НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль зүй, дотоод хэргийн салбарынхантай уулзлаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль зүй, дотоод хэргийн салбарынхантай уулзлаа

2026 оны 5-р сарын 14
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Өнөөдөр \2026.05.14\ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар хууль зүй, дотоод хэргийн салбарынхантай уулзлаа.

Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, эв нэгдэл, амар амгалан хөгжил дэвшлийг сахин хамгаалах амин чухал үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулж буй салбарын бие бүрэлдэхүүн, ажилтан, алба хаагчдадаа талархал илэрхийлээд салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд эрх зүйн орчныг илүү тодорхой, хэрэгжихүйц болгон сайжруулахад онцгой анхаарч “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг эхлүүлсэн талаар онцоллоо.

  Мөн тэрээр, салбарын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бий болгох, хар тамхи, цахим гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд онцгой анхаарч байгаагаа дурдлаа.

  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнгөрсөн таван жилд хийсэн ажил, хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Түүнчлэн салбартаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардуулж, Эзэн Богд Чингис хааны Эш хөргийг дурсгал болгон гардуулав.

“Гавьяат хуульч” цолоор

 ШШЕГ-ын Ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Р.Пүрэвжав

 ЦЕГ-ын Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун

“Гавьяат тээвэрчин” цолоор

Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн ахмад жолооч, ахлах ахлагч Ү.Сэргэлэн

“Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга

 “Гавьяат жүжигчин” цолоор

ШШГЕГ-ын харьяа Хорих ял эдлүүлэх албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Болормаа нар шагнууллаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор

ШШЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Даваа

ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүү, татварын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Д.Энхсайхан

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Даваажав

УСА-ны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан

Цэргийн гавьяаны одонгоор

ШШЕГ-ын харьяа Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Отгонбаяр

ШШГЕГ-ын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хурандаа П.Даваабаатар

ШШГЕГ-ын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын нярав, ахлах ахлагч Л.Мөнхсоёл

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ахлагч Г.Ганбаяр

Цэргийн хүндэт медалиар

ХХЕГ-ын боомтын аюулгүй байдлын офицер Б.Ганбаяр

ШШГЕГ-ын харьяа Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтсийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Н.Даваадорж

Хилийн цэргийн 0218 дугаар ангийн Ахлах шалгагч Б.Уянга

ШШЕГ-ын Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч О.Гүнбилэгт

Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбарын Эртний цуурай хамтлагийн хөгжмийн найруулагч Г.Мягмардорж нар тус тус шагнагдлаа.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн шинэ цахим хуудас нь зах зээлийн бодит цагийн мэдээлэл, хөрөнгө оруулагчийн заавар, IPO, компанийн тайлагнал, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч төвтэй нэг бүтэц дор нэгтгэн хүргэж байна.

Aug 21, 2026

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20