НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сунгаанд горилж явна
АНАЛИЗ

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сунгаанд горилж явна

2026 оны 9-р сарын 7
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Жил хүрэхгүй хугацааны дараа монголчууд шинэ Төрийн тэргүүнээ сонгоно. У.Хүрэлсүхийн орыг хэн залгамжлах вэ гэсэн таамаглал ч хэвлэлээр багагүй сэвэгдэж байна. Зарим нь өөрийгөө сэвүүлж, зарим нь хэн нэгнийг зорилготойгоор сэвүүлж буй нь ч тодорхой. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн суудал ганц, горилогчдын тоо цөөнгүй. Тавин нас хүрсэн улстөрч болгон цээжиндээ эмээлтэй хазаартай морь сойгоод давхиж яваа нь худлаа биш.

Хуульд зааснаар парламентад суудалтай 5 нам тавуулаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй. Гол сунгаа МАН, АН-ын дунд болно гэж тооцож байх шиг. Гэхдээ 2021 оны  сонгуулиар ХҮН намаас нэр дэвшсэн Д.Энхбат багагүй санал зулгаасныг бас бодох хэрэгтэй.

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэжгээд хүний нэр хэвлэлээр гарах болсон. Тэгвэл Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөхөөр асар их амбицлаж яваа. Тэр ч бүү хэл UBS фракцынхныг цуглуулан энд тэнд сэмхэн уулзалт хийх болсон гэнэ.

Ерөнхийлөгчийн сонгуулиас болоод Ардчилсан нам дахь UBS фракцынхан хоорондоо “тангараг тасрах” шахуу болсон байна. Учир нь, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой яваагаа Д.Дорлигжав О.Цогтгэрэлд дуулгаж, багагүй шахалт үзүүлснээс болоод тэд хоорондоо муудалцсан гэх. Н.Алтанхуягийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ хамгийн түрүүнд зарласан. Л.Гантөмөр ч мөн өөрийн амбицаа ил тод илэрхийлсэн. Гэхдээ намын дарга О.Цогтгэрэлийн зүгээс хэнд нь ч хариу өгөөгүй шалтгаан нь өөрөө нэр дэвших бодолтой байгаа бололтой. Үүнээс болоод Н.Алтанхуяг гишүүн О.Цогтгэрэлдээ асар дургүйцэх болсон байна.

Д.Дорлигжавын хувьд О.Цогтгэрэлийг намын дарга болгохдоо Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө явах давхар бодолтой байсан бололтой. Тиймээс О.Цогтгэрэлээс дэмжлэг авч чадахгүйгээ ойлгосон уу, Женко.Баттулгаас Ерөнхийлөгчийн сунгаанд дэмжиж өгөхийг хүссэн гэх. Гэхдээ АН-д Женкогийн нөлөө хэдийнэ суларсан. Тиймээс Д.Дорлигжавын мөрөөдөл их санасан газар хоосон хонохын үлгэр болж мэдэх юм.

Ямартай ч тэрбээр өөрийнх нь үгнээс гөжих болсон О.Цогтгэрэлийн эсрэг ажиллагаа далдуур, сэм өрнүүлэх болсон нь UBS фракцаа цуглуулж, нэгэн цагийн “хуурай дүүгээ” баахан матсан сурагтай. Ийнхүү МАН-д Ерөнхийлөгчийн сонгуулийн зодоон ил өрнөж байгаа бол АН-д далд явагдаж байна.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр авч болохгүйг сануулах эдийн засгийн эффектүүд!

Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр авч болохгүйг сануулах эдийн засгийн эффектүүд!

Х.Нямбаатар хотын дарга байхдаа нийслэлийн торгууль, татварыг 2-10 дахин нэмсэн

Х.Нямбаатар хотын дарга байхдаа нийслэлийн торгууль, татварыг 2-10 дахин нэмсэн

Эдгээр ажилчид хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь ажлыг булааж мэдэх роботуудыг сургахад тусалж байна

Эдгээр ажилчид хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь ажлыг булааж мэдэх роботуудыг сургахад тусалж байна