НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эцэст нь эвдэрхий тэвштэйгээ үлдэв ээ, О.Цогтгэрэл ээ!
АНАЛИЗ

Эцэст нь эвдэрхий тэвштэйгээ үлдэв ээ, О.Цогтгэрэл ээ!

2026 оны 4-р сарын 10
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Ардчилсан намын хөндий хоосон гялгар, цалгар Их хурал хүндээ хүрсэнгүй. Гоёлын наадам шиг гялтгар тайзан дээрээс нь Ардчилсан намын дотоод сунгаа булхай, луйвраар дүүрэн байсныг үг хэлсэн хүн болгон шүүмжилсэн. УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан Баянхонгорын дотоод сонгуулийг Х.Баттулга хэрхэн будилаантуулсныг ил тод шүүмжилж, нэг мөр зам салж байгаагаа намын Их хурлынхаа төлөөлөгчдөд зарласан.

“Шинэ тэмүүлэл” нэртэй Ардчилсан намын Их хурлын гол утга санаа, ирээдүйн зорилго чухам юу байсныг ч иргэд ойлгосонгүй. Зүй нь Ардчилсан нам аль зүгт явж байгаагаа олон нийтэд таниулах байтал олноос онцгой гялгар харагдахад л Их хурлын үйл ажиллагаа нь чиглэв.

Ингэлээ гээд ялалт ирнэ гэсэн үг бас биш юм. Их хурлаараа Үндэсний бодлогын шинэ хороогоо батламжилж, харин өчигдөр (2026.04.09) Төрийн ордонд тус намын шинэ ҮБХ таван дэд дарга болон намын Ерөнхий нарийн бичгийн даргаа тодруулахаар хуралдсан боловч Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн “Алтан загасны эмгэн” шиг шуналаас болж, сөрөг хүчин дээрээ ч, дундаа ч, доороо ч хагаралд орох эрсдэлд хүрлээ.

Ардчилсан намын даргаар сонгогдохдоо О.Цогтгэрэл бүлгийн даргаа Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн даргаа С.Баярцогтод өгнө гэж тохирсон байна. Атал Их хурлынхаа дараагаас амалсан тохиролцооноосоо урваж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар нийгэмд байтугай, улстөрд, улстөрд байтугай намдаа огт танигдаагүй, өөрийн хуулийн зөвлөх Д.Амарбаясгалангаа зүтгүүлсэн боловч олны дэмжлэг авч чадаагүй унасан. Үүнийхээ дараа өөрийнхөө эдийн засгийн зөвлөх А.Батпүрэвийг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар зүтгүүлэхээр оролдсон ч ҮБХ-ныхон нь хүлээж аваагүй аж.

Тиймээс тус намын томилгоо ҮБХ дээрээ гацаж, “Морьтон” гэх наяад оны залуусаас Н.Алтанхуягийн фракц болох П.Гантулгыг зүтгүүлэх болсон байна. Тэгвэл Ардчилсан нам ахиад Алтангадаст очиж мэдэхээр байгаа юм. Учир нь, О.Цогтгэрэл өмнө нь Н.Алтанхуягийн зөвлөх байсан. Тэгвэл бас нэг зөвлөх Б.Ган-Очир нь нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон. Дээр нь Н.Алтанхуягийн бараг хамаатан садан шахуу П.Гантулгыг томилбол АН-д Н.Алтанхуягийн дарангуйлал тогтож байна гэсэн үг.

ҮХБ-ны үеэр С.Баярцогт намын нөхөддөө хандаж, өнгөрсөн хугацаанд юу болсныг ил тодоор илэрхийлсэн. Тэрбээр “Миний пиарыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийдэг. Амжилттай хийсний уршгаар намайг шууд яллаж, шоронд хүртэл хийсэн.

Энэ нам ялахын тулд эв нэгдэлтэй байх ёстой. Нэг фракц бүх удирдлагыг авч болохгүй. Одоо манай намын удирдлагад таван хүн бий. Дөрөв нь нэг фракцынх. Намын дарга, бүлгийн дарга нь нэг хүн. Нийслэлийн АН-ын дарга мөн нэг фракцынх. О.Цогтгэрэл намын дарга болоход би дэмжсэн. Гэхдээ та "Нэг Монгол" фракцыг төлөөлж гарч ирлээ. Би таныг дэмжинэ. Ерөнхий нарийн бичгийн даргаараа "Гранд Монгол" гээд өөр фракцаас хүн аваарай. Олон залуу бий гэж хэлсэн. Учир нь энэ ялалтын суурь юм" гэснийг ҮБХ-ныхон нь алга ташин дэмжжээ.

О.Цогтгэрэлийн хувьд өнөөдрийг хүртэл бүлгийн даргаа өгөөгүй яваа. Сүүлдээ түүний "Алтан загасны эмгэн" шиг шунал хүсэл арай гэж эвлэрсэн Ардчилсан намыг хагалаж, бутаргаж эхэллээ. Учир нь, Ардчилсан намын зарим гишүүд “Онц Их хурал”-аа хийж, О.Цогтгэрэлийг огцруулах ёстой гэх зарчмын шаардлага дээр нэгдсэн. О.Цогтгэрэлийн хувьд бүлгийн даргаа өгөхгүй гэсэндээ цөөнхийн дарга бүлгээ удирддаг гэх марзан тайлбарыг Э.Бат-Үүл, Ч.Лодойсамуу нараар хэлүүлэх болсон. Гэвч үнэндээ Монголын парламентын түүхэнд О.Цогтгэрэл шиг бүлэг болон намын даргаа хамтад нь хийж ирсэн давхар дээлтэй дарга байгаагүй. Ардчиллаар овоглодог АН-д байтугай МАН-д ийм шуналтай дарга байгаагүй. Ардчилсан нам 42 суудалтай сөрөг хүчин. Тус нам 8 хүнтэй бүлэг байх үед ч С.Эрдэнэ дарга ч давхар дээлтэй байгаагүй.

Эцэст нь зөвлөхөд, ингэж хүн хэт шунахын хэрээр эмгэн эвдэрхий тэвштэйгээ үлддэг. Үлгэрээс авах юм их бий, сурах юм их бий.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20