НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хятадын хавханд оруулсан ХАРБИНЫ ГЭРЭЭ!
АНАЛИЗ|Улс төр

Хятадын хавханд оруулсан ХАРБИНЫ ГЭРЭЭ!

2025 оны 12-р сарын 2
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН МЭДЭГДЭЛ: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээн чиглэлийн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байна. Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. (2025.02.14)

Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ҮГ: Парламентын үүрэг бол олон жил гацаж, улс орны хөгжлийг боомилсон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх, нийгэм, эдийн засаг илүү өндөр өгөөжтэй, үр ашигтай байх бодлого, чиглэлийг тодорхойлох юм. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж батлаж байгаа нь 10-30 орчим жилийн хугацаанд гацсан эдгээр төслийг бодит ажил хэрэг болгох онцгой чухал ач холбогдолтой. Энэ бол Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх шийдвэр. (2024.12.27)

БОЛСОН ЯВДАЛ: Ерөнхий сайд (асан) Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга (асан) Д.Амарбаясгаланд өргөн барьсан юм. Уг тогтоолын төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж, 2024 оны арванхоёрдугаар сарын 27-нд баталсан. Өөрөөр хэлбэл, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойн өдрөөс хоёр хоногийн өмнө. Монголчууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ны өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 1911 оны мөн өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан гэж үздэг.

Харамсалтай нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон өдрийг угтан хятадуудад Тавантолгойн ордыг найр тавин өгөхдөө Монгол Улсыг 10 тэрбумын алдагдалд оруулсан.

УИХ-аас баталсан уг тогтоолд “Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоож өгсөн байдаг. Хачирхалтай нь, Хятадын “Чайна энержи”-тэй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэрээ байгуулах эрх олгохдоо Гашуунсухайтын хил холболтын зардлын бартерт 247 сая тонн нүүрсээ биржийн үнээс даруй 30 хувийн хямдралтай нийлүүлэх, ингэхдээ Бортолгой, Ончтолгойд зөвхөн хятадууд олборлолт явуулахыг Монголын парламент зөвшөөрсөн байдаг. Чингэхдээ гэрээний дагуу экспортлох нүүрсний 55 хувь нь сайн чанарын коксжих нүүрс байна гээд Д.Амарбаясгалан алхаа цохьжээ.

2025 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Хятадын Харбин хотноо гэрээ үзэглэх ёслол болж, Монголын талаас Ерөнхий сайд (асан) Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд (асан)Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрдэс баялгийн сайд (асан) Ц.Туваан нар оролцсон бол Хятадын талаас Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И нарын албаны хүмүүс байлцжээ. Энэ явдлаас яг гурван сарын дараа буюу 2025 оны тавдугаар сарын 14-нд Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт Замын-Үүдэд болсон.

Уг төмөр зам нь өргөн, нарийн хос царигтай, гол замын урт нь 19.5 километр. Гүүрэн байгууламжийн өндөр нь 8-31 метр, урт нь 9.4 километр байна гэж Эрдэс баялгийн сайд (асан) Ц.Туваан мэдээлж байв. Өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Төслийн нийт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 68 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Нээлтийн үеэр “Бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг 22 сарын хугацаанд гүйцэтгэж, ашиглалтад оруулна” гэж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байв.

БОДИТ ҮНЭН: Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа алх цохисон тогтоолын дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан гэрээнд Гашуунсухайт-Ганцмодны боомтын холбосны өртөгт Монгол Улс Хятадын “Чайна энержи” компанид 2025-2040 он хүртэл нийтдээ 247 сая тонн нүүрсийг 30 хувийн хямдралтай нийлүүлэхээр суулгаж өгсөн. Үүний алдагдал нь хамгийн багадаа 100 их наядаар хэмжигдэж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа 25 км төмөр замыг 235 сая ам.доллараар барьж байгааг тодотгосон. Эндээс тооцвол Монгол Улс нэг км төмөр замын 10 сая ам.доллараар барихаар гэрээлсэн гэсэн үг. Монгол шиг ядуу улсын хувьд дэндүү ахадсан наймаа юм. Мөн 2030 оноос эхлэн Тавантолгойн бүлэг ордын Бортолгой, Ончтолгой хятадуудын “эзэмшил”-д очно.

УИХ-аар уг тогтоолыг батлахаас өмнө Хятадын “Чайна энержи”-ийн зүгээс Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын ажлын хөлсөнд авах 247 сая тонн нүүрсийг таван хувийн хямдралтай нийлүүлэхийг Монголын Засгийн газраас хүссэн байдаг. Хорлонтой нь, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр нүүрсээ гучин хувь хямдруулахаар шийдвэрлэснээрээ улсын эрх ашгаас урвасан үйлдэлд буруутгагдаж буй. Хоржоонтой нь, төрийн нууцын тамгатай уг асууудлыг ил болгох тохиолдолд заавал Хятадын Засгийн газраас зөвшөөрөл авахаар гэрээлжээ.

ХАРБИНЫ СОНСГОЛ: УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар өнгөрсөн намраас Төмөр замын хил холболтын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулах болсон. Атал үүний эсрэг Л.Оюун-Эрдэнийн зүгээс авсан “арга хэмжээ” нь Ухаа худагийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах санаачилга. Тэрбээр 32 гишүүний гарын үсгийг цуглуулсан ч УИХ дээр уг асуудал дэмжигдээгүй, гурван ч удаа унасан.

Хамгийн сүүлийн мэдээллээр Д.Ганбат, Ж.Баярмаа нар 11 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ. Энэ талаарх Ж.Баярмаа гишүүний хэвлэлд өгсөн тайлбар нь “Төмөр замын хил холболтыг УИХ-ын гишүүд бүгд дэмжиж байгаа. Хамгийн гол нь нүүрсний борлуулалтын үнэ болсон. Хятадын талаас таван хувийн хөнгөлөлт үзүүлэх хүсэлт тавьсан байдаг. Гэтэл 16 жилийн турш гучин хувийн хямдрал үзүүлэхээр шийдвэрлэсэн нь хамгийн их анхаарал татаж байна”.

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын улсаа хэрхэн худалдсан нь удахгүй тодорхой болох биз. Хэн нь хулгайч, хэн нь худалч бол!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20