НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эмгэнэл: Монголын парламент галзуугийн тасаг болжээ
АНАЛИЗ

Эмгэнэл: Монголын парламент галзуугийн тасаг болжээ

2026 оны 9-р сарын 9
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Японд парламентын гишүүдтэйгээ хариуцлага тооцох тогтолцоо нь маш өндөр ёс зүйн стандарт болон хатуу хуулийн зохицуулалт дээр тогтдог. Тэнд ёс суртахууны хариуцлага зөвхөн хуулийн шийтгэл бус, улс төрийн соёл, нэр хүндийн асуудал болж хувирдаг. Германд хууль тогтоогч өөрөө хуулиас дээгүүр байж болохгүй гэсэн зарчим үйлчилдэг. Өмнөд Солонгост иргэдээ доромжилсон, элдвээр хэлсэн улстөрчийг 5 хүртэлх жилээр хорих, эсвэл 10 сая хүртэлх воноор торгох заалттай. Харин үндэсний эв нэгдлийн эсрэг үг хэлсэн бол гишүүний бүрэн эрхийг нь цуцлаж, хуулийн хариуцлага хүлээлгэдэг.

Харин Монголын парламентын гишүүд халдашгүй дархан эрхийн ард хулгай хийнэ, авлига авна. Ард иргэдийнхээ эв нэгдлийн эсрэг үг-үйлдэл үзүүлнэ. Гадны парламентад ёс зүй нэгд бол Монголын парламентаас ёс суртахуун хайгаад ч олохгүй. Галзуу хүнд эрх мэдэл атгуулбал төр "галзуугийн эмнэлэг", нийгэм түүний туршилтын талбай болон хувирдаг. “Бүх амьтан тэгш эрхтэй" гэх манай улстөрчдийн амны уншлага болсон хоосон тунхаг төрийн ордны хаалгаар ороод л "гахайнууд илүү тэгш эрхтэй" болж өөрчлөгддөг. Ганц галзуу хүүхний үг-үйлдэл Монголын парламентыг галзуугийн эмнэлэг, гахайн хороо цаашаа болгож байна.

Парламентын гишүүдийн халдашгүй дархан эрх нь парламентын гишүүн чуулганы болон байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үг, дэвшүүлсэн байр суурь, өгсөн саналынхаа төлөө хуулийн (эрүүгийн болон иргэний) хариуцлага хүлээхгүй гэсэн зорилготой болохоос үндэсний эв нэгдлийг бусниулах, нийгмийн аюулгүй байдалд халдах эрхтэй гэсэн үг биш.

Хэрэвзээ хуулийн засаглалтай, төр засагтай улс мөн бол Монголын парламентаас ёс суртахуун нэхэх, шаардах цаг болжээ. Үгүй бол дурын галзуучууд төрийн ордонд орж, улс орныг утгаар нь галзууруулах нь холгүй байна.

Үнэндээ “Монгол Улс Хятадад дагаар орох ёстой” гэж хэлсэн иргэн С.Молор-Эрдэнээс илүү Монгол Улсын эв нэгдэл, Үндэсний аюулгүй байдлын эсрэг үргэлж ажилласаар байгаа хууль тогтоогчидтой хуулийн хариуцлага хамгийн нэгд ярих ёстой юм. Тэгж байж л Монголд хуулийн засаглал тогтоно.

Түүнээс хууль тогтоох байгууллагад байхгүй ёс зүйг гудамжнаас, хууль тогтоогчдод байхгүй ёс суртахууныг иргэдээс нэхэх нь утгагүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа гэгч сүүлийн үед үндэсний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эсрэг ажиллагааг идэвхжүүлэх болсны ард хэний ямар ашиг сонирхол, хаанахын хүсэл зорилго байгаа вэ гэдгийг зүй нь Монголын цагдаа, тагнуулынхан шалгаж тогтоох ёстой юм.

Төр нь зэрлэгших юм бол нийгэм бүхэлдээ зэрлэгшинэ. Өнөөдөр Монголын нийгэмд сэтгэл сэрдхийлгэм, харгис, хүйтэн, онц ноцтой гэмт хэрэг гарч буйн үндсэн шалтгааныг галзуугийн эмнэлэг болсон УИХ-аас хайхад хүрч байна. Өөрөөр хэлбэл, улстөрчид хуулиас дээгүүр аашилж, нийгмийн аюулгүй байдалд халдаж эхэлбэл иргэдийн дунд "Хууль зөвхөн жирийн иргэдэд л үйлчилдэг" гэх бухимдал үүснэ. Энэ нь хууль дээдлэх ёсыг унагаж, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хууль бус аргаар хамгаалах, гэмт хэргийн бүлэглэлүүдийн нөлөө нэмэгдэх, нийгэм даяараа анархизм руу гулсах эрсдэлтэй.

Дотоодын нийгмийн аюулгүй байдал суларч, талцал гүнзгийрэх тусам гэрийн гадаах геополитикийн болон аюулгүй байдлын дарамт нэмэгддэг. Гибрид довтолгоонд өртөмтгий болдог. Дотооддоо бутарсан, төрдөө итгэдэггүй нийгэм гаднын нөлөөлөлд хялбар автаж, тусгаар тогтнолд заналхийлэх эрсдэлтэй.

Тиймээс толгой дээр заларсан галзуучуудаа цэгцлэхгүй бол Монголын нийгэм бүхэлдээ галзуугийн эмнэлэг болж хувирах нь байна шүү!

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна