НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хятадын цахим орчинд ямар сэдэв хориотой вэ?
ШАР МЭДЭЭ

Хятадын цахим орчинд ямар сэдэв хориотой вэ?

2026 оны 1-р сарын 13
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Хэдэн жилийн өмнө ямар сэдэв хориотойг таамаглаж болохоор байсан бол өнгөрсөн онд тааварлахын аргагүй байжээ.

Цахим орчны хяналтаараа манай урд хөрш БНХАУ дэлхийд тэргүүлдэг. Цахим орчны хяналтыг маш өргөн хүрээнд, ихээхэн хүч зарцуулан хийдэг. Бээжингийн бодлогод нийцээгүй, олон нийтийн сэтгэл зүйг тогтворгүй болгох магадлалтай үйл явдлын мэдээ, чөлөөтэй үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн аливаа постыг нэн даруй устгадаг нь хяналтыг хэрэгжүүлдэг гол хэлбэр юм.

China Dijital Times (CDT) гэсэн нэртэй вэб хуудсыг АНУ-д амьдардаг хятад иргэд ажиллуулдаг бөгөөд Хятадын цахим орчинд цацагдаж буй пост, зураг, видео, мемег устгахаас өмнө баримтжуулан архивладаг. Өнгөрсөн 2025 онд Хятадын интернэтэд ямар сэвдүүд хориотой байсан талаар тус сайтын редакторууд тайлагнажээ.

Тэдний тодорхойлсноор хэдэн жилийн өмнө юун тухай бичвэл, эсвэл ямар сэдэв хөндвөл устгагдана гэдгийг таамаглаж болохоор байсан бол өнгөрсөн онд цахим орчинд ямар сэдэв хориотой байгааг тааварлахын аргагүй болсон гэжээ. Хятадын цахим орчны цензур нь иргэний нийгмийн зарим аккаунтыг хянах болон зохисгүй контентийг устгах стратегиас хальж, ямар мэдээлэл нийгмийг хяналтаас гаргаж болох вэ гэдгийг хянадаг машин болон хувирсан гэж тэд дүгнэсэн байна. CDT багийн баримтжуулан архивлаж үлдсэн мэдээлэл нь устгагдсан мэдээллийн багахан хэсэг бөгөөд тэдний таамаглаж байгаагаар барьж авч чадаагүй устгагдсан, бас нийтлэгч өөрөө цензурдаад устгасан контент маш их гэжээ.

2024 оны 12-р сарын 14-нөөс 2025 оны 12-р сарын 10 хүртэл CDT баг нийтдээ 425 контентийг архивласан бөгөөд ингэснээр тэдний нийт архивласан контентийн тоо 2320 болжээ.

2025 онд устгагдсан контентуудыг хэд ангилсан байна. Үүнд,

Нэгд, гэнэтийн осол, гэмтэлтэй холбоотой контентууд:

  • Ганьсу мужийн Тяньшун хотод цэцэрлэгийн хүүхдүүд олноор хоолонд хордсонтой холбоотой контентууд,

  • Хонконгийн Тай По дахь орон сууцны Ван Фук комплексод гарсан гал түймэртэй холбоотой контентууд,

  • Ханчжоу хотын ундны усны хоолойноос эвгүй үнэр гарч байгаа тухай контентууд,

  • Алтны уурхайд дадлага хийж байсан 6 оюутан хүдрийн уусмалтай санд унаж амиа алдсан тухай контентууд,

  • Хурдны галт тэргэнд гацсан зорчигчид, вагоны цонхыг хагалж амиа аварсан тухай контентууд,

  • Гуандун мужид шумуултай тэмцэх нэрээр иргэдийг чирэгдүүлсэн тухай контентууд,

  • Сичуань мужийн Мяньянд фосфатын хордлого байгаа эсэх талаарх контентууд.

Хоёрт, бусдаасаа илүү эрх дарх эдэлдэг хүмүүсийн тухай болон сургуулийн гадуурхалтын сэдэв:

  • Сичуань мужийн Цяньюнд сургуулийн хоолонд хордсон сурагч охин, эцэг эх нь шүгэл үлээсний хариуд охин болон эцэг эхийг нь гадуурхсан талаарх контентууд,

  • Бээжингийн Анагаахын коллежид бугшсан асуудлыг хөндсөн контентууд,

Гуравт, нийгмийн тэгш бус байдлын сэдэв:

  • 800 юанийн цалинг нь барьцаалсанд уурссан эр оёдлын үйлдвэрийг шатаасан талаарх контентууд,

  • Тан династийн үед баячуудын эсрэг гарч байсан “Хуан Чао”-гийн бослоготой төстэй “Баячуудыг идье” уриатай меменүүд,

  • Гуанси мужид “Мерседес” жолоодсон бүсгүй бичиг баримтаа харуулж, бусад машины жолооч өөрт нь зам тавьж өгөх ёстой хэмээн сүрдүүлсэн  бөгөөд сүүлд тодруулснаар үзүүлсэн бичиг баримт нь өөрийнх нь биш байсан тухай контентууд,

  • Австралийн Сидней хотод амьдардаг эрүүгийн 4 гэмт хэрэгт холбогдсон залуу бүсгүй Rolls-Royce Cullinan машинаараа замын осол гаргасан тухай контентууд,

  • Бага орлоготой эрчүүд “Гурван онол”-ын өмнө сөхөрч байгаа тухай олон нийтийн сүлжээгээр цацагдсан бүх контент устгагджээ. “Гурван онол” гэдэг нь нэгд, “Сексийн хувьд дарангуйлагдсан”, хоёрт, “Ажиллах сэтгэлгээ доройтсон”, гуравт, “Android эсрэг Apple” гэсэн хэв шинж байгааг олон нийтийн сүлжээнд хятадууд идэвхтэй хэлэлцжээ.

Дөрөвт, Хятадад үр дагавартай байж болох олон улсын үйл амьдралын мэдээнүүд:

  • Хятадын компанийн барьсан өндөр барилга Бангкоко хотод нурсантай холбоотой контентууд,

  • Непалийн GenZ үеийнхний тэмцэлтэй холбоотой контентууд байжээ.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Английн зохиолч Самуэль Жонсоны хэлсэн “Эх оронч үзэл бол адгийн шааруудын хамгийн сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн алдарт үг байдаг. Эх орончийн баг зүүсэн олон хулгайч, луйварчид эх орноо тонож, эх орноосоо хулгайлсан бодит факт ч олон. Иймээс эх орон, эх оронч гэх үг иргэдэд итгэл төрүүлэхээ болиод удаж байгаа. Товчхондоо, Монголын улс төрд “эх оронч үзэл” нь хэтэрхий хуучирсан концепци, зурагдсан пянз болсон. Тиймээс адгийн шаарууд шинэ зэвсэгтэй болсон нь: Адам Смит, чөлөөт зах зээл ба ардчилал гэх үг.

Aug 19, 2026

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20