НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хууль, шүүхийнхнээс асууя: Х.Нямбаатарын араас хууль хэзээ хүрч очих вэ?!
АНАЛИЗ

Хууль, шүүхийнхнээс асууя: Х.Нямбаатарын араас хууль хэзээ хүрч очих вэ?!

2026 оны 9-р сарын 18
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Хэрэв Сөүл хотын дарга төсвийн мөнгөнөөс хулгайлсан бол иргэдээ дарамтлаад суух биш эсрэгээрээ өөрөө хуульд дуудагдах байлаа. Хэрэв Бээжин хотын дарга авлигын хэрэгт холбогдсон бол Канадаас хэрүүл хийгээд суух биш эсрэгээрээ шоронд нүглээ наминчлаад сууж байх ёстой байв. Харин Монголд даргын хууль бус, хулгай, хуудууг илчилсэн иргэн нь хууль, шүүхэд дуудагдаад сууж байна. Задарсан нь засаглана гэж үүнийг л хэлнэ. Учир нь, Х.Нямбаатар аархуу байна. Ард иргэдээ айлган, дарамталж байна.

Тэрбээр хотын дарга байхдаа нийслэлийн гудамж талбайн чулуун хавтан болон хашлагыг шинэчлэх нэрээр мөнгө угаасан байж болзошгүй баримтууд дэлгэгдсэн. Нэг бүр нь 120 төгрөгийн үнэтэй хашлага/боржуур/-ыг солихдоо төсөвт өртөгийг дөрөв дахин нэмэгдүүлсэн гэх 53.9 тэрбумын асуудлыг нийслэлийн Төрийн аудитын газраас илрүүлжээ. Аудитын байгууллагын уг дүгнэлтэд нийслэлийн Засаг даргын /Х.Нямбаатарын/ удаа дараагийн захирамжуудаар төслийн төсөвт өртөг, нэр байршлуудыг дур мэдэн өөрчлөн тогтоогдсон гэжээ.

Түүнчлэн нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт” төслөөс өөрийн туслах асан, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын хамаарал бүхий компанид ₮200 тэрбумыг авч өгсөн баримт ил болсон. Тэгвэл түүний нэгдүгээр орлогч Т.Даваадалай ₮6.6 тэрбумыг авсан талаар АТГ мэдээлсэн. Энэ бүхэн экс дарга Х.Нямбаатарын нүднээс далдуур өрнөсөн гэвэл захын тэнэг ч итгэхгүй.

Тэрбээр Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхдээ ч хууль зөрчин, хулгай хийсэн байж болзошгүй хэд, хэдэн баримт, нотолгоо Төрийн ордонд болсон сонсголоор ил болсон юм.

Нэгдүгээрт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй байхад ажил эхлүүлсэн гэх зөрчилтэй. Үүнээс болж холбогдох яамны сайд нь төслийн ажлыг түр зогсоож, уг зөрчилд арга хэмжээ авч байв. Хоёрдугаарт, ус ашиглахтай холбоотой зөвшөөрөл, гэрээний асуудал хөндөгдсөн. Мөн Ойн тухай хуулийн шаардлага зөрчсөн байж болзошгүй баримт ч ил болсон билээ.

Гуравдугаарт, төслийн үнэ анхны төсөвт өртгөөсөө 4 дахин өссөн. Анх ₮594.8 тэрбумаар тооцогдож байсан төсөвт өртөг 2024 онд ₮916.3 тэрбум болсон. Харин 2025 онд ₮1.9 их наядын тендер зарласан бөгөөд энэ хэмжээний төсөв тухайн үед эрх бүхий байгууллагаар бүрэн баталгаажаагүй байсан гэж аудитын мэдээлэлд дурдсан байна. Удалгүй урьдчилсан тооцоогоор төсөл ₮2.3 их наядад хүрсэн. Өөрөөр хэлбэл, хоёрхон жилийн дотор төслийн өртөг хэд дахин нэмэгдсэн гэсэн үг. Гэхдээ 2.3 их наяд бол сүүлчийн тооцоо биш цаашид өсч болзошгүйг Т.Даваадалай байнгын хорооны хурал дээр “байцаагдах”-даа хэлж байсан билээ.

Дөрөвдүгээрт, тендерийн баримт бичиг, оролцогчдын шаардлага хангасан эсэхтэй холбоотой асуудлууд мөн сонсголын үеэр хөндөгдсөн. Төслийг хэрэгжүүлэгчээр шалгаруулсан Хаоюань компани нь иргэдийг төөрөгдүүлсэн олон нэртэй. Жишээлбэл, ₮2.3 их наядын өртөгтэй тендерт анх “China Hyway Group Limited” компани шалгарсан байдаг. Улмаар уг компани Монголд үйл ажиллагаа явуулахдаа “Хятадын Хаоюань групп” ба “Хаоюань женерал констракшн” ХХК, Хонконгийн “ХаоЮань групп” ХХК гэх нэрээр солигдон гарч ирсэн нь Х.Нямбаатарын мөнгө угаах, хулгай хийх арга заль байж болзошгүй байгаа. Учир нь, төслийн урьдчилгаанд нийслэлээс 500 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Ингэхдээ ахиад компанийн нэр нь өөрчлөгдчихсөн.

БНХАУ-ын “ХаоЮань женерал констракшн” ХХК руу 2025 оны 8 дугаар сараас 2026 оны 2 дугаар сар хүртэл 500 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн. Үндсэндээ өнөөх тендерт шалгарсан “ХаоЮань групп”-ийн охин компани гэх ч үйл ажиллагааны чиглэлд тендерийн бичиг баримтад дурдсан авто зам, замын байгууламжийн ажил гүйцэтгэх тухай огт байхгүй. Зөвхөн тендерийн мөнгө авах зориулалтаар Монгол Улсад байгуулсан компани байж магадгүй аж. Гэхдээ “шилэн данс”-нд 2025 оны “ТОП-10” бэлтгэн нийлүүлэгчийн тэргүүнд “түр данс”-тай гадаадын хөрөнгө оруулагч буюу Монголоос хамгийн их мөнгө авснаараа оржээ.

Иймээс гол асуулт: Даргын хулгайг илчилсэн, шүүмжилсэн, эсэргүүцсэн иргэдээ айлгаж, дарамтлах биш даргын хулгай, луйварт алдсан ₮500 тэрбумын хойноос Монголын хууль, шүүх хэзээ явах вэ?!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна