977 онд "PepsiCo" компани худалдаж авсан бөгөөд улмаар 1997 онд одоогийн Yum! Brands болон бие даан үйл ажиллагаагаа явуулах болсон байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Yum! нь Pizza hut-ийн Их Британи дахь салбаруудыг худалдаж авсан юм. Энэ нь тус улсын хоолны газруудыг ажиллуулж байсан DC London pie компани дампуурлаа зарласны дараа болсон үйл явдал юм. Санхүүгийн дампуурлын улмаас анх 68 зоогийн газар хаагдаж, 1200 гаруй ажлын байр эрсдэлд орсон байв. Харин “аврах” хэлцлийн хүрээнд 64 орчим зоогийн газрыг авч үлдэж чаджээ.

Pizza hut бол дэлхийн хамгийн алдартай зоогийн газрын брэндүүдийн нэг бөгөөд Yum!-ийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүргээр нь бид бахархдаг" гэж Төрнер нэмж хэлэв.

Хүндрэлтэй байгаа энэхүү салбараа бүхэлд нь худалдсанаар Yum! brands компани өөрийн үндсэн брэндүүд болох KFC болон Taco bell-д хөрөнгө, санхүүжилт, нөөц бололцоогоо чиглүүлж, үйл ажиллагаагаа оновчтой болгохыг зорьж байна.

LongRange capital болон Yum China компаниудтай хийх эдгээр хэлцлүүд нь зохицуулах байгууллагуудын албан ёсны зөвшөөрлийг авсны үндсэн дээр 2026 оны гуравдугаар улиралд багтан бүрэн дуусах төлөвтэй байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20