НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэм дуусгавар боллоо
АНАЛИЗ

“Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэм дуусгавар боллоо

2025 оны 10-р сарын 14
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долдугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон.

Бүрэн эрхт төлөөлөгчийн баг борлуулалт, экспорт, тээврийг оновчтой зохион байгуулж ажилласны үр дүнд сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин, биржийн тээвэрлэлтийг 2 дахин, экспортыг 1.3 дахин, орлогыг 1.3 дахин, олборлолтыг 1.2 дахин нэмэгдүүлсэн амжилттайгаар онцгой дэглэмийн хугацаа 2025 оны аравдугаар сарын 8-ны өдрөөр дуусгавар болж байна.

Сүүлийн гурван сарын хугацаанд нийт 81 удаагийн биржийн арилжааг амжилттай хийж 392.8 сая ам.долларын үнийн дүнтэй 7.1 сая тонн нүүрс биржээр арилжааллаа. Биржийн арилжааг зохион байгуулахдаа үнслэг, дэгдэмхий гэх мэт чанараас шалтгаалж үнийн ангилалтай арилжаалдаг болсон. Ингэснээр нүүрсний чанараас шалтгаалсан маргаантай асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм.

Зогсонги байдалд байсан биржийн 29 гэрээний хэрэгжилтийг хангуулж 15 гэрээг шийдвэрлэж, 7 гэрээний хэрэгжилт үргэлжилж байна. Гэрээний хэрэгжилтийг хангуулахдаа нүүрсний үнэ өндөр байсан үеэр тооцож, компанид орж ирэх орлогын хэмжээг бууруулахгүй байх нөхцөлөөр хэлэлцээр хийлээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК  2025 оны нэгдүгээр сард өөрийн техник хэрэгслээр  Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинэ уурхайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож байгаатай холбогдуулан 15 жилийн түүхэнд анх удаа шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг есдүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбар уурхайд зохион байгуулсан. Тус арга хэмжээнд ирсэн БНХАУ-ын худалдан авагч компаниудад уурхайн үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүний мэдээллийг танилцуулж санал болгосон.  Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас олборлосон сайн чанарын 1/3 коксжих нүүрсний анхны арилжаа  аравдугаар сарын 6-ний өдөр  амжилтай болж 160 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг 15.2 сая ам.доллароор Гашуунсухайт-Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалсан. 

Мөн аравдугаар сарын 6-ны өдөр компанийн түүхэнд анх удаа БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр 6.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний арилжааг амжилттай хийж БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэллээ.

Ийнхүү онцгой дэглэмийн хугацаанд нүүрсийг сорчлон борлуулахгүй байх бодлого баримталж 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлсэн. Хэдийгээр коксжих чанаргүй нүүрс борлуулсан ч компанийн ашиг, борлуулалт, экспорт, тээвэр бүгд өссөн үзүүлэлтэй байгаа нь компанийн бодлого үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо сайжирсны үр дүн гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн Засгийн газарт тайлагналаа.

Есдүгээр сард хамгийн өндөр буюу 3,2 сая тонн нүүрс экспортлов 

Онцгой дэглэмийн хугацаанд компанийн экспортыг үе шаттайгаар нэмэгдүүлэв. “Чайна энержи” группийн ачилтыг 5 дахин, урт хугацааны гэрээт компанийн ачилтыг 30 хувиар, биржийн гэрээний ачилтыг 7 дахин, биржийн гэрээний экспортыг 8.1 дахин нэмэгдүүлж Монгол Улсад орж ирэх валютын мөнгөн урсгалыг нэмэгдүүлж ажиллалаа.

Түүнчлэн онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний экспортыг нэмэгдүүлж 2025 оны 07 дугаар сард 1.9 сая тонн, 08 дугаар сард 2.7 сая тонн, 09 дүгээр сард 3.2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортоллоо. Есдүгээр сард экспортолсон нүүрсний хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр экспортын үзүүлэлт болсон нь онцгой дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын онцлох үр дүн байлаа.

Уурхайн техникийн бэлэн байдлыг 82 хувь болгож өсгөв

Онцгой дэглэм тогтоохоос өмнө уурхайн техникийн бэлэн байдал 56 хувьтай байсан бол техникийн бэлэн байдлыг 26 пунктээр нэмэгдүүлж 82 хувь болголоо. Техникийн бэлэн байдал нэмэгдсэнээр уулын ажлын бүтээмж нэмэгдэх, уурхайн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явах боломж бүрдэж байгаа юм.

Мөн Онцгой дэглэмийн хугацаанд ТНАЛТ төсөлд үүссэн асуудлыг бүрэн шийдвэрлэж нүүрсний ачилтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ. Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлэхтэй холбоотой холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

 

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20